Нохойнд титанаар хиймэл соёо хийжээ

0

Нохойнд титанаар хиймэл соёо хийжээГэмт хэрэгтнүүдийг барихад цагдаа нар тусалдаг нэгэн үнэнч анд байдаг нь нохой. Америкийн цагдаа нар өөрсдийн үнэнч туслах нохойнууддаа шинэ зэвсэг бэлтгэж өгч байгаа аж. Тэдний шинэ зэвсэг бол титан соёо юм. Үндсэндээ нохойны өөрийнх нь байгалийн соёо янз бүрийн шалтгааны улмаас гэмтсэн учир тэдэнд хиймэл соёо хийсэн бөгөөд одоогоор 600 арай хүрэхгүй нохойнд титанаар хиймэл соёо хийгээд байгаа юм байна. Титан соёо нь нохойны бүтэн амьдралын туршид хамт байх ба цагдаагийн нохойнуудын шүдийг эмчлүүлэхэд зарцуулдаг мөнгийг их хэмжээгээр хэмнэж байгаа ажээ. Нэг нохойнд соёо хийхэд 600 орчим долларын үнэтэй. Мэргэжилтнүүд энэхүү хиймэл шүд нохойнуудын хувьд ач тустайгаас гадна гэмт хэрэгтнүүдэд сэтгэлзүйн хувьд нөлөөлнө гэж үзэж байгаа юм. Учир нь нохой гэмт этгээдүүд рүү дайрах үед гэмт этгээдэд хамгийн түрүүнд нохойны шүд харагдаж, сэтгэлзүйд нь нөлөөлөх гэнэ.

1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *