Цаг хугацааны шалгуурыг давж, үнэнч нөхөрлөлийн тод жишээ болсон 15 алдартнууд

0

Аливаа харилцааг урт удаан хугацаанд хадгалж авч үлдэнэ гэдэг цаг завгүй, элдэв асуудлаар дүүрэн амьдралд тун хүндрэлтэй зүйлсийн нэг билээ. Алдартнуудын хувьд ч бидний нэгэн адил урт хугацааны туршид нөхөрлөлөө хадгалж үлдэх хүндрэлтэй байдаг аж. Манай сайт уншигч танд цаг хугацааны шалгуурыг давж, үнэнч нөхөрлөлийн жишээ болсон алдартнуудыг танилцуулж байна.

1. Jennifer Aniston, Courteney Cox болон Lisa Kudrow

Ron Davis/Archive Photos/Getty Images, © s_bukley/Depositphotos.com, © Gregg DeGuire/Getty Images Entertainment/Getty Images

 

© ABC/Ferrari Press/East News

NBC телевизийн бүтээл алдарт “Friends” цувралын жүжигчин бүсгүйчүүд цуврал гарч эхэлснээс хойш өнөөг хүртэл удаан хугацаанд нөхөрлөж байгаа ажээ. Түүнчлэн тэд Lisa Kudrow-ын хүүтэй ч дотно найзын харилцаатай бөгөөд “Friends” цувралд Jennifer Aniston хүүгийн ээжийн дүрд тоглодог гэдгийг бид мэдэх билээ.

 

2. Eva Longoria болон Victoria Beckham

© East News, © Joel Ryan/Invision/AP/East News, © AXELLE/BAUER-GRIFFIN/East News

 

© victoriabeckham/Instagram

“Desperate Housewives” инээдмийн цувралын од Eva Longoria болон “Spice Girl” хамтлагийн гишүүн асан, загвар зохион бүтээгч Victoria Beckham нар урт удаан хугацааны туршид нөхөрлөж байгаа бөгөөд хөл хорионы үеэр ч Zoom платформоор уулзалдаж байгаа бичлэг нь цахим орчноор түгээд байсан билээ. 2019 онд Eva Longoria хүүхдүүдийн хамтаар Их Британид Beckham-ийн гэр бүлийнхэнтэй хамт зул сарыг өнгөрүүлж байжээ. Түүнчлэн Eva Longoria-ийн хуримын даашинзыг Victoria Beckham урлаж байсан бол Victoria Beckham-ийн охин Harper-ын загалмайлсан эх нь Eva Longoria аж.

 

3. Kendall Jenner болон Jaden Smith

© kendalljenner/Instagram

Тэд өсвөр наснаасаа хойш найзалж байгаа бөгөөд “Twilight” кино нээлтээ хийх үед Kendall Jenner үзэж чадаагүй тул Jaden Smith түүнд зориулж тусгайлан гэрийн театрт тус киног гаргаж байжээ.

 

4. Reese Witherspoon болон Mindy Kaling

© reesewitherspoon/Instagram, © reesewitherspoon/Instagram

Хоёр жүжигчин өмнө нь нэгнийгээ цахим орчноор мэддэг, дэмждэг байсан ч “A Wrinkle in Time” кинонд хамтран тоглосон үеэс илүү дотно нөхөрлөх болжээ. Mindy Kaling-ын хувьд Reese Witherspoon-д хүүхэд хэрхэн өсгөх, хүмүүжүүлэх талаар байнга зөвлөгөө өгдөг ба Mindy-г хоёр дахь хүүхдээ төрүүлэх үед тэдэнд хамгийн том бэлэгнүүдийг барьж байсан гэдэг.

Reese Witherspoon, Mindy Kaling-ыг жүжигчин Вин Дизельтэй харьцуулан Мин Дизель гэж хочилдог гэнэ. Хамгийн сүүлд тэд “Legally Blonde 3” кинонд хамтдаа тоглосон билээ.

 

5. Miley Cyrus болон Kelly Osbourne

© kellyosbourne/Instagram

Хөгжмийн алдартнуудын гэр бүлээс гаралтай тэд өөрсдийн хүчээр өөрсдийн нэрийг улам бүр алдаршуулж чадсан билээ. Kelly Osbourne-ын хувьд Miley Cyrus-ийн хамгийн сайн найз, үргэлж тусалж дэмжиж байдаг бөгөөд харилцан хүндлэлтэй байдаг ажээ.

 

6. Anne Hathaway болон Hugh Jackman

© Joel Ryan/Invision/AP/East News, © AFP/EAST NEWS

Anne Hathaway-ын Оскарын шагнал хүртсэн “Les Miserables” кинод тоглох үедээ тэд дотно нөхөрлөх болжээ. Variety хэвлэлд өгсөн ярилцлагадаа тэд нэгнийхээ ажлын ёс зүйг ихээр хүндэлдэг талаар ам нээсэн байдаг.

 

7. Busy Philipps болон Michelle Williams

© busyphilipps/Instagram, © busyphilipps/Instagram

2000-аад оны эхэн үед “Dawson’s Creek” цувралын зураг авалт дээр тэд анх танилцаж байжээ. Michelle Williams-ийн хувьд Busy Philipps-ийг амьдралдаа учирсан хамгийн анхны жинхэнэ найз хэмээн тодорхойлсон байдаг.

 

8. Amanda Seyfried болон Mae Whitman

Denise Truscello/WireImage

“Good Girls” киноны од Mae Whitman болон “Mamma Mia!” киноны од Amanda Seyfried нар багын найзууд бөгөөд 2000-аад оны дунд үед алдаршиж, улаан хивсний ёслолд хамтдаа ордог байсныг та бүхэн мэдэх биз ээ.

 

9. Beyoncé болон Kelly Rowland

© DIGITAL/bauergriffinonline.com/East News, © LIGHTNING/bauergriffinonline.com/East News

Хүүхэд байхаасаа л хамтдаа өссөн багын сайн найзууд өдгөө ч дотно харилцаатай хэвээр байсаар байгаа билээ.

 

10. Oprah болон Gayle

© gayleking/Instagram, © gayleking/Instagram

Нөхөрлөөд 45 гаруй жилийн нүүрийг үзэж буй тэдний харилцаа тун элгэмсэг түүхээр эхэлсэн гэдэг. Хүчтэй цасан шуурганы үеэр гэр лүүгээ явж чадахгүй цасанд боогдсон Gayle-ыг Oprah гэртээ урьж, дотно нөхөрлөсөн түүх тэдэнд бий.

 

11. Adam Levine болон Jonah Hill

© Noel Vasquez/Getty Images Entertainment/Getty Images

Алдарт дуучин Adam Levine, жүжигчин Jonah Hill нар багын найзууд ажээ. Тэдний аавууд ч танил найзууд байсан бөгөөд хүүхдүүдийн хамт нэгнийхээрээ зочилдог сайхан харилцаатай байсан гэдэг.

 

12. Kristen Stewart болон Dakota Fanning

© EP/What’s Up foto/EAST NEWS, © Robin Platzer/ LFI/EAST NEWS

“The Runaways” киноны зураг авалтын үеэр танилцаж, дотно нөхөрлөсөн тэд хожим “Twilight” цувралд хамтдаа дүр бүтээсэн билээ. Dakota Fanning нэгэнтээ найз Kristen Stewart-ийг хүнд үед дэргэд нь байж, тусалж дэмжиж байсан хэмээн дурдсан байдаг.

 

13. Jennifer Aniston болон Jason Bateman

© Charles Sykes/Invision/AP/East News, © Featureflash/Depositphotos.com

“Simon” телевизийн шоунд хамт ажиллаж байхдаа тэд танилууд болж байжээ. Түүнчлэн тэд хамтдаа “The Break-Up, The Switch, Horrible Bosses, Horrible Bosses 2 болон Аgain in Office Christmas Party” кинонуудад хамтран ажиллаж байсан аж. Jennifer Aniston-ы хувьд найзыгаа “Jason өвөө” хэмээн хочилдог гэжээ.

 

14. Mary J. Blige болон Taraji P. Henson

© s_bukley/Depositphotos.com

“I Can Do Bad All By Myself” киноны зураг авалтын үеэр танилцсан тэд дотно нөхөрлөж, нэгнийгээ цаг ямагт дэмжиж ирсэн билээ.

 

15. Ben Platt болон Beanie Feldstein

© beaniefeldstein/Instagram

2000-аад оны эхэн үед нэгэн найзынхаа төрсөн өдөр дээр тэд анх танилцаж байсан ба хамтдаа нэг ахлах сургуульд суралцаж, ойр дотно өссөн гэдэг.

Таны хувьд найзтайгаа өнгөрүүлсэн хамгийн сайхан дурсамж чинь ямар дурсамж байдаг вэ?

3
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *