
Өөрийн амийг аврахын тулд амьтад ямар аймшигт зүйл хийхэд бэлэн байдгийг дараах мэдээллээс олж уншаарай.
10. Африкийн өргөст хулгана: арьсаа хуулсны дараа дахин нөхөн сэргээдэг
Энэхүү говийн хулгана хэнд ч хор учруулдаггүй юм байна. Харин хулганыг барих гэж оролдох үед өөрийн арьсаа хаяж махчны ам эсвэл саварт үлдээн хамаг чадлаараа зугтаадаг гэнэ. Арьс нь өргөстэй байдаг учир идэх боломжгүй байдаг ажээ.
9. Бомбардир цох: химийн бодис ялгаруулдаг
Африкийн бомбардир цох өөрийгөө хамгаалахдаа “буудах” аргыг хэрэглэдэг. Түүний хэвлийн арын булчирхай нь өөрөө халдаг химийн бодисыг ялгаруулдаг байна. Энэхүү цох ямар ч чиглэлд бодисоо цацах чадвартай байдаг бөгөөд шингэнийг ялгаруулсаны дараа түүний хэвлий 70 дахин багасдаг юм байна.
8. Аксолотль: гар хөлөө хаяад дахин нөхөн сэргээдэг
Аксолотль бол Мексикийн эргийн усанд ихэвчлэн байдаг гүрвэлийн төрлийн амьтан юм. Түүний ер бусын өнгө, нууцлаг “инээмсэглэл” хүмүүсийн анхаарлыг ихэд татдаг учир гэртээ тэжээх нь элбэг болжээ. Түүнийг илэх гэж оролдох үед аюулыг мэдэрсэн аксолотль өөрт амин чухал биш эрхтнээ таслаад зугтдаг юм байна. Түүний тасарсан гар хөлийн хэсэг анхаарал татахын тулд хэсэг хугацаанд амьд юм шиг хөдөлгөөнтэй байдаг байна. Биеийн хэсгээ хаясаны дараа аксолотль маш сайн нөхөн сэргээх чадвартай байдаг ажээ.
7. Асцид: дотор эрхтнээ гадагшлуулах
Опоссум могой мөн зарим загас түүнд халдахад тэд үхсэн мэт дүр эсгэдэг. Харин Асцид дайснаа айлгахын тулд “амиа хорлодог”, ингэхдээ ходоод гэдсээ гадагшлуулдаг юм байна. Үүний дараа түүний бие хатингаршиж үхсэн мэт харагддаг. Үүнээс хойш 5 хоногийн дараа дотор эрхтнээ дахин ургуулж эргээд хэвийн амьдралдаа ордог.
6. Комодын луу: өвчин үүсгэгч нян
3 метр урттай, 70 кг жинтэй Комодын лууг “орчин үеийн үлэг гүрвэл”-д тооцдог. Түүний аманд 60 гаруй шүд байдаг учир хазуулахаас болгоомжлох хэрэгтэй. Түүний энэ олон хурц шүдний тооноос бус харин түүний амны хөндий дэх өвчин тараагч нянгуудаас болгоомжлоорой. Тиймээс энэхүү гүрвэлийн амыг халдварын голомт гэж хэлж болно. Хэрэв луу ямар нэг амьтныг хазлаа гэхэд түүнийг зовж үхэхийг хүлээж байдаг.
5. Үсэрхэг мэлхий: хугарсан ясаа зэвсэг болгон ашигладаг
Мэлхий ихэвчлэн өөрийгөө хамгаалах чадваргүй байдаг. Гэвч энэ мэлхий аюул тулгарсан үед өөрийн хурууны ясыг хугалж махчныг гэмтээн зугтдаг юм байна. Африкт ийм мэлхийг агнахдаа жад, сэлэм, тэр ч байтугай буу ашигладаг ажээ.
4. Миксин: шүлс
Миксинүүд далайн ёроолд хоолгүй сар амьдрах чадвартай байдаг. Тэд хооллохын тулд хүч их зардаггүй, эргэн тойрондоо байгаа уснаас бүх хэрэгтэй бодисоо аваад л болох нь тэр. Харин тэднийг хэн нэгэн идэх гэж оролдох юм бол Миксинууд тусгай булчирхайнаас ялгарах залхагийг халдагчийн нүд рүү цацаж түр хараагүй болгоод зугтдаг байна.
3. Техасын эвэртэй гүрвэл: нүднээсээ цус цацдаг
Ямар тэнэг нь ийм амьтныг идэх вэ дээ? Гэсэн хэдий ч харцага, могой, нохой, чоно, цөөвөр чононууд түүнийг идэх гэж оролддог. Тэднээс биеэ хамгаалахын тулд гүрвэл маш хол зайнаас нүднээсээ цусаар буудах чадвартай байдаг.
2. Далайн өргөст хэмх: гэдсээ гадагшлуулан биеэ уусгадаг
Далайн өргөст хэмх дайснаас биеэ хамгаалахын тулд гэдсээ гадагшлуулдаг, хэрэв энэ нь үр дүнд хүрэхгүй тохиолдолд уусан алга болдог. Тэдний биеийн хэлбэр яваандаа бүдгэрэн таны нүдэн дээр сүнс мэт алга болно. Гэвч энэ нь тэдэнд тун аюултай: хэт “хэтрүүлбэл” үхэлд хүргэж мэднэ.
1. Уран шоргоолж: өөрийгөө устгах дэлбэрэлт
Уран шоргоолжны биеэ хамгаалах чадвар түүнийг алдартай болгосон юм. Та өмнө нь шоргоолж эсвэл бүр сүрэг шоргоолж дэлбэрч байхыг харж байсан уу?
Уран шоргоолжны сүрэг рүү довтлох үед тэрээр хазаад зогсохгүй дайсны дээр овоорч толгойд нь хүрсэний дараа жинхэнэ утгаараа дэлбэрдэг. Дэлбэрэлтийн дараа махчны нүдэнд цавуурхаг бодис наалдсанаар харалган болох ба нүүрэн дээр нь хазаж буй шоргоолжны толгойнууд наалдсан байдаг ажээ.








Зочин
2015/10/14 at 14:42
ANELE
Kappa
2015/10/14 at 14:54
4Head gachiGASM
Зочин
2015/10/14 at 15:34
Сэтгэгдэл *g
Зочин
2015/10/14 at 17:20
Сэтгэгдэл *uran shorgoolznii sh/u neriig yu gediin bol
Зочин
2015/10/14 at 18:25
Camponotus saundersi
Зочин
2015/10/18 at 19:32
!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Хүдэр
2015/10/29 at 21:07
Сэтгэгдэл *Үсэрхэг мэлхий шоргоолж гээд бүгдээрээ үнэхээр итгэмээргүй золиос тавих ийм аа.
.
super
2015/11/11 at 20:19
Уран шоргоолж аймар юм аа.
Зочин
2015/11/26 at 17:29
uran shorgooljnii ner terrorist shorgool jgej bgn
манлай
2017/06/11 at 23:41
Амьдрахын төлөө тэмцэн хамаг хүчээ гаргадаг мундаг л амьтад байна да