Солонгын өнгөт хуруутай бээлийгээр гоёсон Сочийн өвлийн Олимп

0

Солонгын өнгөт хуруутай бээлийгээр гоёсон Сочийн өвлийн ОлимпЭнэ сарын 7-ны өдөр дэлхийн улс орнуудын анхаарлын төвд сүр дуулиантайгаар эхэлсэн Сочийн өвлийн Олимпийн наадмын шуугиан тарьж байгаа нэгэн сэдэв бол энэ удаагийн цагаан Олимпийн албан ёсны бээлий болох солонгын өнгөт хуруу бүхий бээлий юм. 22 дахь удаагийн Олимпийн нээлтийн ёслолын үеэр цэнгэлдэх хүрээлэнд орж ирж байгаа улс орнуудын тамирчдын олонх нь энэхүү бээлийг өмссөн байсны дотор Грекийн Олимпийн баг тамирчид бүгд солонгын өнгөт хуруутай бээлий өмссөн байлаа. Ёслолын ажиллагааг үзсэн зарим хүмүүс Оросын ялгаварлан гадуурхдаг хуулийг эсэргүүцсэн тамирчид үүнийгээ илэрхийлж, LGBT /lesbian, gay, bisexual, transgender/-ын бахдал болсон олон өнгийг агуулсан бээлий өмссөн хэмээн буруугаар авч үзсэн явдал байв. Үнэн хэрэгтээ олон өнгөт хуруу бүхий энэхүү бээлий нь Сочийн өвлийн Олимпийн албан ёсны бээлий бөгөөд бээлийний хурууны өөр өөр өнгөнүүд нь Олимпийн таван цагирагны өнгийг илэрхийлсэн юм байна. 22 дахь удаагийн Олимпийн наадмын албан ёсны худалдааны хэсэг болсон энэхүү бээлий бүх Сочи даяар худалдаалагдаж байгаа юм. Үндсэндээ хэрэв үзмэн ягаан өнгө байхгүй байгаад оронд нь хар өнгө орж ирснээрээ энэ нь солонгын өнгийг илэрхийлсэн гэсэн утга биш аж.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *