2016 онд гарах хамгийн их хүлээлттэй байгаа 30 кино

0

2016 он ойртохын зэрэгцээ олон хүмүүс удахгүй дэлгэцнээ нээлтээ хийх гэж буй кинонуудыг тэсэн ядан хүлээж байгаа билээ. Хэрэв та ямар кино гарахыг хараахан мэдээгүй байгаа бол дараах жагсаалтыг сонирхоно уу.

Batman v Superman: Dawn of Justice

Америкийн цуврал комиксын шүтэн бишрэгчдийн улиг болсон асуулт “Супермэн, Бэтмэн хоёрын хэн нь дийлэх вэ?”-д хариулт өгөх энэхүү кино ирэх оны 3-р сард гарах юм. Супермэн бол хүн төрөлхтнийг дэлхийн хөрснөөс арчиж чадах хэмжээний хүчийг өөртөө агуулж буй харийн биет юм. Хэдий түүний бодол санаа, хийж буй үйлдэл болгон дэлхийн сайн сайхны төлөө боловч түүний хэмжээлшгүй хүч нь олон хүмүүсийн айдсыг төрүүлнэ. Супермэний ямар хор уршиг учруулж болохыг харсан Бэтмэн түүнийг зогсоохоор шийддэг. Ингээд хүн, бурхан хоёрын хэн нь ялахыг бид ирэх жил харах юм. Гол дүрүүдэд Хэнри Кэвилл болон Бэн Аффлэк тоглосон ба өөр олон одууд оролцсон нь Эми Адамс, Жэсси Эйзэнберг, Жереми Айронс болон Галь Гадот нар юм.

2016 онд гарах хамгийн их хүлээлттэй байгаа 30 кино 3

Captain America: Civil War

Marvel-ын ертөнцөд ч супер баатрууд хоорондоо хагаралдах сурагтай байна. 2016 онд гарах уг кинонд дэлхийн удирдлагууд шинээр төрөн гарч ирж буй супер баатруудыг удирдлагандаа оруулахын тулд чанга дэглэмтэй байлгахаар шийдвэр гаргадаг. Үүнээс үүдэн баатрууд маань тус шийдвэрийн 2 талд зогсохоос өөр аргагүй болдог юм. Хачирхалтай нь эрх дураараа байдаг Төмөр хүн нэртэй Тони Старк тус шийдвэрийг дэмждэг ба түүний үйлдлийг эсэргүүцэх хүн нь Ахмад Америк болж таардаг байна. Уг бүтээлийн найруулгыг ах дүү Энтони болон Жо Руссо нарт даатгажээ.

2016 онд гарах хамгийн их хүлээлттэй байгаа 30 кино 4

X-Men: Apocalypse

Икс хүмүүст харин дотроо хагаралдах зав гарахгүй нь ойлгомжтой болсон. Тэдний энэ удаагийн дайснаар Үхэшгүй Эн Сабан Нур хэмээгч мутант тодорч байгаа юм. Эн Сабан Нур нь бүхэл бүтэн соёл иргэншлийг үгүй хийх чадалтай учир түүнийг “Апокалипсис” хэмээн дууддаг байна. 20-р зууны соёл иргэншлийг өөрийн эрхшээлд оруулахыг оролдоход нь икс хүмүүс саад хийх юм. Кинонд гарах дүрүүдээс дурдвал Профессор Икс, Магнито, Мистик байгаа юм. Киноны найруулагчаар Брайн Сингер ажилласан байна.

2016 онд гарах хамгийн их хүлээлттэй байгаа 30 кино 5

Independence Day: Resurgence

200 сая долларын хөрөнгөөр уг кино бүтэж байгаа ба үйл явдал нь 1996 оноос 20 жилийн дараа болж байгаа юм. 1996 онд хүн төрөлхтөн харийнханы дайралтыг зогсоосон ч ялагдагсад нэмэлт хүч дуудаж амжсан байна. Энэ удаа хүмүүс ч, харийнхан ч илүү сайн бэлтгэлтэй байх бөгөөд үйл явдлын гол дүрийг Лиам Хэмсворт бүтээж байгаа юм. Найруулагчаар Роланд Эммерих ажиллаж байгаа ажээ.

2016 онд гарах хамгийн их хүлээлттэй байгаа 30 кино 6

Warcraft

Анх уг киног хийх талаар 2006 онд мэдэгдсэн ч арван жил хүлээсний эцэст 2016 онд нээлтээ хийхээр боллоо. Кино нь Warcraft хэмээх видео тоглоомын цуврал дээр сэдэвлэгдсэн ба хүмүүс болон оркудын хоорондын харилцааг харуулах юм. Оркудын ертөнц сөнөж байгаа учир тэд хүмүүсийн цэцэглэж буй ертөнц рүү дүрвэхээс өөр аргагүйд хүрнэ, харин хүмүүс өөрийн газар нутгаа хуваалцахыг хүсэхгүй гэдгээ тод илэрхийлэх ба энэ нь гол зангилаа болж өгөх юм. Найруулагчаар Дункан Жонс ажилласан байна.

2016 онд гарах хамгийн их хүлээлттэй байгаа 30 кино 29

Alice Through the Looking Glass

5 жилийн өмнө Тим Бертон Алисаг гайхамшгийн оронд аваачсан бол энэ удаа Жэймс Бобин түүний үйлдлийг ахин давтах гэж байгаа юм. Хэдий ихэнх дүрүүд өмнөх шигээ үлдэх боловч нөхцөл байдал тэс ондоо байх юм. Алиса эргэн ирсэн ч шинэ асуудал гарч ирсэн байх болно, харин хэргийн эзэн цаг хугацаа өөрөө юм.

2016 онд гарах хамгийн их хүлээлттэй байгаа 30 кино 7

Suicide Squad

Хорон санаатнууд гол дүр болоод байх нь тийм ч тогтмол үзэгдэл биш юм. Энэ удаа Аманда Уоллер хэмээх эмэгтэй засгийн газрын бохир ажлыг гүйцэлдүүлэхээр хоригдлуудыг ашиглахаар шийджээ. Түүний бүрдүүлсэн багийн гишүүд гэвэл хөлсний алуурчин Дэдшот, дур булаам Харли Күин, мөн Флэшийн дайсан Бумеранг гээд өөр олон содон гэмт хэрэгтнүүд байгаа юм. Тэд мэдээж хүссэндээ энэ ажлыг хийгээгүй. Уг кинонд Вилл Смит, Жэй Кортни хэмээх алдартнууд тоглосон ч бүхний анхаарлыг одоогийн байдлаар Жаред Лето булаагаад байгаа юм. Тэр энэ удаа хамгийн аюултай гэмт хэрэгтэй болох Жокерийн дүрийг бүтээхээр болоод байгаа юм.

2016 онд гарах хамгийн их хүлээлттэй байгаа 30 кино 8

Finding Dory

2003 онд анх гарч байсан Немогийн эрэлд хүүхэлдэйн үргэлжлэлийг бид ирэх жил хүртэх нь байна. Энэ удаа Немогийн аав Марлины хамт мартамхай Дорид гэр бүлээ олоход нь туслах юм. Дори хэдий ой санамж муутай ч энэ удаа өнгөрсөн амьдралынхаа талаар ихийг олж мэдэх болно.

2016 онд гарах хамгийн их хүлээлттэй байгаа 30 кино 9

Moana

Дисней үндэстэн болгонд нэг гүнж хэмээх аянаа үргэлжлүүлсээр байна. Саяхан бид цасан гүнж Эльзатай танилцсан бол энэ удаа полинезийн гүнж Моанатай танилцах юм. Тэрээр хил хязгааргүй далайг гатлан аялалд гарах ба түүнтэй хамт хагас бурхан Мауи явах юм. Мауид Дуэйн Жонсон дуу оруулсан ба уг хүүхэлдэй нь Рон Клеменс ба Жон Маскера нарын бүтээл юм.

In "Moana," Walt Disney Animation Studios' upcoming big-screen adventure, a spirited teenager named Moana (left) sails out on a daring mission to prove herself a master wayfinder. Along the way, she meets once-mighty demi-god Maui (right). Featuring Native Hawaiian newcomer Auli'i Cravalho as the voice of Moana, and Dwayne Johnson as the voice of Maui, "Moana" sails into U.S. theaters on Nov. 23, 2016. ©2015 Disney. All Rights Reserved.

Star Trek Beyond

Найруулагч Ж.Абрамс Стар Трэкийг найруулахаа больж өөрийн үүргийг Жастин Линд даатгажээ. Харин Жастин үүний тулд Fast & Furious цувралыг орхисон юм. Уг кино нь ирээдүйн сансрын нисгэгчдийн талаар өгүүлэх бөгөөд ирэх жил Стар Трэкийн 50 жилийн ой болж байгаа юм. Гол дүрүүдэд Идрис Элба болон Крис Пайн нар тоглосон байна.

*EXCLUSIVE* Vancouver, BC - Chris Pine, Simon Pegg, Sofia Boutella and Anton Yelchin shoot "Star Trek Beyond" scenes on what looks like the top of a spaceship vessel that is surrounded by green screens while filming in Vancouver, Canada. During a break Sophia gives Chris Pine a pat on his behind to tell him to get into the spaceship. AKM-GSI August 17, 2015 To License These Photos, Please Contact : Steve Ginsburg (310) 505-8447 (323) 423-9397 steve@akmgsi.com sales@akmgsi.com or Maria Buda (917) 242-1505 mbuda@akmgsi.com ginsburgspalyinc@gmail.com

Tarzan

Дэвид Ейтс Харри Поттерыг найруулж дуусаад нутаг руугаа буцахын оронд үргэлжлүүлэн алдарт Тарзаны тухай кино хийхээр шийдсэн байна. Уг кинонд тарзан ширэнгэн ойд амьдрахгүй ба аль хэдийн Англи улс руу буцсан байгаагаар үйл явдал эхлэх юм. Гол дүрүүдэд Александр Скарсгард болон Марго Робби тоглосон бол эсрэг дүрд Кристоф Вальц тогложээ.

2016 онд гарах хамгийн их хүлээлттэй байгаа 30 кино 11

Fantastic Beasts and Where to Find Them

Харри Поттерыг бид бүгд танина, түүний найзуудыг ч мөн. Гэхдээ тэдний хичээл дээрээ үздэг номнуудын зохиолчдын талаар та мэдэхийг хүсч байсан уу? Энэ удаа Жоан Роулинг бидэнд шидтэнүүдийн мэддэг бүхнийг анх бичсэн хүний талаар кино бэлдээд байгаа юм. Үйл явдал 1920-иод оны Америк улсад өрнөх ба гол дүрүүдэд насанд хүрэгсэд тоглосон учир тэдний асуудлууд ч мөн тухайн хэмжээнд байх юм. Киног мөн л найруулагч Дэвид Ейтс найруулсан байна.

2016 онд гарах хамгийн их хүлээлттэй байгаа 30 кино 12

The Great Wall

Хятадын кино урлагийн хувьд томоохон алхам болох гэж буй уг кино нь 135,000,000 долларын өртөгтэйгээр бүтэж байгаа ба Хятад улсын түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй кино болж байгаа юм. Мэдээж энэ их мөнгийг Хятад улс дангаараа гаргаагүй ээ, тэд баруунаас туслалцаа авахаар шийдсэн байна. Ингээд ирэх жил гарах уран сайхны кинонд Мэт Дэймон болон Уиллем Дефо нар тоглохоор болсон юм.

American actor Matt Damon attends a press conference for his new movie "The Great Wall" in Beijing, China on July 2, 2015. Pictured: Matt Damon Ref: SPL1069228 020715 Picture by: Imaginechina / Splash News Splash News and Pictures Los Angeles:310-821-2666 New York:212-619-2666 London:870-934-2666 photodesk@splashnews.com

Ben-Hur

Иудын тухай өгүүлэх энэхүү бүтээл нь 1959 онд тухайн үеийнхээ шилдгийн шилдэг болж байсан ба 11 Оскар хүртсэн юм. MGM болон Paramount студиуд түүхийг ахин давтахаар зэхээд байгаа юм. Энэ удаад Иудын дүрд Жэк Хюстон тоглох бол Есүс Христийн дүрд Родриго Санторо тоглох юм. Киноноос хүмүүсийн хүсэн хүлээж байгаа хэсгүүдийн нэг бол алдарт морин тэрэгний уралдаан юм.

2016 онд гарах хамгийн их хүлээлттэй байгаа 30 кино 13

Ice Age: Collision Course

Хүүхэлдэйн ертөнцөд мөстлөгийн үе үргэлжилсээр л… Бидний эрэлхэг баатрууд энэ удаа усан галавтай биш, үлэг гүрвэлүүдтэй ч биш харин сансрын биеттэй тулгарах юм. Бүтээлийг хариуцаж Майк Тёрмайер болон Гален Чу нар ажилласан байна.

2016 онд гарах хамгийн их хүлээлттэй байгаа 30 кино 14

The Huntsman

Хэрэв та цасан гоо болон анчин хоёрын талаар киног үзсэн бол энэ удаа зөвхөн анчны талаар л үзнэ. Учир нь найруулагч Руперт Сандерс өөрийн эхнэрээ хамт ажиллаж байсан жүжигчин Кристен Стюарттай хуурсан нь Universal студийн дургүйцлийг хүргэжээ. Энэ удаагийн кинонд Шарлиз Терон, Эмили Блант мөн Жэссика Честейн нар тоглох юм. Харин онцгой эффектүүдийг Францын Седрик Николя-Троян хариуцаж авсан байна.

2016 онд гарах хамгийн их хүлээлттэй байгаа 30 кино 15

Miss Peregrine’s Home for Peculiar Children

“Алиса үлгэрийн оронд” киноны 2 дахь ангийг хийхээс татгалзсаны дараа найруулагч Тим Бертон Рэнсом Риггсийн зохиолын дагуу содон хүүхдүүдийн талаар бүтээл гаргахаар шийджээ. Уг кино нь содон авьяастай өнчин хүүхдүүдийн асрамжийн газрын талаар гарах ба гол дүрд Эйс Баттерфилд тоглох юм. Мөн түүнчлэн асрамжийн газрын даргаар Ева Гринийг сонгосон ба Самюэл Л. Жэксон, Теренс Стэмп, Руперт Эверетт нарыг тоглуулахаар болжээ. Кино зохиолыг Жэйн Голдман бичсэн байна.

2016 онд гарах хамгийн их хүлээлттэй байгаа 30 кино 16

The Jungle Book

Дисней кино компани нилээн олон жилийн турш өөрийн хүүхэлдэйнүүдээ уран сайхны кино болгож байгаа билээ. Тэдний дараагийн бүтээлээр алдарт Маугли сонгогдоод байгаа юм. 1967 онд анх гарч байсан хүүхэлдэйг кино болгох нь тийм ч амаргүй байсан болов уу? Мауглигийн дүрд Нил Сети хэмээх Энэтхэг хүү тоглосон бөгөөд бусад дүрүүдийг компьютер графикийн тусламжтайгаар бүтээжээ. Багира ирвэсийн дууг Бэн Кингсли оруулсан бол, Каа могойн хоолойгоор Скарлет Йоханссоныг сонгосон байна.

2016 онд гарах хамгийн их хүлээлттэй байгаа 30 кино 17

The Divergent Series: Allegiant

Аливаа цуврал зохиолыг дэлгэцийн бүтээл болгохдоо сүүлийн номыг хоёр кино болгож гаргадаг нь заншил болоод байгаа билээ. Энэ удаад ч ялгаагүй юм. The Divergent цувралын сүүлийн ангийн эхний хэсэгт Трис Прайор болон түүний найзууд төрөлх Чикаго хотыг нь хүрээлсэн ханыг даван улс даяар ямар үймээн самуун дэгдээд байгааг мэдэх болно. Киног германы найруулагч Роберт Швентке найруулжээ.

2016 онд гарах хамгийн их хүлээлттэй байгаа 30 кино 18

Kung Fu Panda 3

Тулааны урлагт шимтэн дурлагч По энэ удаа өөрийн төрөл садантайгаа уулзаад зогсохгүй, төрсөн эцэгтэйгээ мөн тааралдах юм. Хэдий тэд гаднаасаа адил харагдах ч зан заншил нь тэс өөр гэдгийг ойлгодог. Үүний сацуу Кай хэмээх эртний сүнс Хятад улс руу дайрах ба түүнийг зогсоохоор По явдаг. Уг цувралын 3 дугаар ангийг DreamWorks Animation хятадад буй салбар болох Oriental DreamWorks-тэй хамтарч бүтээсэн юм.

2016 онд гарах хамгийн их хүлээлттэй байгаа 30 кино 19

Ghostbusters

Дэлгэцэнд хүрээгүй атлаа шүүмжлэлд ихээр өртөөд байгаа бүтээлүүдийн нэг бол шинээр гарах Сүнсний Ангуучид юм. Өмнөх ангиудад биднийг хөгжөөж байсан 4 залууг 4 эмэгтэйгээр сольсон нь хүмүүсийн дургүйцлийг ихээр төрүүлж байгаа ч тэдний эмэгтэй нарийн бичгийг Крис Хэмсвортоор орлуулсан нь эмэгтэйчүүдэд таалагдаж байгаа юм. Гол дүрүүдэд Кристен Уиг, Мелисса МакКарти, Кейт МакКиннон болон Лэсли Жонс нар тоглосон байна.

2016 онд гарах хамгийн их хүлээлттэй байгаа 30 кино 20

Zootopia

Ну Погодиг Америк улс арай өөрөөр бүтээхээр шийджээ. Хүнийхтэй төстэй амьтны ертөнцөд туулай, үнэг 2 нэг нь нөгөөгөө идэх гэж биш харин барих гэж хөөцөлдөх юм. Учир нь тэдний нэг нь цагдаагийн ажилтан ба нөгөөх нь гэмт хэрэгтэн юм. Уг бүтээл дээр Байрон Ховард болон Рич Мур хэмээх хоёр найруулагч ажилласан ба тус бүтээлд дуучин Шакира дуу оруулжээ.

2016 онд гарах хамгийн их хүлээлттэй байгаа 30 кино 21

Star Wars Anthology: Rogue One

Walt Disney оддын дайны ертөнцийг сүйрүүлэхгүй байх тал дээр тун хариуцлагатай ажиллаж байгаа нь магтууштай. Учир нь оддын дайны цуврал кинонууд 2019 он хүртэл жил бүр шинээр гарах юм. Энэхүү кинон дээр үхлийн од хэмээх аюултай зэвсгийн дотоод бүтцийн талаарх газрын зургийг босогчид хэрхэн гартаа оруулж авсан тухай гарах юм. Гол дүрд Фелисити Жонс тоглосон ба найруулагчаар Гарет Эдвардс ажиллажээ.

2016 онд гарах хамгийн их хүлээлттэй байгаа 30 кино 22

Doctor Strange

Marvel супер баатруудын тухай кинонуудынхаа тоог жил ирэх тусам нэмсээр л байна. Тэд энэ удаа алдарт Доктор Стрэйнжийг дэлгэцнээ амилуулахаар болжээ. Гол дүрд Бенедикт Камбербатч тоглосон ба найруулагчаар Скотт Дерриксон ажилласан байна.

2016 онд гарах хамгийн их хүлээлттэй байгаа 30 кино 30

Assassin’s Creed

Бас нэгэн видео тоглоом цуврал кино болох гэж байгаа юм байна. Майкл Фассбендер тусгай төхөөрөмжийн ачаар өөрийн өвөг дээдсийн биед орж өнгөрсөн рүү аялдаг мэргэжлийн алуурчны дүрд тоглох юм. Үйл явдал өнөө үед болон 15-р зууны үеийн Испани улсад болох ба энэ нь цөөнгүй үзэгчдийн толгойг эргүүлж мэдэх юм. Уг бүтээл дээр Ubisoft болон найруулагч Жастин Курзель нар ажиллаж байгаа юм.

2016 онд гарах хамгийн их хүлээлттэй байгаа 30 кино 23

Untitled Matt Damon Bourne Sequel

“Борны Хувьсал” кино тусгай ажилтан Борны цувралуудын хамгийн амжилт муутай нь байснаас болж ахин Мэт Дэймоныг тоглуулахаар шийджээ. Түүний өрсөлдөгчид Венсан Кассель тоглох ба түүний хамтрагчаар Жули Стайлз ахин тоглохоор болжээ. Найруулагчаар Пол Гринграсс ажиллах юм.

2016 онд гарах хамгийн их хүлээлттэй байгаа 30 кино 24

Deadpool

Дэдпүүл гэж хэн юм бол гэж үү? Тэр бол үхдэггүй, үргэлж тоглоом шоглоом хийж байдаг мэргэжлийн алуурчин юм. Тэрээр анх том дэлгэцнээ Икс Хүмүүстэй гарч ирсэн ч түүнийг ихээхэн өөрөөр харуулсан нь үзэгчдийн дургүйцлийг хүргэсэн учир түүнийг байх ёстой байдлаар нь ахин сэргээхээр шийджээ. Гол дүрд Райан Рэйнольдс тоглосон ба Тим Миллер найруулсан байна.

2016 онд гарах хамгийн их хүлээлттэй байгаа 30 кино 25

Knights of the Roundtable: King Arthur

Гай Ричи бол юм бүхнийг эсрэгээр хийх дуртай хүн. Тэрээр эхлээд орчин үеийн гангстеруудын тухай кино хийж байсан бол дараа нь Шэрлок Холмсын талаар кино найруулсан ба одоо эртний домог үлгэрийн талаар уран бүтээл туурвихаар болоод байна. Ингэхдээ тэр алдарт Артур хааны тухай домгийг сонгожээ. Түүний бүтээсэн Артур, хаан ширээнд суухыг хүсэхгүй байдаг ба шидэт илд түүний бодлыг өөрчилдөг байна.

2016 онд гарах хамгийн их хүлээлттэй байгаа 30 кино 26

The 5th Wave

Өсвөр насныханд зориулсан цувралуудын нэг хэсэг нь дуусч байхад нөгөө хэсэг нь хүч түрэн орж ирсээр байна. 16 настай Кэсси хэмээх охин харийнханы дайралтад өртсөн дэлхийн үймээн самуун дунд өөрийн дүүг олохоор оролддог. Харамсалтай нь харийнхан аль хэдийн хүний төрхтэй цэргүүдээ дэлхийгээр нэг тараасан тул дүүгээ олох даалгавар нь улам хүнд болдог байна. Уг бүтээлийн найруулагчаар Ж.Блэйксон ажилласан байна.

2016 онд гарах хамгийн их хүлээлттэй байгаа 30 кино 27

Teenage Mutant Ninja Turtles 2

Хэдий өнгөрсөн жил гарсан мэлхий нинжа кино үзэгчдэд болон шүүмжлэгчдэд тун тааруу сэтгэгдэл үлдээсэн ч ашиг их олсон тул Paramount дараагийн ангийг хийх ажилдаа шалавхан орсон байна. Энэ удаа тэд хүн бүрийн дуртай Кэйси Жонсыг оруулж ирэх гэж байгаа юм. Магадгүй тэд Меган Фоксыг өөр жүжигчнээр мөн солих хэрэгтэй байх. Найруулагчаар Дэйв Грин ажилласан байна.

2016 онд гарах хамгийн их хүлээлттэй байгаа 30 кино 28

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. bayka batsaan

    2015/12/14 at 04:03

    bugdiin uztseen

  2. Зочин

    2015/12/14 at 15:10

    bugdiin uzeegviee kino teatert uzne cd geer sd bichlegeer uzsenees uzeegvi baisan n deer

  3. Nick

    2015/12/16 at 03:20

    Huleej l baina

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *