Өвлийн улиралд тохиолдох бэрхшээлүүдийг давах 10 арга

0

Өвлөөс таашаал авах ёстой болохоос түүнээс шалтгаалан зовдог байж болохгүй. Гэхдээ энэ улиралтай холбоотой зарим бэрхшээл тохиолдох нь зайлшгүй зүйл. Тиймээс бид танд тохиолдож болох бэрхшээлийг амархан, зовлонгүй давах энгийн боловч үр дүнтэй аргуудыг танилцуулъя.

Пластик карт мөс сайн арилгана

Та машиныхаа урд шил дээр тогтсон мөсийг арилгахдаа дотроос нь халааж цаг алдах хэрэггүй, түүний оронд хэрэглэхээ больсон хуучин картаар хусаж арилгаж болно.

Өвлийн улиралд тохиолдох бэрхшээлүүдийг давах 10 арга 1

Хөлдсөн цоожыг халаасан түлхүүр онгойлгоно

Хэрвээ цоож тань хөлдөөд хаалгаа онгойлгож чадахгүй бол асаагуураар түлхүүрээ халаа. Ингэснээр та түлхүүрээ чөлөөтэй эргүүлж дөнгөх билээ.

Өвлийн улиралд тохиолдох бэрхшээлүүдийг давах 10 арга 2

Цонхны сийгэлтээс дулаалагч хэрэгслүүд хамгаална

Цонхноос сийгэж байгаа хүйтэн салхийг хаахын тулд гоёмсог загварын дулаалгын хэрэглэл ашиглаж болно. Энэхүү ганган дулаалгуудыг цонхны тавцан болон хаалганы доор тавьдаг.

Өвлийн улиралд тохиолдох бэрхшээлүүдийг давах 10 арга 3

Арьс холцрох үед тэжээлийн тос тус болно

Хэрвээ хүйтнээс болж таны арьс холцордог бол чийгшүүлэх тосноос татгалзаж тэжээлийн тос хэрэглэ.

Өвлийн улиралд тохиолдох бэрхшээлүүдийг давах 10 арга 10

Ноосон болон ноолууран эдлэлийн “бөөсийг” сахлын хутгаар хусдаг

Дээр дурдсан эдлэл дээрх бөөс хэмээн нэршсэн хэсгийг авахдаа бага зэрэг хэрэглэсэн сахлын хутгаар аажуухан хусч авдаг.

Өвлийн улиралд тохиолдох бэрхшээлүүдийг давах 10 арга 4

Гутал хайрган дээр хурдан хатдаг

Хуучин поднос дээр хайрга асгах хэрэгтэй. Ийм “тавцан” дээр байгаа гутал маш хурдан хатдаг.

Өвлийн улиралд тохиолдох бэрхшээлүүдийг давах 10 арга 5

Хуучин ноосон цамцаар бээлий хийдэг

Хэрвээ танд өмсөж болохгүй, хаяж чадахгүй хуучин, хайртай ноосон цамц байдаг бол түүгээр маш амархан бээлий хийж болно.

Өвлийн улиралд тохиолдох бэрхшээлүүдийг давах 10 арга 6

Цахилгаанжсан үсийг тос аргална

Цахилгаанжсан үсийг бага зэрэг тэжээлийн, чийгшүүлэгч болон бусад гоо сайхны тосоор бага зэрэг тосолсон гараар зөөлөн илэхэд зүгээр болдог.

Өвлийн улиралд тохиолдох бэрхшээлүүдийг давах 10 арга 7

Цавуутай элс хальтиргаанаас хамгаална

Мөсөн дээр зовлонгүй явмаар байвал гутлынхаа уланд цавуу түрхээд том ширхэгтэй элс цацах хэрэгтэй. 2-3 хоног тутамд ингэх нь зөв ба учир нь цавуу элс маань бага багаар ховхорч унадаг.

Өвлийн улиралд тохиолдох бэрхшээлүүдийг давах 10 арга 8

Өдөн куртикийг жижиг бөмбөгтэй угаа

Өдөн куртикны өд нь угаалгын дараа унах, хэсэг хэсэг газар бөөгнөрөх зэрэг зовлон байдаг бөгөөд теннисний болон бусад жижиг хэд хэдэн бөмбөгтэй цуг угаалгын машинд угаавал хуучин шигээ хөвсгөр байх болно.

Өвлийн улиралд тохиолдох бэрхшээлүүдийг давах 10 арга 9

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. hhh

    2015/12/16 at 09:17

    cvyuhokpl[]

  2. Зочин

    2015/12/19 at 17:26

    Сэтгэгдэл *goy sanaa bn bayrlalaa ?

  3. Зочин

    2015/12/25 at 17:13

    Сэтгэгдэл *asda sda s

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *