Өндөр настны асрамжийн газарт амьдардаг гурван иргэн 300 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэлээ

0

Өндөр настны асрамжийн газарт амьдардаг гурван иргэн 300 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэлээ

АНУ-ын Калифорни мужийн нийслэл Sacramento хотод хэвлэгдэн гардаг өдөр тутмын The Sacramento Bee сонины хэвлэл мэдээллийн албаны эрхлэгчээр ажиллаж байсан Manny Crisostomo гэгчийн бэлтгэсэн маш сонирхолтой зурган мэдээллийг хэрэглэгч та бүхэндээ хүргэхээр шийдлээ. Түүний бэлтгэсэн энэхүү зурган мэдээлэл Sacramento хотын өндөр настны асрамжийн газарт амьдарч байгаа гурван өндөр настны тухай өгүүлж байгаа юм. Asian Community Center хэмээх ашгийн бус байгууллагын өндөр настнуудын асрамжийн газарт амьдардаг энэ гурван эмээ бүгд зуун насыг насалж, зургаадай таягаа тулж яваа буянтай буурлууд бөгөөд зуу давсан насных нь төрсөн өдрийн баярыг асрамжийн газар нь тэмдэглэж өгсөн байна. 9-р сард тохиодог энэ гурван буурлын төрсөн өдрийг нэгбүрчлэн дурдвал энэ 9-р сарын 5-нд Akikio Nagata эмээ 100 нас хүрч, Ho Chu эмээ 26-ны өдөр 108 насыг зооглож, Wa Jung Ha эмээ 9-ний өдөр мөн адил 100 насны босгыг алхаж байгаа ажээ. Asian Community Center гурван буурайн төрсөн өдрийг найз нөхөд, гэр бүлийнхэн болон төвийн ажилчдын хүрээнд тэмдэглэсэн ба төрсөн өдрийн идээ зоог, хоол хүнс болон баярт зориулсан хүндэтгэлийн тоглолтыг бүгдийг нь зохион байгуулсан байна.

100 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж байгаа Akiko Nagata эмээ 3 настай зээнцэр охин Panna Torok, 8 настай зээнцэр хүү Niko Torok нарын хамт

Зүүн гар талаас: Akikio Nagata, Ho Chu, Wa Jung Ha нар

Гурвалсан төрсөн өдрийн баярын үеэр 108 нас хүрч байгаа ээж Ho Chu-даа 82 настай хүү Park Hom нь төрсөн өдрийн баярын мэнд хүргэж байна.

100 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж байгаа Wa Jung Ha өөрийнхөө зураг бүхий ноосон хөнжил бэлгэнд авлаа.

100 настай Akiko Nagata төрсөн өдрийнхөө бялууг зүсч байна.

Асрамжийн газрын иргэн Fran Sumida укелеле хөгжим тоглон бусад гишүүдийн хамт дуулж байна.

100 нас хүрч байгаа Akiko Nagata эмээ төрсөн өдрийнхөө баяр дээр найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ сууж байгаа нь

Wa Jung Ha өөрийн асран хамгаалагч Rosie Fitzgerald-ын хамт

Асрамжийн газрын 76 настай иргэн Tom Nakagawa укелеле хөгжим тоглон бусад гишүүдийн хамт дуулж, төрсөн өдрөө тэмдэглэж байгаа эмээ нарт баяр хүргэлээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

12 Сэтгэгдэл

  1. turuu_designer

    2010/09/29 at 14:36

    yasan uhdeggui zolignuud be

  2. jerry-man

    2010/09/29 at 14:50

    uhehgui gai boljogo bn da urt naslaad :)) xaxaxa

  3. superboyjigjid

    2010/09/29 at 16:37

    wow gaihaltai ain manai mongolchuud bol 60 garaad l chad hiideg hvmүүs shүү de bi ch bs adilhannbh oooo :-o

  4. smile_hehe

    2010/09/29 at 17:29

    sain yumaa

  5. BupyC

    2010/09/29 at 20:28

    lol

  6. Tumuruu76

    2010/09/29 at 20:42

    ;-) ;-) ;-) ;-) ;-)

  7. victorius

    2010/09/29 at 21:27

    Dohtson haragdjiina shd amid huur bolchij ntr heheh

  8. Зочин

    2010/09/29 at 22:31

    [quote]Dohtson haragdjiina shd amid huur bolchij ntr heheh[/quote]
    ahiin dүү bol vsreed 60 hvrwel ih yum bailgvi 60 nasandaa chi ene hugshchүүlees deer law haragdahgvi dee

  9. doogii0118

    2010/09/30 at 06:24

    heterhii urt naslah ch dee

  10. gamez

    2010/09/30 at 08:49

    OMG

  11. Зочин

    2010/09/30 at 20:08

    3 настай зээнцэр охин gej yu gsen ug be haha zeentser

  12. ayaz_0725

    2010/10/01 at 12:08

    [color=0000FF][/color] peeh ymar urt naslaa ve bi lav ingej urt nasalmaargu bnao tegsenees uhsen n hamagu deer blgu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *