Усанд орсны дараа бие загатнах, мөс идмээр санагдах болон хорт хавдар тусаж байгааг илтгэх бусад ноцтой шинж тэмдгүүд

1

Тайлбарлах боломжгүй өвчин бас өвдөлт, турах, их хэмжээгээр ядрах тохиолдол бий. Эдгээр шинж тэмдгүүд ихэнхдээ хорт хавдартай холбоотой байдаг. Заримдаа хорт хавдар тусах үед таамаглахын аргагүй хачирхалтай шинж тэмдгүүд ч илрэх үе байна.

Бид тэдгээр шинж тэмдгүүдийн талаар мэдээлэл бэлтгэлээ. Гэхдээ энэ мэдээг уншихын өмнө толгойдоо үүнийг суулгах хэрэгтэй: хоргүй, энгийн зүйлс ч үүнд нөлөөлнө.

 

Хорт хавдрын үед илрэх таамаглашгүй 5 шинж тэмдэг

Мөс идэх

Хэрэв танд гэнэт яагаад ч юм мөс идмээр санагдвал, үүнд хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлж болно. Мөс идмээр санагдах нь пика өвчинтэй (ямар нэгэн хүнсний бус зүйлийг идэх мөн түүнийг идэхийг маш их хүсдэг эрүүл бус хооллох сэтгэл зүйн эмгэг) холбоотой ба энэ нь хүнийг хоол хүнснээс тэс өөр зүйл идэхэд хүргэдэг байна. Жирэмсний үеийн тогтворгүй гормонууд бас мөс идмээр санагдуулдаг.

Мөс идмээр санагдахад хүргэж буй хамгийн аюултай хүчин зүйл бол төмрийн дутагдлаас үүдэлтэй цус багадалт байх эрсдэлтэй. Хэрэв тийм бол цусны урсгалыг удаашруулж, ходоод гэдэсний замын хорт хавдар үүсэх нөхцлийг бүрдүүлдэг байна.

 

Шүршүүрт орсны дараа загатнах

Шүршүүрт орсны дараа загатнах нь ихэвчлэн биеэ хэтэрхий их угаасан эсвэл угаахдаа буруу зүйл ашигласантай холбоотой. Гэвч таны бие шүршүүрт орсноос хойш ердөө нэг цагийн дараа загатнавал, энэ нь ноцтой асуудал байж мэднэ. Бие тогтмол загатнах нь зарим төрлийн хорт хавдартай холбоотой байдаг – элэг болон лимфома.

 

Хүрэх үед яс өвдөх

Яс өвдөх нь олон шалтгаантай. Хамгийн түгээмэл шалтгаан бол үе мөчний өвчин, ясны сийрэгжилт болон стресс юм. Харин өөр тохиолдолд энэ шинж тэмдэг нь ясны хорт хавдраар өвчилсөн болохыг анхааруулж буйтай холбоотой байж мэднэ. Өвчний зовиур аажим аажмаар хурцдаж, улам хүндэрнэ.

 

Бие хөөх

Хөөх нь ихэнхдээ эрүүл мэндийн асуудалтай холбоотой байдаг. Тухайлбал, их хэмжээгээр идэх нь хөөхөд хүргэдэг байна. Түүнчлэн, шинжлэх ухаанд эмэгтэй хүний сарын тэмдэг ирэх болон ирсэн үед бие нь бага зэрэг хөөдөг болох нь тогтоогджээ. Аюултай нь энэ шинж тэмдэг тогтмол ажиглагдвал, өндгөвчний хорт хавдар туссаныг илтгэдэг.

Хөх орчмын арьс улайх

Ихэнх нөхцөлд хөх орчмын арьс улайх нь ноцтой зүйл биш байдаг. Өөрөөр хэлбэл бариу хөхний даруулга зүүсэнтэй холбоотой. Заримдаа хөх орчмын арьс хувцасны угаалгын нунтгаас болж улайх нь ч бий. Хөхний булчирхай үрэвсэх үед улайлт үүсдэг болохыг мэргэжлийн эмч нар хэлж байна.

Аюултай нь энэ улайлт хөхний хорт хавдар туссаныг илтгэдэг бөгөөд хамгийн аюултай хорт хавдар юм.

Хэрэв танд дээрх шинж тэмдгүүд тогтмол ажиглагдах болсон бол та яаралтай мэргэжлийн эмчид хандаарай. Хор хөнөөлгүй хүчин зүйлс ч гэсэн хорт хавдар тусгах эрсдэлтэй байдаг гэдгийг бүү мартаарай. Гэхдээ эхнээс нь тохирсон эмчилгээг цаг алдалгүй хийлгэж чадвал эмчлэгдэх бүрэн боломжтой. Иймд эмчид очихоосоо бүү цааргалаарай гэж таниас хүсье.

7
БахархмаарБахархмаар
6
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
3
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. М. Гэрэлмаа

    М. Гэрэлмаа

    2018/12/19 at 19:59

    Яанаа би орой болхоор л хүйтэн юм идмээр санагдааад байды гайгүй байгаа.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *