Энгийн бөгөөд гоёмсог: ямар ч үед хэрэг болох үсээ боож янзлах аргууд

2

Урт гэхдээ сайхан арчилсан үс – эмэгтэй хүн болгоны бахархал болж баяр хөөр бэлэглэнэ. Үс арчлахад цаг, хөдөлмөр их зарцуулах хэдий ч үр дүн нь үүнд харамсахад хүргэхгүй. Үс сайхан бол зүс сайхан гэж ярьцгаадаг шүү дээ.

Үсний засалтын хувилбарууд

Урт үстэй бүсгүйчүүдэд “сүүл” засалтын хэд хэдэн хувилбарыг санал болгож байна. Та өөрийнхөө дүр төрхөнд тохируулаад хувилбаруудаас сонгоорой.

1. Багахан замбараагүй

Замбараагүй сүүл засалт буржгар үстэй бүсгүйчүүдэд илүү зохимжтой байдаг. Бас шулуун үстэй бүсгүйчүүд ч гэсэн туршаад үзэхэд буруудахгүй. Мусс эсвэл үсний хөөс хэрэглэнэ. Бодисыг чийгтэй үсэндээ түрхээд гараараа бага зэрэг замбараагүй болгож сэнсдэнэ. Үсний үзүүрийг бага зэрэг самнаж болно. “Хиймэл замбараагүй” үсийг багцалж аваад резинээр боож сүүл гаргана.

 

2. Шулуун үсэнд

Үсээ шулуун болгохын тулд индүүднэ эсвэл хатаахдаа сайтар самнана, бас үс шулуун болгох тусгай шампунь ч байдаг. Үсээ ардаа авч сүүл гаргаад резинээр бооно. Хэрвээ хэвэндээ сайн орохгүй бол үсний хэлбэр тогтоох бодис ашиглаж болно.

 

3. Романтик хувилбар

Нүүрнийхээ хоёр талаар овоо их үс үлдээгээд шилэн хүзүү орчмоор сүүл гаргаж бооно. Хоёр шанаагаар үлдсэн үсээ авч хооронд нь зангидаарай. Лакаар хэлбэржүүлж тогтооно. Ингээд л боллоо.

 

4. Спортод

Хэрвээ идэвхтэй хөдөлгөөнтэй бол – спорт, бүжгээр хичээллэдэг бол үсээ ардаа боогоод доош сүлжиж болно. Хамгийн сүүлд нь резинээр бооно.

 

5. Хүүхдүүдэд

Үдэшлэг дээр байгаа гүнж шиг үстэй баймаар байвал та хүслийг нь биелүүлж өгөөрэй. Танд нэг том бүдүүн резин бас хэд хэдэн нарийхан резин хэрэгтэй болно. Үсийг ард нь авч бүдүүн резинээр бооно, доошлоод хоорондоо адилхан зайтай байхаар нарийхан резинээр боогоорой. Резин хоорондын үсийг бага зэрэг сулруулж болно. Ингээд л боллоо.

12
ГоёГоё
10
ХарамсалтайХарамсалтай
6
ГайхмаарГайхмаар
5
Ха ХаХа Ха
4
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *