Хайр хэрхэн бий болдгийг өгүүлэх гайхалтай 10 кино

2

Хайр – таныг амьдралын турш дагаж, хяналтанд байлгаж чадахгүй ганц зүйл. Зарим нэг нь анхны харцаар дурлана эсвэл хэд хэдэн удаа болзоод дурлана. Бас үерхэл эсвэл дайсагнал, бүр сексээр эхэлсэн харилцаа хайр дурлал болсон түүх байх ажээ.

Жинхэнэ хайр дурлал хэрхэн үүсэж байгааг өгүүлсэн дараах кинонуудыг үзэхийг санал болгож байна.

Walk the line

Хайр хэрхэн бий болдгийг өгүүлэх гайхалтай 10 кино 1

Кантри дуучин Жонни Кэшийн бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн кино. Жонни бага байхаасаа америкийн кантри дуучин Жун Картерийн дууг сонсох дуртай байсан бөгөөд хэдэн арван жилийн дотор агаарын цэрэгт алба хааж, үзэсгэлэнтэй бүсгүй Вивиантай гэр бүл болж өөрийн гэсэн хамтлагийг үүсгэн байгуулж амжина. Амьдрал үргэлжилсээр л…  нэгэн өдөр тэр Жун гэх бүсгүйтэй учирна …

Friends with Benefits

Хайр хэрхэн бий болдгийг өгүүлэх гайхалтай 10 кино 2

Бүсгүй хэдхантер (headhunter) тэрээр сая л редактор залууг олж чадсан юм. Редактор залуу Нью-Йоркод дөнгөж ирсэн, хотод  хэнийг ч танихгүй. Бүсгүй урвалтаас залхсан бол редактор залуу өөрөөс нь ямар нэгэн зүйл мөнхийн шаардах эмэгтэйчүүдээс залхсан. Тэд энэ мэт асуудлаасаа болж тун удалгүй найз нөхөд болцгооно. “Үүрэг хүлээхгүйгээр нууц амрагууд” яагаад болж болохгүй гэж? Тэгээд цаашлаад хайр дурлал болговол яах вэ?

Where the Heart Is

Хайр хэрхэн бий болдгийг өгүүлэх гайхалтай 10 кино 3

17 настай Новалийг найз залуу нь 9 сартай жирэмсэн байхад нь хаяж явна. Сэквойя хотын гипермаркетад ганцаар үлдсэн түүнд ердөө л 5 доллар 55 цент бий. Охин Wallmart-д үлдэж тэндээ охин төрүүлж хотоор нэг шуугиан тарина. Новалийн сайхан сэтгэл шинэ найз нөхөдтэй болоход нь туслах бөгөөд нутгийн номын санд ажилтай нэгэн даруухан залуу түүнийг түших болно.

When Harry Met Sally…

Хайр хэрхэн бий болдгийг өгүүлэх гайхалтай 10 кино 4

Энэ хоёр коллеж орох замд танилцсан – Гарри машинтай, Салли түүнээс гэртээ хүргэж өгөхийг хүссэн юм. Санаандгүй замын хань болсон найзууд бие биенээ ямар ч үед дэмжиж тусална. Тэд нэгэн асуултын хариултыг олж авч чадах болов уу: эсрэг хүйстнүүдийн дунд зүгээр үерхэл гэж байх уу?

The Ugly Truth

Хайр хэрхэн бий болдгийг өгүүлэх гайхалтай 10 кино 5

Эбби – өглөөний шоуны найруулагч, эрх чөлөөтэй шулуун зантай энэ бүсгүй “төгс эр хүн”-тэй учрахыг мөрөөднө. Майк – кабелийн сувгийн од, бүсгүйн шоунд зочноор оролцох болов. Нэвтрүүлэгт нь оролцоод л Эббигийн дайсан болох ч ажил хэргээ цааш явуулахын тулд Майкын занг тэвчихээс өөр аргагүй. Түүнтэй уулзах тусам жинхэнэ Майкыг тэрээр олж мэдэх болно.

Ensemble, c’est tout

Хайр хэрхэн бий болдгийг өгүүлэх гайхалтай 10 кино 6

Каммила энэ дэлхий дээр цор ганцаар үлдсэн – уран бүтээлийн онгод нь хүртэл түүнийг орхижээ. Турьхан, бандитай төстэй энэ бүсгүй шөнөжингөө парисийн оффисын талбайг цэвэрлэнэ. Ажлаа тараад дэлгүүр орох үед хөрш Филипптэй танилцана. Филипп даруухан, ичимхий ноосон малгай өмссөн залуу. Залуу дээд угсаатай, өв залгамжлагч, Елисей рүү харсан тансаг байранд амьдардаг. Энэ хоёр бие биетэйгээ учирснаар жинхэнэ хайр дурлал үүснэ.

Man Up

Хайр хэрхэн бий болдгийг өгүүлэх гайхалтай 10 кино 8

Нэнси гуч гарсан ганц бие бүсгүй, санамсаргүй байдлаар хөршийнхөө номыг аянд авч явна. Жекд Лондонгийн хөдөлгөөн ихтэй гал тэрэгний буудал дээр хөрш бүсгүйг таних цорын ганц таних тэмдэг нь тэр ном байсан юм. Нэнси залуутай нэг долгион дээр гэдгээ тэр дор нь ухаарна. Шинээр танилцсан залуу Нэнсиг Жессика гэж бодож яваа. Ингээд л санамсаргүй будилсан хэрэг үүснэ …

Leap Year

Хайр хэрхэн бий болдгийг өгүүлэх гайхалтай 10 кино 7

Ирландад нэгэн ёс бий: жилийн 2-р сарын 29-ний өдөр эмэгтэй хүн эрэгтэй хүнд гэр бүл болох санал тавьж болох боломжтой байдаг. Энэ боломжийг америк бүсгүй Анна ашиглахаар шийднэ.  Зорилгоо биелүүлэхээр бүсгүй хайртай залуутайгаа Дублин ниснэ. Цаг агаарын байдлаас болж тэдний нислэгийг цуцлагдаж нэгэн жижиг тосгонд газарджээ. Дублин орох цорын ганц боломж – орон нутгийн зочид буудлын дуугүй эзнээс хүргэж өгөхийг гуйх.

Life as We Know It

Хайр хэрхэн бий болдгийг өгүүлэх гайхалтай 10 кино 9

Холли – амттаны үйлдвэр эрхэлдэг, Эрик – спорт сувгийн техникийн найруулагч. Энэ хоёр хүнийг найзууд нь нийлүүлэх оролдлого бүтэлгүйтэж орхих бөгөөд болзооноос хойш бие биенээ үзэхээ байсан. Тэднийг нийлүүлэх ганц зүйл бол загалмайлсан охин Софи. Золгүй байдлаар Софигийн аав ээж бурхан болж охиныг Холли, Эрикээс өөр халамжлах хүнгүй болжээ. Тэд дайсагнасан бодлоо орхиж охины төлөөх хамтын амьдралаа эхлүүлнэ.

The Road Within

Хайр хэрхэн бий болдгийг өгүүлэх гайхалтай 10 кино 10

Хайр дурлалд хязгаар гэж үгүй, нас, хүйс, тэр ч бүү хэл сэтгэл зүйн байдал ч нөлөөлөхгүй. Винсент, Мари, Алекс нар сэтгэл мэдрэлийн эмнэлэгт эмчлүүлж буй өвчтөнүүд … Тэд бүгд ямар нэгэн асуудалтай, үүнтэйгээ өдөр шөнөгүй тэмцэж байгаа хүмүүс. Мари эмчийн өрөөнөөс машиных нь түлхүүрийг хулгайлж цугтаа эмнэлгээс оргож Калифорнийг зорино. Тэд аян замдаа бие биенээ улам таниж мэдэх бөгөөд цааш үйл явдал хэрхэн үргэлжлэхийг та өөрөө үзээрэй.

5
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2016/05/26 at 20:54

    ene dandaa amerik kinoonuud baina. solongosiin The Classic geed kino jinken hairiin kino doo

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *