
Дэлхий ертөнц дээр үүсэн бий болсноосоо хойш хэдэн зуун мянган жилийг туулан ойролцоогоор 200,000 жилийн тэртээ орчин үеийн хүний үүсэл тавигдсанаар өнөөгийн хүн төрөлхтөн оршин амьдарч байгаа билээ. Бие организм, байгаль нийгмийн амьдрал, хувьсал хөгжлийн олон янзын үе шатуудыг дамжиж өнөөгийн төрх байдлаа олсон хүн хэмээгч амьтны тухай сонин хачин баримтууд цөөнгүй. Эдгээрээс бид цөөн заримыг та бүхэнд сонирхуулан хүргэж байна. Өөрсдийнхөө тухай хачирхалтай баримтыг мэдэх нь сонирхолтой байна гэдэгт эргэлзэхгүй байгаагаа энэ дашрамд илэрхийлье.
1. Ховор уугуул үсний өнгө
Төрөлхийн улаан үсний өнгө бол дэлхий дээрх нийт хүмүүсийн дунд хамгийн ховор байдаг үсний өнгө юм.
2. Толгой дээрээ зогсох
Дэлхий дээр ердөө хоёрхон зүйлийн хөхтөн амьтан толгой дээрээ зогсож чаддаг нь хүн ба заан юм.
3. Цахилгаан импульс ялгаруулагч
Хүний тархи нэг өдөрт дэлхий дээрх бүх гар утсыг нийлүүлснээс илүү хэмжээний цахилгааны импульсыг ялгаруулдаг.
4. Тамхи чимээгүй алуурчин гэдэгтэй адил хануур хорхой ч бас хүнийг хөнөөдөг.
Хэрвээ та хануур хорхой тэжээдэг бол энэ нь та тамхи татдаг бол маш аюултай юм. Хануур хорхой нь тамхи татдаг хүний цусыг сордог.
5. Хүний тархи хүчин чадал
Хүний тархи 4 терабайтаас ч илүү хэмжээтэй. Амьдралын сүүл үедээ л гэхэд хүн ойролцоогоор 150 триллион бит мэдээллийг санаж байдаг.
6. Өөрөөр харах
Америк болон Азид амьдардаг хүмүүс юмсыг өөрөөр хардаг. Саяхны судалгаа арьсны өнгөнөөс өнгө ялгаж харах хараа хамаардаг болохыг тогтоосон. Жишээ нь европоидуудын хагасаас илүү нь улаан өнгөнд илүү мэдрэмтгий бөгөөд илүү олон төрлийн улаан өнгөний хослолыг ялган таньж чаддаг байна.
7. Бөмбөгөн хошуут балны аюул
Жил бүр ойролцоогоор 100 орчим хүн бөмбөгөн хошуут баланд хахаж үхдэг.
8. Илжиг унах эсвэл онгоцоор нисэх
Сонголтоо хийхийн өмнө та нэг зүйлийг бодох хэрэгтэй. Учир нь жилд онгоцны сүйрлээр нас барж байгаагаас илүү олон тооны хүн илжигнээс болж амиа алддаг.
9. Урт наслах
Баруун гартнууд солгой гартнуудаас дунджаар 9 жилээр урт насалдаг.
10. Зогс
Дараагийн удаа найтаахдаа та өөрийн бие организмын үйл ажиллагааг анзаараад үзээрэй. Таны найтаах агшинд биеийн чинь бүхий л үйл ажиллагаа тэр ч бүү хэл зүрх чинь хүртэл зогсдогийг мэдээд та гайхах бизээ.







