Таны тасалгааны ургамалд асуудал үүсэж, үxэж буйг илтгэх 4 шинж тэмдэг болон тэдгээрийг аврах 4 арга

1

Бидэнтэй ярилцаж чадахгүй нь мэдээж тул ургамал цэцэг арчилж, ургуулна гэдэг хүнд даваа байдаг билээ. Тэгвэл манай сайт уншигч танд тасалгааны ургамал тань үxэж буйг илтгэх 4 шинж тэмдгийг танилцуулж байна.

Цэцгийн үндэс ил гарч харагдаж эхлэх

© Whoopdedescoop / Reddit

Хэрэв цэцгийн үндэс хөрснөөс дээш ил гарч харагдаж эхэлсэн бол энэ нь цэцэг хангалттай хэмжээний шим тэжээлийг хөрснөөсөө авч чадахгүй буйг илтгэдэг аж. Гэхдээ зарим нэр төрлийн ургамал, цэцгийн хувьд үндэс нь ил гарч ургадаг гэдгийг анхаарах нь зүйтэй.

© Amazon, © Vicki / Amazon

Хэрэв таны цэцэгний үндэс нэгэнт ил гарч ургаж эхэлсэн бол тогтмол усалгаатай байлгах хэрэгтэй. Энэ тохиолдолд зурагт харагдаж байгаагаар усалгааны системийг шийдвэл 7 хоногийн туршид цэцэгний усалгаанд санаа зовохгүй байх боломжтой.

 

Цэцгийн дэлбээ бүрэн нээгдэхгүй байх

© Skykristal / Reddit

Цэцгийн дэлбээ, навч ургасан ч бүрэн нээгдэж дэлгэхгүй байгаа бол гараараа хүчээр нээж гэмтээлгүй ургахад илүү тааламжтай газарт байрлуулахыг зөвлөж байна. Энэ тохиолдолд ургамлыг 40-60 орчим хувийн чийгшилтэй орчинд байлгах нь хамгийн тохиромжтой бөгөөд 3 литрийн багтаамжтай чийгшүүлэгчийг 20 цагийн турш цэцгийнхээ дэргэд ажиллуулж орчныг илүү чийглэг, ургахад тааламжтай болгоорой.

© Jimten / Amazon, © Glenbuck / Amazon

 

Шинэ навч ургахдаа жижигхэн байх

© grumpy__pumpkin / Reddit

Та хэзээ ургамлынхаа навчны хэмжээг хооронд нь харьцуулж үзсэн бэ? Аливаа цэцгийг эрүүл ургуулахын тулд навч, дэлбээг нь сайтар анхаарч байх хэрэгтэй. Учир нь чухам энэ хэсгээс л ургамалд асуудал үүсч байгаа эсэх нь тодорхой болдог аж. Тухайлбал шинэ навч хэт жижиг хэмжээтэй ургаж байгаа бол энэ нь нарны гэрэл, ус эсвэл шим тэжээл дутагдаж буйг илтгэнэ.

© Charlie / Amazon

Иймээс хэрэв ийм асуудал танд тулгарсан бол гэрэлтүүлэг сайтай газар цэцгээ байршуулж фотосинтез явагдахад таатай орчныг бүрдүүлээрэй. Ялангуяа нарны шууд тусгал багатай өвлийн улиралд LED гэрэлтүүлэг ашиглахыг зөвлөж байна. Өдрийн 16 цагт гэрлийг асааж, үлдсэн 8 цагт гэрлийг унтраах замаар тасалгааны ургамалдаа ургахад таатай орчныг үүсгээрэй.

 

Навч хуваагдаж эхлэх

© Legitimate-Stress-16 / Reddit

Том навчит ургамлуудад ихэвчлэн тохиолддог энэ асуудал нь тухайн ургамал үxэх гэж буйг илтгэхгүй боловч хүчтэй салхи эсвэл гэрийн тэжээвэр амьтан гэх мэт гадны нөлөөтэйгөөр гэмтэл их авч буйг харуулна. Энэ тохиолдолд тасалгааны ургамлын хөрсөнд бордоо хийж ургалтыг дэмжиж, бат бөх эрүүл байхад нь анхаарах шаардлагатай.

1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *