Нэн даруй гэрээсээ гаргаж хаях ёстой 4 төрлийн хортой сав суулга

5

Өнөөдөр бид бүхэн амьдралын эрүүл хэв маягийг баримтлахыг ихэд хичээдэг болжээ. Гэхдээ хоол хийх сав суулгандаа төдийлөн анхаарал хандуулж чадахгүй байна, энэ нь эрүүл мэндэд мөн ихээр нөлөөлөх зүйл юм. Хэрвээ таны хэрэглэж байгаа сав суулга хортой бол шим тэжээлтэй, эрүүл гэж бодсон хоол хүнс ч гэсэн хор уршигтай болдгийг та анхаарах хэрэгтэй.

Та бүхэндээ хамгийн хортой сав суулгыг танилцуулахаар бэлдлээ, мөн хортой сав суулганы оронд хэрэглэх эрүүл сав суулгыг ч мөн танд санал болгоно.

1. Тефлон сав суулга

Тефлон, магадгүй энэ жагсаалтад багтсан хамгийн аюултай “гэмт хэрэгтэн” байх. Наалддаггүй, тос хийх шаардлагагүй гэх тодотголтой уг савыг олон хэрэглэгчид сонгон авдаг, яагаад гэвэл хэрэглэхэд маш эвтэйхэн бөгөөд амар.

Тефлон савны түлэгддэггүй, наалддаггүй шинж чанарыг ПТФЭ (политетрафторэтилен) бүрхүүл бий болгож байгаа юм. ПТФЭ – хуванцар полимер бөгөөд Цельсийн 300 хэмээс дээш халах тохиолдолд хорт бодис ялгаруулдаг. Ялгарч байгаа хорт бодис нь полимер, өндөр хэмээр халуурахад хүргэнэ, мөн тефлон томуу гэж нэрлэх нь ч бий. Зөвхөн хүмүүст аюултай төдийгүй, мөн тоть зэрэг гэрийн тэжээвэл шувууны амь насанд ч хүрэх аюултай.

Тефлон сав суулганд явагдах бас нэгэн хортой химийн урвал нь ПФОК (перфтороктаны хүчил ) болно. Уг хортой бодис нь хэд хэдэн төрлийн хавдар үүсгэдэг, жишээ нь, хөхний, өндгөвчний түрүү булчирхайн зэрэг. ПФОК нь тефлон сав суулганд агуулагддаг бөгөөд багахан хэмжээ нь хүний эрүүл мэндэд хор уршиг тарихгүй. Гэсэн хэдий ч бидний өдөр тутам хэрэглэж байгаа бусад эд зүйлүүдэд их бага хэмжээгээр агуулагддаг ажээ. Тийм учраас уг химийн бодис агуулах эд зүйлсийг хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.

Зарим нэг түлэгддэггүй бас наалддаггүй сав суулга нь ПТФЭ болон ПФОК бодис агуулаагүй байдаг, жишээ нь гранит бүрхүүлтэй байж болно. Хэрэглээний явцад амархан мууддаг ч гэлээ эрүүл мэндэд хор хөнөөлгүй сав суулга юм.

Бас нэгэн аюулгүй хувилбар: ширмэн сав суулга. Ширмэн сав суулга нь хоол хийхэд аюулгүй бөгөөд хэрэглээ сайн даадаг. Үүнээс гадна уг материал нь жигд бөгөөд хурдан халдаг, харин бэхжүүлсэн ширмэн хайруулын таваг нь түлэгддэггүй бас наалддаггүй сайн талтай. Хийж байгаа хоол хүнсэнд хорт бодис шингээхгүй, бие махбодийн төмрийн хэрэглээг хангаж өгөхөд тусалдаг. Хэрвээ төмрийн хэмжээ хэвэндээ байгаа бол эмальдсан ширмэн сав суулга сонгохыг хичээгээрэй – мөн л хэрэглээ нь аюулгүйд тооцогдох хувилбар юм.

 

2. Хөнгөн цагаан сав суулга

Хөнгөн цагаан сав суулга ахуйн хэрэглээнд өргөн тархсанд нь гайхах зүйлгүй. Яагаад гэвэл хамгийн их түгээмэл, олдоц сайтай металл, мөн бат бөхөөрөө шалгарсан, хэрэглээ сайн даана, дахин боловсруулах боломжтой. Гэхдээ таны эрүүл мэндэд хор уршиг учруулна.

Хөнгөн цагаан – нейро хорт металл хэмээгддэг. Бие махбодид уг бодисын агууламж ихэдвэл мэдрэлийн системийн өвчлөлд хүргэнэ, үүнд Альцгеймерийн өвчлөл болон бусад төрлийн өвчлөл хамаарна. Хөнгөн цагаан сав суулга нь ихэнх тохиолдолд  хамгаалалтын бүрхүүлтэй байдаг буюу хорт бодис хоол хүнсэнд шингэхээс хамгаалдаг байна.

Аюулгүй хувилбар: шилэн сав суулга. Шилэн сав суулга нь халж байхдаа хорт бодис ялгаруулахгүй, бат бөх, экологийн гаралтай бөгөөд элдэв үнэр өөртөө шингээдэггүй. Түүний ганц дутагдалтай тал гэвэл – түлэгдэж, наалддаг. Гэхдээ энэ нь эрүүл мэнддээ аюулгүй сав суулга хэрэглэхгүй байх шалтгаан болохгүй нь мэдээж болов уу.

 

3. Зэс сав суулга

Дэлгүүрийн лангуун дээр гялалзах зэс сав суулга хараад уулга алдаж байсан удаа танд байгаа л байх. Мөн зэс сав суулга нь халуун дулаан сайн нэвтрүүлдэг буюу хурдан бас жигд халдаг сайн талтай гэдгийг сонсоо биз ээ. Гэхдээ зэс эдлэлийг хоол хийх сав суулга байдлаар ашиглах нь хортой гэдгийг та мэдэх үү?

Бусад хүнд металлын адил зэс нь хүний эрүүл мэндэд ямар нэг тодорхой хэмжээгээр хэрэгтэй. Гэхдээ хүний бие махбодид илүүдээд эхлэхээрээ металлын гүн хордлогод оруулах аюултай юм. Зэсээр бүрсэн эсвэл дан зэс сав суулга ашиглах нь аюулгүй гэж үзнэ. Зэсээр бүрсэн сав суулга нь эслэг хоол хүнстэй нэгдэхээр зэс ялгаруулна. Хоёр дахь хувилбарын хувьд, зэс ялгаруулахаас гадна никель гэх хортой элемент ялгаруулдаг.

Аюулгүй хувилбар: зэвэрдэггүй ган төмрөөр хийсэн сав суулга. Хөнгөхөн, бат бөх, сэв суух нь бага мөн түлэгдэхгүй, наалдахгүй. Мөн хэрэглээ даах сав суулга.

 

4. Керамик бүрхүүлтэй сав суулга

Керамик бүрхүүлтэй сав суулга нь зэрвэс харахад эрүүл мэндэд аюулгүй мэт санагдана. Гэхдээ зөвхөн 100% керамик орц орсон тохиолдолд гэдгийг анхаараарай. Харин гадаргууг нь керамикаар бүрсэн бол орцод нь эрүүл мэндэд хортой бодис агуулагдаж байгаагаараа аюултай юм.

Зөөлөн керамик бүрхүүл нь амархан арилдаг буюу хэрэглэснээс хойш хэдхэн сарын дотор хагарч эхэлдэг. Нэгэнт керамик бүрхүүл эвдэгдэж эхэлсэн бол хар тугалга болон кадмий хоол хүнсэнд шингэнэ, дараа нь бие махбодид хоол хүнсээр дамжин шингэнэ. Хар тугалгаар хордох – металлаар хордох түгээмэл бөгөөд аюултай хордлогод тооцогддог. Гэдэс өвдөх, толгой өвдөх, үргүйдэлд хүргэх зэрэг эрүүл мэндийн асуудлууд үүснэ (хамгийн хүнд тохиолдол – ком эсвэл үхэлд хүргэх аюултай). Уг сав суулганд хэдий хар тугалгын орц байхгүй ч гэлээ керамик бүрхүүл гэмтсэн тохиолдолд хөнгөн цагааны хордлогод орох аюултайг мартаж болохгүй.

Аюулгүй хувилбар: 100 хувийн орцтой керамик сав суулга. Байгалийн цэвэр гаралтай материалаар хийсэн сав суулгад тооцогддог, хоргүй, хийсэн хоол түлэгдэж, наалдахгүй. Үнэндээ 100 хувийн керамик сав суулга өндөр үнэтэйд тооцогдох хэдий ч таныг нэгээс олон жил баярлуулах болно гэдгийг бодоорой.

Та ямар төрлийн сав суулга хэрэглэдэг вэ?

66
ГоёГоё
38
ГайхмаарГайхмаар
30
ТэнэглэлТэнэглэл
27
ХарамсалтайХарамсалтай
24
БурууБуруу
14
БахархмаарБахархмаар
13
Ха ХаХа Ха
13
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

16 Сэтгэгдэл

  1. Anu Ko

    Anu Ko

    2018/11/15 at 09:14

    Solongo Zundui

  2. Bumbayar Tumee

    Bumbayar Tumee

    2018/11/15 at 09:16

    Bella Enkh

  3. Амарсанаа Данзан

    Амарсанаа Данзан

    2018/11/15 at 09:45

    Энэ бүгдийг яаж ялгах вэ.

  4. Suwd Smile

    Suwd Smile

    2018/11/15 at 10:13

    Dulamsuren Dechinlhundev

  5. Bat Zaya

    Bat Zaya

    2018/11/15 at 10:33

    Hishgee Betty

  6. Batbayar Dalkhaa

    Batbayar Dalkhaa

    2018/11/15 at 10:57

    oyunbayar burneebaatar голын сав нь манай цэнхэр.

  7. Gankhishig Budsuren

    Gankhishig Budsuren

    2018/11/15 at 11:47

    Gal-erdene Enkhbaatar

  8. Erdenebold Lkhagvasuren

    Erdenebold Lkhagvasuren

    2018/11/15 at 12:35

    Erka Batkhuyag

  9. .

  10. Bat-Erdene Tserenbat

    Bat-Erdene Tserenbat

    2018/11/15 at 16:51

    Chimgee Tamir

  11. Uyanga Tngl

    Uyanga Tngl

    2018/11/15 at 23:45

    Baatar Chuka

  12. Orgilbat Bayartsengel

    Orgilbat Bayartsengel

    2018/11/16 at 15:02

    Otgontsetseg Minjin

  13. Oogii Maya

    Oogii Maya

    2018/11/16 at 18:18

    Hudal unen ni medegdehgui hvnd yumaa.

  14. Ямар ч итгэх аргагүй хачин юм хүссэн 2 хөлтэй мал нь хийдэг болж дээ.

  15. Enkhzorig Bayaraa

    Enkhzorig Bayaraa

    2018/11/16 at 21:02

    Bolor Dari

  16. Буянаа

    Буянаа

    2018/11/18 at 16:23

    Голын сав нь яасын.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *