Үе мөч, нурууны өвчинд баяртай гэж хэлцгээе! Нурууны өвчнийг дарах үрэвслийн эсрэг бэлдмэл хийх арга

2

Дэлхий дээр хэдэн сая хүн нурууны өвчнөөр шаналдаг. Өвчний хэлбэр, төрөл бүгд харилцан адилгүй – зарим нэг нь дөнгөж зовиур төдий таагүй мэдрэмж мэдрэх бол зарим нэг нь орноосоо ч өндийж чадахгүйд хүрнэ. Нурууны өвчин зарим тохиолдолд өндөр настай холбоотой, гэхдээ сүүлийн жилүүдэд энэ төрлийн өвчнөөр залуу хүмүүс их шаналах болсон нь олон хүчин зүйл нөлөөлж байгаа юм.

Нас ахих тусам хүний булчин, яснууд олон таагүй хүчин зүйлийн улмаас мөн адил хөгширдөг. Ууц, нуруугаар мэдрэгдэх өвчин удаан үргэлжлэхгүйгээр өөрөө аяндаа арилдаг болох нь олон удаагийн судалгаагаар тодорхой болсон юм. Нэгэн судалгаанд оролцсон хүмүүсийн 50% нь 15 хоногийн дараа нурууны өвчин багассан, цаашлаад 3 сарын дараа ул мөргүй арилсан гэжээ. Энэ нь  ямар нэгэн эм тариа, эмчилгээ хийгдээгүй тохиолдол юм. Харин зарим нэг тохиолдолд өдрийн дэглэм, авах ачааллаа багасгасан ч гэсэн нурууны өвчнөөсөө салж чадахгүй байдаг. Санаагаар унах хэрэггүй, энэ үед өвчнийг намдаах арга бий:

Нурууны өвчнийг дарах үрэвслийн эсрэг бэлдмэл

Орц:

  • 1 жүрж
  • 2 аяга зүсэж бэлдсэн ханборгоцой
  • 2 иш цоохор майлз
  • 2 лийр
  • 1 нимбэг
  • 2.5 см хэмжээтэй цагаан гаа
  • 5 см хэмжээтэй куркумагийн үндэс
  • Чимх хар перец
  • ½ цайны халбага оливын тос

Бэлдэх арга:

Нимбэг, жүрж, цагаан гаа болон куркумагийн үндсийг цэвэрлэнэ, дараа нь ханборгоцой болон лийрээ хэрчээрэй. Бүгдийг блендерт хийгээд нухаш шиг болтол нь бутална. Бэлэн болсон коктейлоо шууд ууна. Хэрвээ бүгдийг нь нэг дор ууж чадахгүй бол шилэн саванд хийгээд хөргөгчинд хадгалаарай. Коктейлийг зөвхөн блендерт хийнэ, шүүс шахагчинд бэлдэхгүй – эс бөгөөс ширхэглэг нь алдагдахыг анхаараарай.

Ширхэглэгээр баялаг хүнсний бүтээгдэхүүн нь цусан дахь С-реактив уургийн хэмжээг багасгадаг болохыг олон удаагийн судалгаагаар баталжээ. Энэ төрлийн уураг – үрэвслийн маркер хэмээгддэг бөгөөд зүрхний өвчлөл, үе мөч, чихрийн шижингийн шалтгаан болдог. Уг коктейлийн орцод багтсан бүх бүтээгдэхүүн ширхэглэг болон шим тэжээлтэй бодис агуулдаг бөгөөд нуруу, үе мөчний үрэвсэл, өвчнийг багасгах үйлчилгээ үзүүлнэ.

 

Хүнсний бүтээгдэхүүнүүдийн эрүүл мэндэд үзүүлэх ашиг тус

Ханборгоцой

Ханборгоцой нь бромелайн агуулдаг тул үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ – үе мөчний өвчлөл, үрэвслийг үр дүнтэй дарах ажээ. Олон удаагийн судалгааны үр дүнг харж байхад бромелайн мөн нурууны өвчин болон үрэвсэлд нэн тустай болох нь тогтоогдсон байна.

 

Жүрж

Хүний биед кальци, кали дутагдахад шөрмөс татах, булчин чичрэх зэрэг өөрчлөлтүүд явагддаг. С амин дэмийн зөв хэрэглээ нь эд эсийн үрэвслийг дарангуйлж үе мөчний үрэвслийн өвчний эсрэг үйлчилгээ үзүүлэх ажээ.

 

Цоохор майлз

Цоохор майлз – хүний эрүүл мэндэд нэн тустай эрдэс бодис, амин дэмээр баялаг тул хоол хүнсэндээ зайлшгүй хэрэглэх ногоо юм. К амин дэм ихээр агуулдаг бөгөөд  яс, булчин шөрмөсний хэвийн үйл ажиллагааг хангахад тусална.

 

Лийр

Лийр нь С амин дэмээр баялаг, антиоксидант тул үе мөчний үрэвсэл, өвчинтэй тэмцдэг. Энэ төрлийн өвчнөөр өвдөх магадлалтай эсвэл өвдөж шаналдаг бол хоол хүнсэндээ лийрийг тогтмол хэрэглэж байгаарай.

 

Нимбэг

Нимбэг нь С болон Е амин дэмээр баялаг, хүчтэй антиоксидант тул чөлөөт радикалаас хамгаалдаг, мөн эд эсийн идэвхтэй байдлыг хангана.

 

Цагаан гаа

Цагаан гаа нь үрэвслийн эсрэг хүчтэй үйлчилгээ үзүүлэх байгалийн гаралтай бүтээгдэхүүн юм. Гингерол гэх маш ховор нэгдэл агуулдаг – үе мөчний өвчний үндсэн шалтгаан болох простагландины өөх тостой тэмцдэг ажээ.

 

Куркума

Куркума – үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлэх бас нэгэн байгалийн гаралтай бүтээгдэхүүн. Нурууны өвчнийг ибупрофеноос дутахааргүй дарна, хамгийн гол нь гаж нөлөөгүй.

11
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Munkhjargal Dagdan

    Munkhjargal Dagdan

    2020/01/13 at 10:14

    Жимснүүдээ хальсалж хийхүү

  2. Altai Altan

    Altai Altan

    2020/01/16 at 11:05

    Ккк

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *