Байнгын суугаа ажлаас болж бий болсон нурууны өвдөлтийг зогсоох 6 хялбархан хэрнээ үр дүнтэй арга

3

Насанд хүрсэн хүмүүсийн бараг 80% нь өдрийн турш нурууны өвдөлт мэдэрч байдаг байна. Энэ статистик олон юм хэлж байх шиг. Нурууны өвчин бол ажлаас чөлөөлөгдөх хамгийн дэлгэрсэн шалтгааны нэг. Эм тариа тус болох боловч өөрийгөө иймэрхүү эмийн эмчилгээний сөрөг нөлөөллөөс хамгаалах нь зөв юм.

Нурууны өвчинг багасгах олон арга байдаг бөгөөд энэ удаа та бүхэнд зарим нэгийг нь сонирхуулъя.

1. Сандлын дээр дөрвөн хөллөн хэвтэж нуруугаараа аль болох урагш тонгойх

Иллюстратор Marat Nugumanov

Нуруу нугасаа урагш тонгойлгох нь таны нурууг тэгшилж булчингийн ачааллыг бууруулна. Та нуруугаараа урагшаа тонгойхын тулд сандал ашиглаж болно. Энэ арга нь хүнд ажлын өдрийн дараа йог болон сунгалт зэрэг бусад хэцүү дасгал хийх хүч чадалгүй болсон үед хийхэд маш тааламжтай, амархан арга юм шүү.

  • Танд түшлэгтэй, түшлэггүй ямар ч хамаагүй сандал, дээр нь тавих зөөлөн дэр зэрэг зүйл хэрэгтэй. Өвдгөөрөө суугаад сандал дээр цээжин биеэ тавин хэвтэнэ. Бүх л биеэ суллаж нуруу тань урагш тонгойн тэнийх боломжтой болго. Толгой заавал урагш, доош унжсан байх ёстой шүү.
  • Ийм байдлаар нуруу болон булчин сайхан суларч байхыг мэдрэх хүртлээ байна.

 

2. Өвчин намдаах тууз ашигла

© depositphotos.com © depositphotos.com

Энэ нь амархан, үр дүнтэй арга юм. Тусгай тууз нь даралт багасгаж, өвчин намдаах ба биед түшигтэй, цус болон бусад шингэний солилцоог сайжруулдаг байна. Биед наасан энэ тууз нь хүний арьсыг аажуухан, зөөлөн татаж дэмжинэ. Ингэснээр арьс болон түүний доор байх зөөлөн эдийн хооронд багахан хэмжээний зай гардаг гэж зарим хүн үздэг байна. Тууз наасны дараа та өвчин намдаж байгааг тэр даруй мэдэрч эхлэх билээ.

Хэрхэн тууз наах вэ:

  1. Эхлээд өвдөж байгаа хэсгээ угааж хатаана.
  2. Хэрэгтэй хэмжээгээр туузаа хайчилж авна. Дунд хэсгээс нь хамгаалалтын цаасыг нь урж аваарай.
  3. Наах үедээ туузны нэг зах хэсгийг сайтар наагаад дараа нь үлдсэн хамгаалалтын цаасыг хуулж авахдаа туузыг нилээд татагдсан байдлаар наалдахаар авна. Хамгийн сүүлд наагдсан төгсгөл хэсэг нилээд таталдсан байх хэрэгтэй.
  4. Туузаа наасны дараа хэдэн секундын турш туузан дээрээ ширүүхэн иллэг хийнэ. Үүсэн бий болох халуун нь уг туузны эмчилгээний бодисыг идэвхжүүлнэ. Бүтэн биед тууз наах ажил ойролцоогоор 20 минут болдог байна.

Иймэрхүү туузыг хэрхэн наах тухай зохих шатны эмчээс асууж зөвлөгөө аваарай.

 

3. Эмчилгээний болон тайвшруулах үйлчилгээтэй халуун чулуу

© depositphotos.com © depositphotos.com

Та дэлгүүрээс болон наран шарлагын газраас тохирох чулуу олж гэртээ нуруу биеэ суллаж болно. Чулуунд тавигдах гол шаардлага нь хурц ирмэггүй, хавтгай дугуй хэлбэртэй байх явдал юм. Халуун чулууг өвчинтэй газар тавьснаар таны булчин сулран, бие сэргэх үйл ажиллагаа эрчимждэг байна. Халуун чулуу тавихын өмнө заавал эмчтэй зөвлөлдөөрэй.

Чулуугаа хэрхэн бэлтгэх болон ашиглах:

  1. Чулуугаа халуун усанд хийж халаах ба усны халуун 54 хэмээс их байж болохгүй.
  2. Чулуундаа жаахан тос түрхэх ба энэ нь иллэг хийхэд хэрэгтэй.
  3. Чулуугаа бүх нурууны дагуу аажуухан гулсуулсны (ойр байгаа хүмүүсийг энэ ажилд туслахыг гуй) дараа л нурууны байрлах хэсэгт байрлуулна. Хэт халуун чулууг шууд тавьж огт болохгүй шүү.
  4. Нүүрээ доош харуулан хэвт. Чулуугаа нурууны үе дагуулан тавьж бие сулла. Чулууны халуун нуруу нугасанд 4-5 минутын дараа хүрч, үйлчилж эхэлнэ.
  5. Чулуу хөрж эхлэх үед (ойролцоогоор 20 минутын дараа) нь хурааж авна.

 

4. Халуун наалт: цаг хугацааны явцад шалгарсан арга

janazhengr / instagram
thefootologist / instagram

Шинэ юм гэдэг бол сайтар мартагдсан хуучин юмыг хэлдэг. Шинэ технологи бидний амьдралд ихээр хэрэглэгддэг болсноос хойш урьд өмнө хэрэглэж байсан, тус болж байсан олон арга хэрэгслийг бид мартжээ. Халуун наалт нь биеийн тодорхой хэсгийг халаах зориулалттай бөгөөд гол нь наах хэсгийн арьс ямар нэг гэмтэлгүй байх хэрэгтэй. Энэ наалтыг нурууны өвчин, мэдрэлийн үрэвсэл, булчингийн чангарал зэрэгт ашиглана.

Хэрхэн ашиглах вэ :

  1. Ашиглахын өмнө хэрэглэх зааврыг уншина.
  2. Халуун наалтаа наахын өмнө хамгаалалтын хальсыг аваад өвчтэй хэсэгт наана. Дээрээс нь сайн дараарай.
  3. Халуун болон эрвэгнэх мэт мэдрэмж алга болтол байлгана.
  4. Халуун наалтаа аваад шаардлагатай бол өдөрт 1-2 удаа наана.
  5. Наалтаа наасны дараа гараа савантай усаар угаагаарай.

 

5. Акупрессурын цэгийг ашигла

© depositphotos.com

Акупрессурын цэгт иллэг хийх нь нурууны өвчний үед сайн үр дүнтэй арга юм. Энэ нь эмийн эмчилгээний үед илрэх ямар нэг сөрөг нөлөөгүй арга билээ. Та энэ аргыг өдөр тутам хэрэглэж болно. Акупунктура – энэ бол эртний хятадын эмчилгээний арга юм. Нурууны өвчнийг эдгээх сайн арга учир энэ эмчилгээг улам бүр олон хүн хэрэглэдэг болж байна. Энэ аргын гол утга учир нь мэдрэлийн системийг идэвхжүүлэх, өвчинтэй тэмцэх химийн элементийн ялгаралтыг эрчимжүүлэх явдал билээ.

Нурууны өвчинг дарах зарим цэгүүд нь өвдөгний арын хэсэгт, нурууны доод хэсэгт, хөлийн ул, гуя, гэдэсний орчинд байна.

Цэгийг хэрхэн дарах вэ:

  1. Цэгүүд дээр эрхий хуруугаараа хэдэн минутын турш дарна.
  2. Аажуухан гараа авна.

 

6. Нурууны өвчний үед иллэг бариа хийх

Иллюстратор Marat Nugumanov

Иллэг бариа буюу хиропрактика нь ардын эмчилгээний бас нэг сайн арга юм. Нурууны өвчний үед ихээхэн үр дүнтэй байна. Иллэг бариа нь нуруу, нугасны үеийг мэдрэх байдлаар өвчтэй хэсгийг олж дараа нь гарын үйлчлэлийн хүчээр өвчинг үгүй болгоно. Зарим судалгаагаар Америкийн хиропрактикийн мэргэжилтнүүд жилд дунджаар 35 сая хүнийг эмчилдэг гэсэн тооцоо бий.

Гэхдээ ийм эмчилгээ хийхийн өмнө эмчтэй зөвлөж, нуруу нугасандаа ямар нэг гэмтэл авахаас сэргийлэх хэрэгтэй.

 

Бонус: Флоат-эмчилгээ нь таны нуруу, биеийг шинэ мэт болгоно

saltfloatstudio / instagram

Энэ эмчилгээ нь маш үр дүнтэй байж болох юм. Эмчилгээ нь магни, ус, тухайн саван дахь халуун дулаан орчин зэргийн зохицолд тулгуурласан байна. Флоат-эмчилгээнд мөн хүнийг тайвшруулах дүрс, хөдөлгөөн үзэх, дуу чимээ сонсох зэрэг бас багтдаг.

Зарим судлаачид энэ эмчилгээг стресс болон архаг өвчинд маш сайн нөлөөтэй гэж үздэг билээ.

Эмчилгээг хэрхэн хийх вэ:

  1. Та тусгай мэдрэгч бүхий саванд нүцгэн биеэр орно. Эмчилгээний үед уг савны хаалга хаагдаж, гадаад орчны янз бүрийн үйлчлэл, дуу чимээнээс бүрэн тусгаарлагдсан байна: та юу ч сонсохгүй, юу ч харахгүй, бүр татах хүчийг ч мэдрэхгүй.
  2. Та харанхуйд, чимээгүй орчинд, жингүйдэлд байгаа мэт байдалд байна. Ийм байдлаар тархи бүрэн тайвширч амрах билээ.

Та нурууны өвчинтэй тэмцэх өөр арга мэдэх үү? Хэрвээ ийм арга байгаа бол заавал бидэнтэй хуваалцаарай.

9
БахархмаарБахархмаар
5
ТэнэглэлТэнэглэл
4
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Монгол Үр Удам

    Монгол Үр Удам

    2019/08/14 at 03:53

    Zayaa Tsogoo

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *