EURO 2012 Poland vs Greece Group A 08.06.2012

0

EURO 2012 Poland vs Greece Group A 08.06.2012


2012 оны 6-р сарын 8-ны өдөр буюу өчигдөр ёслол төгөлдөр нээлтээ хийсэн Европ тивийн аварга шалгаруулах Евро-2012 тэмцээний хамгийн эхний тоглолт Польш улсын нийслэл Варшав хотын Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд Варшав хотын цагаар 18:00 [Улаанбаатарын цагаар 24:00 цагт] цагт Польш болон Грекийн багуудын хооронд болсон. Грекчүүд Польшийн багийг өөрийнхөө талбай дээр ялалт байгуулах явдлыг нь няцааж чадсан энэхүү тоглолт 1:1 гэсэн онооны харьцаатайгаар өндөрлөсөн юм. Үнэхээр сэтгэл догдлуулсан энэ тоглолтын гоолын салхийг Польшийн Robert Lewandowski хагалсан билээ.Robert Lewandowski Евро-2012 тэмцээний анхны тоглолтын анхны гоолыг тоглолтын эхний үеийн 17 дахь минутанд оруулснаар Польш талбай дээрээ онооны харьцаагаар ноёрхох болсон. Тоглолтын нэгдүгээр үеийн төгсгөлд Грекийн хамгаалагч Sokratis Papastathopoulos хоёр дахь шар хуудсаа хүртсэнээр талбайг чөлөөлж, Польш хүний илүүгээр тоглолтыг үргэлжлүүлэх болсон нь мөн л тэдний хувьд давуу тал болж байсан. Гэвч тоглолтын хоёрдугаар үе эхлээд удаагүй байхад тодруулбал тоглолтын 51 дэх минутанд сэлгээгээр орж ирсэн туршлагатай тоглогч Dimitris Salpingidis онооны харьцааг тэнцүүлж, багийнхаа анхны гоолыг хийсэн юм. Үүнээс 18 минутын дараа тоглолтын 69 дэх минутанд Польшийн шигшээгийн залуу хаалгач Wojciech Szczęsny Грекийн Salpingidis-ийг торгуулийн талбайд унагааснаар улаан хуудсаар торгуулж, талбайг чөлөөлсөн нь Грекийн багт ялалт байгуулах боломжийг авчирсан билээ. Гэсэн ч сэлгээгээр орж ирсэн Польшийн хаалгач Przemysław Tytoń Грекийн багийн ахлагч Giorgos Karagounis-ын цохилтыг хааж чадсанаар багаа хожигдох аюулаас аварсан юм. Хоёр улаан хуудас, дөрвөн шар хуудас, торгуулийн цохилт, олон сонирхолтой довтолгоонууд гэхчилэн сонирхолтой бүхнээр дүүрэн байсан энэ тоглолт тэнцээгээр өндөрлөсөн юм.

Татаж авах

Монгол сервер

[ File.mn ] [3.71 GB]

http://share.xopom.com/w0iabnqj8fft/E.2012.P.v.G.G.A.08.06.2012.XopoM.com.part1.rar.html
http://share.xopom.com/8ze6xerbe58g/E.2012.P.v.G.G.A.08.06.2012.XopoM.com.part2.rar.html
http://share.xopom.com/dt0lb4iw45ck/E.2012.P.v.G.G.A.08.06.2012.XopoM.com.part3.rar.html
http://share.xopom.com/od78r03h0he0/E.2012.P.v.G.G.A.08.06.2012.XopoM.com.part4.rar.html
http://share.xopom.com/5iy2zdv5jbs1/E.2012.P.v.G.G.A.08.06.2012.XopoM.com.part5.rar.html
http://share.xopom.com/svw9d5lmmwqk/E.2012.P.v.G.G.A.08.06.2012.XopoM.com.part6.rar.html
http://share.xopom.com/2gjed1o3oacr/E.2012.P.v.G.G.A.08.06.2012.XopoM.com.part7.rar.html
http://share.xopom.com/rhvxgeeh0ovt/E.2012.P.v.G.G.A.08.06.2012.XopoM.com.part8.rar.html

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. MuTe

    2012/06/09 at 16:47

    орой үзцээн :))

  2. Зочин

    2012/06/09 at 21:11

    ahiad taviarai yalanguya b hesegiin togloltnuudiig :d

  3. StoRm-mN

    2012/06/10 at 22:00

    ystoi bayrlalaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *