Эрүүл хоол хүнс болох Солонгосын “Ссам” буюу салатны навч

4

Солонгос улс жилийн дөрвөн улирлын өөрчлөлтөд тохируулан төрөл бүрийн Ссам-ыг тариалсаар ирсэн. Сүүлийн үед нэрд гарч буй Соёл, урлагийн алдартнуудын зэрэгцээ Солонгос хоолыг ихээр сонирхох болсоны хэрээр Ссам-ын үнэ цэнэ дахин сэргэж байна. Самжан (ороомогны амтлагч), Туэнжан (шар буурцагны сүмс), Гучүжан (улаан чинжүүний сүмс) зэрэг сүмсээр амтлан иддэг Ссам нь Солонгос хоолыг төлөөлөх гол хоолны нэг юм. Хятадын сурвалж бичигт Солонгос элчийн авчирсан салатны навч нь маш сайн чанарынх байсан тул мянган лан алт өгч байж л түүний үрийг олж авах боломжтой байсан гэж бичсэнээс үзвэл Солонгос салатны навчны амт чанар түүхэнд эх сурвалжаар нотлогдож байна.

Солонгосын өвөг дээдэс билгийн тооллын шинийн 1-ний өдөр (баярын өдөр) Ссам идэх дуртай байв. Нүдний харааг сайжруулж, насыг уртасгадаг гэдэг учраас Миеонгссам гэдэг байв. Ссам нь нүүрс-усны гол түүхий эд болох цагаан будаа, уураглаг мах юмуу Самжан (ороомогны амтлагч) мөн хүнсний ногоог нэг дор хэрэглэх нь хоол тэжээлийн хувьд ч маш тэжээллэг байдаг.

Монголчуудын гол хоолонд ногоо бараг байдаггүй. Хорхог юмуу мах идэхдээ Солонгос хүмүүс шиг ногоон навчинд мах болон амтлагч хийгээд идээд үзвэл илүү амттайн дээр эрүүл мэндэд ч мөн хоёр дахин их тустай байх биз ээ.

Ссам-ийг ороож идэх арга

1. Салатны навчин дээр махаа тавина. 2. Дээр нь Ссамжан буюу ороомогны амтлагчаа тавина. 3. Кимчи, сармис, жууцайны салат, цагаан будаа зэргийг тавьж ороон иднэ.

 

4
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *