Нас сүүдэр 80 гарсан ч гэлээ тэтгэвэртээ гарахаар яаралгүй, одоог хүртэл кинонд тоглосоор яваа домогт 12 жүжигчин

1

Жейн Фонда, Софи Лорен эсвэл Клинт Иствуд гэдэг нэр сонсохоор алс эртний хүмүүс гэж бодогддог уу? Үгүй дээ гэж хэлье. Сая дурдсан болон кино урлагийн өөр бусад хүндэт ахмадууд өнөөдөр ч гэсэн кинонд дүр бүтээн үзэгч биднийгээ баясгаж байна.

Та бүхний өмнө 80 хол гарсан жүжигчид байгааг сонирхоно уу. Тэд 21 дүгээр зууны 20-иод онд бүтээсэн дүрээрээ гайхагдана. Тэд бол жинхэнэ авьяастнууд.

Аль Пачино (82 настай)

Universal Pictures

2021 онд жүжигчний оролцоотой “American Traitor: The Trial of Axis Sally” болон “House of Gucci” гэсэн хоёр ч кино гарлаа. Мөн Пачино одоо хэрэгжиж байгаа хоёр ч төсөлд оролцож байна: 2022 онд дэлгэцнээ гарах “Sniff” триллер, “King Lear” уянгын, гэмт xэргийн сэдэвтэй “The Trap” кино гарна. Сүүлд дурдсан бүтээл яг хэзээ гарах нь тодорхойгүй.

 

Иэн Маккеллен (82 настай)

Fizz and Ginger Films

2021 онд жүжигчний оролцоотой сай-фай-детектив бүтээл болох “Infinitum: Subject Unknown” кино дэлгэцнээ гарчээ.

 

Кристофер Ллойд (83 настай)

Universal Pictures

Жүжигчин 2021 онд “Nobody” кинонд тоглосноос гадна энэ оны сүүлээр дэлгэцнээ гарах “The Mandalorian” цуврал киноны гуравдугаар бүлэгт дүр бүтээжээ.

 

Морган Фримен (84 настай)

Lionsgate

Жүжигчин 2021 онд гурван ч кинонд тоглоод амжжээ: “Coming 2 America”, “Vanquish” болон “The Hitman’s Wife’s Bodyguard” кинонууд. Ойрын хугацаанд мөн адил тооны төсөлд оролцох төлөвлөгөөтэй явна.

 

Жейн Фонда (84 настай)

JC Olivera/FilmMagic / Apple TV+ / 199 Productions

2022 онд “Luck” хүүхэлдэйн кино дэлгэцнээ гарна. Энэ киноны Лууны дүрд дуу оруулснаас гадна Жейн Фонда одоогоор хэзээ гарах нь тодорхойгүй байгаа “80 for Brady” спортын сэдэвтэй инээдмийн кинонд тогложээ.

 

Энтони Хопкинс (84 настай)

Lionsgate Films / Focus Features

2021 онд Хопкинсын тоглосон “The Virtuoso” кино гарсан бол энэ жил их дэлгэцээр бидэнтэй “Armageddon Time” киногоор эргэн уулзах нь ээ.

 

Дональд Сазерленд (86 настай)

Lionsgate Films

2022 онд түүний тоглосон “Moonfall” кино дэлгэцнээ гарчээ.

 

Софи Лорен (87 настай)

Netflix

Алдартай жүжигчин “The Life Ahead” кинонд 2020 онд тогложээ.

 

Мэгги Смит (87 настай)

Focus Features

2022 онд жүжигчний тоглосон “Downton Abbey: A New Era” кино дэлгэцнээ гарчээ.

 

Жуди Денч (87 настай)

Sky

2021 онд жүжигчний тоглосон “Belfast” болон “Blithe Spirit” кинонууд дэлгэцнээ гарчээ.

 

Майкл Кейн (89 настай)

Aperture Entertainment

2021 онд “Twist” болон “Best Sellers” кинонуудад тоглосон байна.

 

Клинт Иствуд (91 настай)

Warner Bros. Pictures

2021 онд Иствудын тоглосон “Cry Macho” кино үзэгч олны хүртээл болсон. Гол дүрийг бүтээгээд зогсохгүй найруулагчаар нь ажиллажээ. Клинт энэ жагсаалтын хамгийн ахмад нь байгаад зогсохгүй төрсөн өдөр нь ч тун удахгүй болох гэж байгаа юм. 5 дугаар сарын 31-ний өдөр 92 нас хүрнэ.

Таны сэтгэлд хоногшсон дүрийг бүтээсэн жүжигчин дээрх жагсаалтад байсан уу?

79
ГоёГоё
10
ГайхмаарГайхмаар
8
БахархмаарБахархмаар
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Enkhbayar Lucky

    Enkhbayar Lucky

    2022/05/19 at 20:15

    Учир нь тэд бол домог

  2. Гайхамшиг

  3. Bilig Chikara

    Bilig Chikara

    2022/05/19 at 23:58

    Yriangvi

  4. Enkhbold Enkhbold

    Enkhbold Enkhbold

    2022/05/20 at 03:40

    xelex vg alga.my shvteen.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *