Хүүхэдгүй амьдрахаар шийдсэн алдартнууд чухам яагаад ийм амьдралыг сонгох болсон талаар өөрсдийн бодлоо хуваалцжээ

0

Хүүхэдтэй болох эсэх нь хувь хүний эрхийн асуудал гэдэг нь мэдээж боловч олны танил бүсгүйчүүдийн хувьд чухам яагаад хүүхэдтэй болохыг хүсдэггүй талаарх асуулт цаг ямагт хөвөрч байдаг билээ. Манай сайт уншигч танд хүүхэдгүй байх сонголтыг хийсэн алдартан бүсгүйчүүдийн тухай мэдээллийг бэлдлээ.

1. Jennifer Aniston

© jenniferaniston / Instagram

“The Friends” цувралын од бүсгүй өөрийн шүтэн бишрэгчиддээ зориулж хүүхэдгүй амьдрал сонгосон тухайгаа ил захидал болгон хуваалцжээ. Тэрбээр уг ил захидалдаа, “Төгс эмэгтэй хүний амьдралаар амьдрахын тулд гэрлэх, хүүхэдтэй болох албагүй. Хүүхэдгүй байлаа гээд, нөхөргүй байлаа гээд асуудалтай гэсэн үг биш. Магадгүй хэзээ нэг өдөр ээж болохыг үгүйсгэхгүй ч ээж болохоор төдийлөн их яардаггүй” хэмээжээ.

 

2. Betty White

© Bettmann / Bettmann / Getty Images, © E. Charbonneau / WireImage / Getty Images

Алдарт жүжигчин, “Америк эмээ” хочит Betty White бодит амьдрал дээр эмээ биш ажээ. Тэрбээр, “Би хүүхдэд хайртай, гэхдээ хүүхэд өсч томрох үедээ бусдын л адил нэгэн болно гэж бодохоос амьтан тэжээхийг би илүүд үздэг” хэмээж байв.

 

3. Miley Cyrus

© mileycyrus / Instagram, © VALERIE MACON/AFP/East News

Дуучин, жүжигчин Miley Cyrus нэгэнтээ, “Бид хэт их хүн амтай дэлхий дээр амьдарч байгааг бүгд мэднэ. Гэхдээ та хүүхэдтэй болохыг хүсдэггүй бол таны өмнөөс би үнэхээр харамсаж байна” хэмээн хүүхдэд хайртай тухайгаа өгүүлж байв. Гэсэн ч тэрээр яагаад өдийг хүртэл хүүхэдгүй байгаа тухай яриа гарах үед, “Цэнгэг усандаа загас дураараа амьдрах нөхцөл бүрдсэн дэлхийд л үр хүүхдээ үлдээхийг хүсдэг учраас одоогоор хүүхэдтэй болох шийдвэр гаргаагүй байна” хэмээжээ.

 

4. Sarah Paulson

© mssarahcatharinepaulson / Instagram, © AdMedia/Starface/STARFACE PHOTO /East News

“The Ratched” цувралын од бүсгүй хүүхэдтэй болох нь түүний урлагийн замналд сөргөөр нөлөөлж, амьдралд нь хүндрэлтэй байдал үүсгэнэ гэж үздэг аж. Тэрбээр, “Би хүүхэд харахад цаг зав гаргахыг хүсдэггүй. Хүүхэд гаргана гэдэг амьдралд тохиож болох хамгийн сайхан зүйлсийн нэг мөн боловч гаргаж болох хамгийн муу сонголтын нэг гэж би боддог. Ээж минь хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгч, гэр орны ажил хийх зэрэг маш олон ажлыг зэрэг амжуулах хэрэгтэй болж байсан нь хэцүү санагддаг” хэмээжээ. Түүнчлэн түүний хувьд дэлгэцийн уран бүтээлүүд нь үр хүүхэд шиг нь санагддаг гэжээ.

 

5. Tracee Ellis Ross

© traceeellisross / Instagram, © AFP/EAST NEWS

Тэрбээр, “Эмэгтэй хүн байна гэдэг үнэхээр онцгой хэрэг шүү. 45 нас хүрсэн боловч гэр бүлгүй, хүүхэдгүй байна гэдэг хачирхалтай хэрэг. Хүмүүс бүсгүйчүүдийг эр нөхөрт гарах, хүүхэдтэй болох нь гол зорилго гэж үздэг нь сонирхолтой” хэмээгээд өөрийнх нь сонгосон энэ амьдрал түүнд өөрөө өөрийнхөө амьдралын эзэн нь байх боломжийг олгосон гэдэгт итгэдэг гэжээ.

 

6. Helen Mirren

© helenmirren / Instagram, © AP/Associated Press/East News

Оскарын шагналт жүжигчин Helen Mirren эх хүн болох төлөвлөгөө түүний амьдралд байхгүй хэмээж байв. Тэрбээр, “Надад хүүхэд хэрэгтэй болно эсвэл хүүхэдгүй бол миний амьдрал ямар нэг зүйлээр дутна гэж бодохгүй байна” хэмээн ярьж байсан ч “Parenthood” киног үзээд эх хүн болох мэдрэмжийг мэдрэх боломжоо нэгэнт алдсандаа харамсаж 20 минутын турш уйлж байснаа мөн дурсан ярьсан байдаг.

 

7. Sarah Silverman

© sarahkatesilverman / Instagram, © Vince Bucci/Invision/AP/East News

Комедиан, жүжигчин Sarah Silverman хүүхэдгүй амьдрах сонголт хийсэн талаараа өөрийн Твиттер хуудастаа, “Комедиан хүний хувьд би маш их ажилтай, олон аялан тоглолттой гэх мэт шахуу хуваарьтай байдаг. Ингээд л эх хүн болох уу эсвэл завгүй амьдралаа сонгох уу гэсэн сонголт дээр тулахад би хоёр дахь сонголтыг нь сонгосон” хэмээн бичиж байжээ.

 

8. Lily Tomlin

© Netflix/Courtesy Everett Collection / East News, © Jordan Strauss/Invision/AP/East News

“Grace and Frankie” цувралын одоос хүүхэдтэй болохыг хүсдэг эсэх талаар асуултууд 1973 оноос л хөвөрч эхэлжээ. Тэдгээр асуултуудад тэрбээр, “Эмэгтэй хүний хувьд хүүхэдгүй амьдрахыг хүсдэг, гэр бүл зохиохыг ч бас хүсдэггүй гэж хэлэх нь хэцүү хэрэг. Харин олон нийтийн өмнө энэ тухайгаа дэлгэнэ гэдэг бүр ч хэцүү зүйл” хэмээн хариулж байжээ. Өдгөө 81 настай тэрбээр мөн хэдий хүүхдэд хайртай боловч хүүхэдгүй амьдрах сонголт хийсэндээ хэзээ ч харамсаж байгаагүй, амьдралд нь ч хүүхэд өсгөх орон зай байгаагүй хэмээжээ.

 

9. Dolly Parton

© dollyparton / Instagram, © dollyparton / Instagram

Нэрт дуучин бүсгүй залуудаа гэр бүл зохиож байсан боловч хүүхэдтэй болох бодолгүй ажээ. Тэрбээр үеэлүүдээ хүүхэд шигээ хайрладаг хэмээсэн бөгөөд, “Би заримдаа хүүхэдтэй болохын тулд заавал өөрөө төрөх хэрэгтэй гэж боддоггүй. Хэний ч хүүхэд байсан би өөрийн мэт хайрлаж болно. Би шингэн хоолойтой учраас кинонд хүүхдийн дүрд дуу оруулах ч бас тун дуртай. Энэ аргаар өөрийнхөө дутуу орон зайг дүүргэдэг” хэмээн ярьж байжээ.

 

10. Allison Janney

© allisonbjanney / Instagram, © Elizabeth Goodenough/Everett Collection / East News

Оскарын шагналт жүжигчин Allison Janney өөрийн тоглосон уран бүтээлүүддээ ээжийн дүр ихээр бүтээсэн байдаг ч бодит амьдрал дээрээ нөхөрт гарч, хүүхэдтэй болоогүй нэгэн билээ. Энэ тухай тэрээр, “Хүүхэдтэй болно гэдэгтээ би итгэлтэй байж үзээгүй. Хүүхэдгүй байна гэж харамсахаас илүү хүүхэдтэй болсондоо харамсах байх” хэмээжээ.

Таны эргэн тойронд хүүхэдтэй болохыг хүсдэггүй хүн бий юу? Хүүхэдгүй амьдрал аз жаргал дүүрэн байж болно гэж та боддог уу?

4
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *