Таны зурхайн орд таныг орондоо ямар болохыг тодорхойлно

4

Зурхайчид таны сэтгэл санааг чухам юу хөөргөдөг талаар ямар нэг юм хэлж чадах болов уу? Оддын байрлал нь таны секс-стилийг тодорхойлж чадахгүй ба та бол өөрийн гэсэн өвөрмөц ертөнц, дахин давтагдашгүй хувь хүн. Гэхдээ зурхайчид танд сексийн чухам юу таалагддаг байж болох тухай урьдчилаад хэлж чадах зарим нэг ерөнхий таамаг гаргаж чадна.

Хонь (3-р сарын 21— 4-р сарын 19)

Та сексийг яг одоо, яг энд хүсэж байхад тань түүнийг нь хүчээр тулгахад дуртай. Та хайрлаж дурлах биш харин хурдтай, зэрлэг сексийг хүсдэг байна. Та шинэ, санаанд оромгүй гэнэтийн зүйлд дуртай ба энэ нь шинэ байрлал, шинэ хос зэрэг юм. Секс хэдий чинээ гэнэтийн, санаандгүй байх тусам танд сайхан байх болно.

Үхэр (4-р сарын 20 — 5-р сарын 20)

Та авахаасаа өгөхийг илүү хүсдэг хүний нэг бөгөөд секст ч ийм хүн. Та халамжтай хүн бөгөөд хосоо энхрийлж, эрхлүүлэхдээ дуртай. Нөгөө талаар та зөөлөн хүрч, илж таалсан байдлыг илүүд үзнэ.  Нэг ёсондоо та сексийг заавал бие махбодийн харилцан нэвтрэлт биш байдлаар хийж, түүнээсээ бүрэн таашаал авч болно гэж үздэг хүн билээ. Та эмэгтэй хүний нарийн, гоё дотуур хувцас, үнэрт тос, иллэг зэрэгт маш дуртай хүн.

Ихэр (5-р сарын 21— 6-р сарын 20)

Та бол өөрчлөлт, сэтгэл хөдлөлд дуртай хүн учир таны сексийн стиль тань мөн л сонирхол, урам зоригоо дэмжих талын чиглэлтэй байна. Өөрчлөлт, шинэ нөхцөл байдал бол сексийн нэгэн салшгүй хэсэг учир янз бүрийн сексийн дүр бүхий тоглоом, байнга солигдох хос зэрэг нь таны дуртай зүйлийн нэг. Хэрвээ танд ямар нэг шинэ зүйл сайхан санагдвал та үүнийг хэд хэдэн удаа хийх боловч энэ нь таны байнга хийх зүйл болохгүй, та удахгүй уйдаж өөр шинэ зүйл хайна.

Мэлхий (6-р сарын 21 — 7-р сарын 22 )

Та өөрийгөө хайрлаж байгаа, таныг хамгаалж байгаа гэдгээ мэдрэх үед дур хүсэл тань төрж, ойр дотно байхыг илүүд үздэг байна. Таны хувьд секс, хайр дурлал гэдэг бол хоорондоо харилцаатай зүйл. Таны биеийг үнсэж байхдаа та ямар сайхан, ямар дур булаам тухай ярьж байхад их дуртай хүн. Секс бол таны хувьд сэтгэл бодлоо ил гаргах боломж нь учраас орон дотор тань шиг мэдрэмжтэй хүн ховор биз ээ.

Арслан (7-р сарын 23 — 8-р сарын 22 )

Таны хувьд секс гэдэг бол тийм буурьтай зүйл биш. Та хостойгоо тоглож наадах дуртай. Та секс хэрхэн явагдаж байгааг хянаж байх удирдагч нь. Таны хүсэл сонирхол хамгийн тэргүүнд тавигдах зүйл бөгөөд та хосдоо бас хангалттай сайн таашаал өгдөг байна.

Охин (8-р сарын 23 — 9-р сарын 22)

Та эмх цэгц, цэвэр цэмцгэр байхад маш дуртай хүн боловч харин сексийн үед үүнийгээ мартахаас буцахгүй. Ийм үед танд бузар булай гэмээр зүйл таалагдаж, таны сексийн оршил маш эрт эхлэх бөгөөд та сексийн үйл ажиллагаагаа байнга сайжруулж, өөрийн арга техникээ илүү боловсронгуй болгож байдаг хүн. Та хоёр биендээ мартагдахааргүй секс хийх сонирхолтой бөгөөд үүний тулд юу ч хийхэд бэлэн.

Жинлүүр (9-р сарын 23— 10-р сарын 22 )

Та сексдээ удирдагч байхыг хүсдэг боловч энэ нь арагшаа налж суугаад юу ч хийхгүй байх дуртай гэсэн үг биш. Таны хос бүхнийг гартаа авч, таны мөрөөдөж байгаа зүйлийг хийхэд та дуртай ба та хариуд нь хоорондын хил зааг, ялгаагаа арилган хосоо баярлуулахад бэлэн хүн.

Хилэнц (10-р сарын 23 — 11-р сарын 21)

Та юунд ч бууж өгдөггүй хүн. Та үргэлж удирдагч, толгойлогч байх бөгөөд та бүтэн шөнөжингөө ч секс хийж болох хүн. Та аливаа юмыг дутуу хийдэггүй хүн учир секст ч гэсэн бүх л хүчээрээ, хурдаараа зүтгэдэг байна.

Нум (11-р сарын 22 — 12-р сарын  21)

Сексийн хувьд та ил задгай, гэв гэнэт юм хийх дуртай хүний нэг.  Та дуртай зүйлээ сольж байх сонирхолтой учир таны хос биеийн болон оюун санааны хувьд ихээхэн уян хатан байх хэрэгтэй. Хэрвээ тэд таниас хоцрохгүй байж чадвал тэд удалгүй таныг орон дотроо маш өвөрмөц, сонирхолтой хүн гэдгийг мэдэх болно.

Матар (12-р сарын 22 — 1-р сарын 19)

Секс бол алжаал тайлж, тайвшрах сайхан хэрэгсэл. Таныг ямар ажилч хичээнгүй гэдгийг бүгд мэдэх боловч таны сексийн ханашгүй хүсэл бодлын тухай мэдэхгүй. Та маш эрч хүчтэй, үл яарах хос бөгөөд секс хийж байх үедээ хосынхоо биеийн сантиметр бүрд анхаарал хандуулж байдаг хүн.

Хумх (1-р сарын 20 — 2-р сарын 18 )

Та өөрийн биеийн хүчтэй адил сэтгэл зүйн зохих бэлтгэлтэй байх ёстой. Танд “бузар” яриа, порно, янз бүрийн туршилт, хэрэгсэл, гэнэтийн зүйл таалагдах бөгөөд жишээ нь олон нийтийн газар секс хийх гэх мэт. Секс их байх тусмаа л сайн.

Загас (2-р сарын 19 — 3-р сарын 20 )

Энэхүү ажил хэрэгч, шинэ үеийн гадаад төрх бүхий хүний дотор мөрөөдөмтгий хуучинсаг үзэлтэн оршин байна. Та цэцэг, лааны гэрэл, дур хүсэл төрүүлэх янз бүрийн амттан зэрэгт үнэн голоосоо дуртай хүн. Таны хос тантай секс хийж байгаа биш харин таны биед залбирч байгаа мэт байхыг мэдрэхийг хүсдэг хүн бол та. Таны хос таны хөлнөөс эхлээд бүх л биеийг тань эзэмдэхэд та дуртай.

17
ГоёГоё
5
БурууБуруу
5
ХөөрхөнХөөрхөн
5
Ха ХаХа Ха
5
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *