Сэтгэл судлаачид хүн зүүдэндээ хэзээ ч хийж чадахгүй 6 зүйлийн тухай тайлбарлажээ

2

Бид одоо ч өөрсдийн зүүднийхээ зорилгыг бүрэн дүүрэн ойлгодоггүй боловч зүүд нойрон дундаа өөр ертөнцөд очиж, огт төсөөлшгүй зүйлсийг хийж эргээд өглөө сэрээд түмэн бодолд дарагдаж хоцрох нь бий. Гэхдээ ямар нэг шалтгааны улмаас зарим нэг энгийн гэж хэлж болох үйлдлүүд бидний зүүдэнд хэзээ ч байдаггүй гэдгийг та анзаарч байсан уу. Гэтэл оронд нь заан нисэх, харь гарагийнхантай тулалдах зэрэг бол байдаг л зүүд болж хувирсан байдаг. Харин эсрэгээрээ гар утас, толь, хоол хүнс гэх мэт зүйлс бидний зүүдэнд ховорхон зочилдог. Ингээд бид яагаад бодит амьдрал дээр төвөггүй харж чадах зүйлсээ зүүдний ертөнцдөө харж чаддаггүй талаар мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

1. Ухаалаг утас

Судалгаанаас харахад эмэгтэйчүүдийн 3.55 орчим хувь нь, эрэгтэйчүүдийн 2.69 хувь нь зүүдэндээ ухаалаг гар утас харж байжээ. Энэ нь ухаалаг гар утас болон бусад орчин үеийн төхөөрөмжүүд бидний амьдрал дээр саяхан гарч ирсэнтэй холбоотой бөгөөд бидний тархинд дасал болоогүй байдагтай холбоотой байж болох юм.

Бидний сэтгэл түгшсэн, айсан үед тархинаас зүүдлэх үйл явцыг эхлүүлэх команд ирдэг бөгөөд энэ нь тухайн нөхцөл байдлыг даван туулахад тусалдаг байна. Тиймээс зүүдлэх нь ямар нэгэн байдлаар хувьсан өөрчлөгдөж буй хамгаалалтын механизм болж ажилладаг бөгөөд бидний зүүд ихэвчлэн тархины энд тэндээс ирсэн холимог мэдээллээс бүрддэг. Гэсэн хэдий ч зарим нөхцөл байдалд бидний зүүдэнд ухаалаг гар утас харагдах боломжтой. Зүүдний тухай номын зохиолч Алис Робб хэлэхдээ хүмүүс хайртай хүнээ зуурдаар алдах зэрэг амьдралын гэнэтийн таагүй нөхцөл байдалтай учирсан үедээ зүүдэндээ гар утас харах боломжтой гэжээ.

 

2. Бичих, унших, ярих

Биднийг унтаж байх үед хэл ярианы хэсгийг хариуцдаг тархины хэсгүүд идэвхгүй байдаг. Тиймээс л зарим хэлийг орчуулах, ойлгох нь маш хэцүү байдаг юм. Жишээлбэл зарим хүмүүс өөрсдийгөө эсвэл бусад хүмүүсийг зүүдэнд нь ярьж байсан гэдэгт итгэлгүй байдаг бөгөөд зүүдэн дэх хүмүүсийн харилцаа илүү телепати шинж чанартай харагддаг байна. Бид зүүднийхээ үйл явдлыг ойлгож чаддаг боловч яг үнэндээ хэн нэгэн танд ямар нэгэн зүйл хэлсэн эсэхийг яг тодорхой хэлж чадахгүй.

Энэ нь унших, бичих зэрэг үйлд ч хамааралтай. Бид зүүднийхээ ерөнхий санааг мэдээд байдаг боловч чухам яг тийм үг хэлсэн эсвэл яг тэр үед хэлсэн гэх мэт нэг ч зүйлийг тодорхой хэлж чаддаггүй. Гэсэн хэдий ч зохиолч, яруу найрагч гэх мэт өдөр тутмын амьдралдаа хэлийг ихээр ашигладаг хүмүүс зүүдэлсэн зүйлсээ сэрснийхээ дараа ч уран бүтээлдээ шингээж чаддаг байх боломжтой.

 

3. Огт танихгүй хүмүүстэй уулзах

Бидний тархи огт харж байгаагүй шинэ хүний царай зохиож чадахгүй бөгөөд зүүдэндээ харсан хүмүүсээ та хэзээ нэгэн цагт харж байсан аль эсвэл таньдаг хүмүүсийн тань холилдсон хувилбар байх ч боломжтой. Судлаачид бидний зүүдний мөн чанараас шалтгаалан энэ онолыг туршиж үзэх ямар ч арга байхгүй гэж хэлсэн боловч энэ таамаглал үнэн байх магадлал маш өндөр юм.

Зүүдний ихэнх хэсэг нь бидний амьдралын энгийн элементүүд дээр суурилдаг. Тиймээс л бид амьдрал дээр хардаг тэр олон мянган танихгүй хүмүүсийн царайг зүүдэндээ ч гэсэн оруулсан байх боломжтой. Бид зүгээр л тэдэнд ач холбогдол өгдөггүй учраас чухам хэзээ харсан, хаана харснаа огт санадаггүй юм. Жишээ нь бид зүүдэнд орж ирдэг хүмүүсээ зүгээр л нэг зар сурталчилгааны самбараас харсан байж болно гэсэн үг. Гэсэн хэдий ч тархи цоо шинэ царай төрх зохиож чадахгүй гэдгийг дахин сануулъя.

 

4. Биеийн хүч шаардсан үйлдэл хийх

Та зүүдэндээ гүйж, зодолдож, өндөрт үсрэх алиныг нь ч хийсэн бай хэчнээн хичээгээд ч хурдан хийх боломжгүй гэдгийг судлаачид тогтоожээ. Зүүдэнд цаг хугацааны үйлчлэл өөрөөр явагддаг учир хурдан, удааныг тааруулах боломжгүй юм.

Үүнээс гадна бидний нойрны “REM” нойрны мөчлөгийн үед биеийн булчингууд суларч бие бүхэлдээ тайван болсон байдаг. Тиймээс нойрны энэ үе шатанд булчингийн хариу үйлдэл хангалтгүй, эсвэл мэдрэлийн боловсруулалт удаашралтай байдаг тул удаан хөдөлгөөн мэдрэгддэг байна.

 

5. Өөрсдийгөө толинд харах

Толь болон толины тусгал хэмээх ойлголт зүүдний ертөнцөд бол ихээхэн сонирхол татахуйц ойлголт юм. Гол зүйл бол бодит ертөнцөд бид физикийн хуулийг дагаж амьдардаг харин зүүд бол бидний ухамсаргүйн түвшний хүлээлт, дурсамжид тулгуурладаг бөгөөд “бодит амьдрал” дээрх дүрмүүд зүүдэнд хэрэгжихгүй. Тиймээс бид зүүдэндээ толинд харлаа гэж бодоход маш бүдэг юм уу эсвэл хувирсан байдлаар харна гэсэн үг.

Зарим хүмүүс зүүд бидний бодит амьдрал дээр тохиолдох зүйлсийг зөгнөдөг гэдэгт итгэдэг. Харин зүүдэндээ толинд харах үзэгдэл бол сэтгэл зүйн хувьд таныг өөрөө өөртэйгөө зөрчилтэй байгааг илэрхийлж байна гэж ойлгох хэрэгтэй. Тиймээс таны толинд харж байгаа зүйлс бол таны сэтгэл зүйн асуудлуудын тусгал гэсэн үг.

 

6.Хоол амтлах

Мэргэжилтнүүд хэлэхдээ хүмүүс зүүдэндээ “бүрэн амтлах” мэдрэмжийг мэдрэх нь ховор тохиолддог бөгөөд бид хооллох гэж байснаа эсвэл зүгээр л хоолоо идэж байснаа санаж байдаг. Хэрэв бид энэ үйл явцыг өөрөө санаж чадлаа гэж бодоход яг юу идэж байсан, тэр хоол ямар амттай байсныг тодорхойлоход хүндрэлтэй байх болно.

Гэхдээ заримдаа хүмүүс зүүдэндээ хоолныхоо амтыг мэдэрсэн байдаг бөгөөд энэ нь “lucid dreamers” буюу зүүдээ удирдаж чаддаг хүмүүст элбэг тохиолддог байна. Зүүдлэх үед тархинд бидний амьдралд өмнө нь болж байсан зүйлс болон мэдрэмжүүдийн мэдээлэл холилдон ирдэг бөгөөд чухам юу гэдэг нь тодорхойгүй байх тохиолдол ч олон. Тиймээс зүүдэнд амссан хоол тань ямар нэг байдлаар таны амтлах мэдрэхүйн дурсамжтай холбоотой буюу өмнө нь мэдэрч байсан амт байдаг гэсэн үг.

47
ГоёГоё
23
ГайхмаарГайхмаар
14
ТэнэглэлТэнэглэл
14
Ха ХаХа Ха
8
ХарамсалтайХарамсалтай
8
БахархмаарБахархмаар
5
БурууБуруу
5
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Jenya Jenya

    Jenya Jenya

    2020/08/24 at 08:49

    Haragddagsh 😎😎😎

  2. Gantumur Enkhbaatar

    Gantumur Enkhbaatar

    2020/08/24 at 19:46

    bi law harj l bsan

  3. Jaukhaa Jaukhlan

    Jaukhaa Jaukhlan

    2020/08/24 at 21:25

    Би бүх насан туршдаа харлаа😑

  4. Aurora

    Aurora

    2020/08/25 at 10:56

    Arai l shaachla zuudene guiged mashin guitsej blaa

  5. .

    2020/08/25 at 11:03

    Arai l shaachlaa zuudende guiged mashin guitsej blaaa psda

  6. Exonic King

    Exonic King

    2020/08/25 at 11:06

    Uts luu hun zalgaad yrij bsnch udaatai

  7. Oko Touka

    Oko Touka

    2020/08/25 at 15:23

    Би хоол идсэншд

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *