“Жилийн дөрвөн улирал” – миний амьдралыг бүхэлд нь өөрчилсөн юм! Эртний энэхүү зурхай чин үнэнийг хэлж өгсөн дөө…

6

Хувь тавилан бидэнд ямар амьдрал бэлдсэн байгааг бид үнэхээр мэдэхийг хүсдэг. Хятадын ард иргэд өвөг дээдсийнхээ зохиосон зурхайд итгэн амьдрах ажээ. Олон зурхайн дундаас Шар хаан тэдний амьдралыг хэлж өгнө. Хүн болж төрсөн цагаар ирээдүйн амьдралаа мэдэж болно гэж хятадууд үздэг. За, элдэв үгээр яах вэ, хурдхан шиг мэдэж авмаар байна…

Хятадын зурхайгаар хувь тавилан танд юу бэлдсэнийг сонирхоцгооё. Бидэнд таны төрсөн цаг байхад л болно. Төрсөн цагаа мартсан бол бушуухан ээжээсээ асуугаад ав.

 

Төрсөн цагийн зурхай

Энэхүү хүснэгтээс та өөрийнхөө төрсөн цагийг олоод эзэн хааны бие махбодийн аль хэсэгт хамаарч байгаагаа тодорхойлно. Хүний хувь тавилан түүний төрсөн газар болон цагаас шууд хамаарна. Сонирхолтой байна уу?

Хэрвээ та эзэн хааны толгойд төрсөн бол

  1. Хэрвээ та эрэгтэй хүн бол – маш сайн төлөвлөгөө зохиож чадна
  2. Эмэгтэй хүн бол – сайн хүнтэй гэрлэнэ
  3. Та хангалуун амьдралаар амьдрах бөгөөд эргэн тойрныхон таныг хүндэлнэ
  4. Нийгэмд дээгүүр байр эзэлнэ
  5. Хоол хүнс, хувцас өөрөө тань дээр ирнэ

Хэрвээ та эзэн хааны мөрөн дээр төрсөн бол

  1. Таны залуу нас хатуу байна, харин өтөл насандаа жаргана
  2. Материаллаг эд баялгаар нэг их дутахгүй
  3. Дунд насандаа баяжина, өтөл насандаа эд хөрөнгөөр хангалуун амьдарна
  4. Хүүхэд, ач зээ тоогүй олон байх болно
  5. Ах, эгч дүүс амьдралын турш таныг түшиж тулж явна

Хэрвээ та эзэн хааны алган дээр төрсөн бол

  1. Амьдралын эхний жилүүд амар амгалан өнгөрөх бол дунд үеэр аз жаргалаар дүүрэн байх болно
  2. Таны гэр – дүүрэн аяга л гэсэн үг
  3. Өөрийн ажлаа эхлүүлэхэд хангалттай хэрэгсэлтэй байна
  4. Үрж барахааргүй эд баялаг цуглуулна
  5. Гэрээсээ гараад л сайн сайхан зүйлтэй учирна

Хэрвээ та эзэн хааны цээжин дээр төрсөн бол

  1. Таныг аз жаргал, хүндэтгэл, эд баялаг, хөгжил хүлээж байна
  2. Таны эргэн тойрон хөөр баясал, дуу хуур байна
  3. Хоол хүнс, хувцас хунараар бялхаж явна
  4. Өтөл насандаа багагүй хөрөнгө хуримтлуулна
  5. Өндөр насыг халуун дулаан, тав тухтай орчинд өнгөрөөнө

Хэрвээ та эзэн хааны гэдэс дээр төрсөн бол

  1. Бусдын атаархлыг үл тоон та хол явна
  2. Гэр бүлийнхээ төлөө дэлхийгээр аялах хэрэг гарна
  3. Эцэг эх тань таниар бахархдаг, хүүхдүүд, ач зээ нар тань од шиг л гялалзана
  4. Чадвартай, хичээнгүй нэгэн өтөл насандаа баяжина

Хэрвээ та эзэн хааны өвдөг дээр төрсөн бол

  1. Залуу наснаасаа л эхэлж хөдөлмөрлөнө, гэхдээ үр дүн багатай
  2. Дугуй дотор орсон хэрэм шиг л байх болно
  3. Насны дунд хэсгээр зогсоо зайгүй хөдөлмөрлөнө
  4. Өтөл насаа амар амгалан гэр бүлийнхээ дунд өнгөрөөнө

Хэрвээ та эзэн хааны уланд төрсөн бол

  1. Хоёр эхнэртэй болно
  2. Эцэг эхийнхээ гэрийг хэдий хэр эрт орхино төдий чинээ амжилтандаа эрт хүрнэ
  3. Танд юу ч хэрэггүй, гэхдээ байгальтай ганцаараа харьцаж байхыг хичээгээрэй
  4. Эх орноо орхин одвол – аз жаргалыг олно
  5. Өтөл нас тайван өнгөрнө

Шар эзэн хааны зурхай үнэний хувьтай байгаасай гэж хүсэж байна. Бид бүгдийг аз жаргал, амжилт хүлээж байна. Танд бидний танилцуулсан зурхай таалагдав уу? Коммент хэсгээр сэтгэгдлээ хуваалцаарай, бас бусдадаа түгээхээ мартаж болохгүй шүү.

15
ХөөрхөнХөөрхөн
8
Ха ХаХа Ха
8
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
6
ГайхмаарГайхмаар
3
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. bat-enkh

    2020/05/11 at 10:22

    Medeelel ugsund bayrlalaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *