Таны тархи хэт их стрессээс болж хатингарших аюултай! Гэхдээ танд үүнийг зогсоох хүч чадал бий!

2

Таныг үхэлд хүргэхгүй хэрнээ байнга нөлөөлж байдаг зүйлс таныг улам хүчирхэг болгодог гэх үг бий. Энэ үг таныг зоригжуулах утгатай боловч стрессийн хувьд энэ нь өөр асуудал болж хувирна. Стресс таныг бөхийлгөж чадахгүй хэдий ч сул дорой болгодог. Та удаан хугацаагаар стресстэхэд таны эрүүл мэнд аюулд орохын зэрэгцээ тархи хатингаршиж эхэлдэг байна. Гэвч та энэ эрсдэлээс өөрийгөө бүрэн сэргийлэх боломжтой.

Бид та бүхэндээ стресс хүний тархинд хэрхэн нөлөөлж буй талаар дурдах бөгөөд хэрхэн стресстэхээс сэргийлэх талаар мэдээлэл хүргэх болно.

Стресс бол найз, бас дайсан

Стресс хүний биед бүхэлдээ хэрэггүй зүйл гэвэл ташаа ойлголт болно. Энэ нь үнэн хэрэгтээ бидэнд хэрэгтэй ажээ. Тухайлбал бид олон нийтийн өмнө үг хэлэхэд эсхүл аливаа нэг тэмцээнд оролцоход анхаарал төвлөрөлт, авхаалж самбаа хэрэгтэй болох үед стресс бидэнд тусалдаг аж. Гэвч аливаа зүйлийн давс хужрыг нь тааруулах хэрэгтэй гэдэг шиг хэт их стресстэх үед жишээ нь, хэт их ачаалалтай ажиллах, том тулаанд оролцох гэх мэт үед стресс таны биед сөргөөр нөлөөлдөг байна. Байнга стресстэж явбал таны толгой байнга өвдөж, улмаар ходоод гэдэс хямрах, цусны даралт ихсэх, цээж өвдөх болон нойргүйдэлд хүргэдэг.

© AP/Associated Press/East News © depositphotos.com

 

Хэт их стресс таны тархинд нөлөөлж улмаар хатингаршуулдаг

2018 онд ‘Neurology’ сэтгүүлд хэвлэгдсэн судалгаагаар хэт их стресстдэг хүмүүсийг бага стресстдэг хүмүүстэй харьцуулахад ой санамж болон тархины хэмжээ бага болох нь илэрсэн байна. Тархи хатингаршиж жижигрэх нь хүний ой тогтоолт, сурах чадварт нөлөөлдөг. Удаан хугацаагаар стресст өртвөл хүний ой тогтоолт муудах, улмаар шинэ зүйл сурах чадварт хүндрэл учирдаг байна. Dr. Sudha Seshadri хэлэхдээ энэ байдал удаан үргэлжилбэл цаашлаад 10-20 жилийн дараа тэнэгрэлд өртөх өндөр магадлалтай гэж үзжээ. Мөн бусад сэтгэцийн эмгэгүүд болох сэтгэл гутралын хам шинж зэрэг эмгэгт өртөх аюултай.

© depositphotos.com © depositphotos.com

 

Гэвч та өөрийгөө хянаж хэт стресстэхээс сэргийлж болно

Биеэ хөдөлгө. Австрали улсад хийгдсэн судалгаагаар тогтмол дасгал хөдөлгөөн хийснээр ой тогтоолтыг сайжруулан тархины үйл ажиллагааг хэвийн байлгадаг гэж үзжээ. Эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх нь хүний бие дэх эндорфин дааврын ялгаралтыг дэмжин бие махбодь, сэтгэл санааг эерэг байлгахад тусалдаг байна.

© depositphotos.com

Хангалттай хэмжээгээр нойроо ав. Та  хангалттай хэмжээгээр унтаж амарснаар таны бие махбодь сэргэж, эрч хүчээ нөхөж авдаг. Гэвч та өдөрт авах ёстой нойроо авч чадахгүй, дутуу нойртой яваад байвал таны бие өвчин тусах магадлал ихсэхийн зэрэгцээ стресст өртдөг байна.

© depositphotos.com

Юу идэж буйгаа анхаар. Эрүүл хоол хүнс хэрэглэх нь өдрийн турш таныг эерэг байлгахад тусалдаг ба стресст өртөх эрсдэлийг бууруулдаг. Тогтмол эрүүл хүнс хэрэглэж, өдөрт авах каффейны хэмжээг багасгаснаар стрессийн хэмжээг бууруулдаг байна.

© depositphotos.com © depositphotos.com

Хайртай хүмүүстэйгээ хамт байх. Стресстэй тэмцэхэд бие биедээ тусалж дэмжих нь эерэг нөлөө үзүүлдэг. Гэр бүл, найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөх нь хүний биед аз жаргалын даавар гэх ‘окситоцин’ хэмээх даавар ялгардаг. Энэ нь хүний айх айдас, сандрал, стресс зэргийг бууруулдаг байна.

© depositphotos.com

Амралт ав. Йогоор хичээллэж, бясалгал хийх, биеийн массаж хийлгүүлэх нь таны биеийг тайвшруулж амраах болно. Ингэснээр таны сэтгэл санаа ч дээрдэж тайван байх болно. Өөртөө цаг гарган их хотын завгүй амьдралаас бага ч гэсэн хөндийрч өөртөө амрах хугацаа олгож, тайван амгалан газарт сэтгэл санаа, бие махбодио тайвшруулж амрааж байх хэрэгтэй.

© depositphotos.com © depositphotos.com

 

Зарим хүмүүс стрессийг буруутгах гол шалтгаан биш гэж үзэж байна

Доктор Sudha Seshadri хэлэхдээ стресс болон тархины хатингаршилт хоёрын хооронд тодорхой холбоо байгаа хэдий ч стресс хамгийн гол шалтгаан гэж үзэхгүй байгаагаа илэрхийлжээ. Тэрээр өөрийнхөө судалгааг хүний бие дэх кортизол дааврыг хэмжин стрессийн түвшинг тодорхойлсон байна. Учир нь хүн стресстэх үед тархи кортизол дааврыг ялгаруулдаг аж.

© depositphotos.com © depositphotos.com

Гэвч энэ нь учир дутагдалтай ажээ. Нью-Йорк хотын “The Rockefeller” их сургуулийн эрдэмтэн Bruce McEwen хэлэхдээ хүний биед аливаа нэг үрэвсэл явагдах үед кортизол дааврын хэмжээ ихэсдэг болохыг баталжээ. Иймд кортизол дааврыг түвшин 100% стрессийн түвшинг илэрхийлж чадахгүй хэмээжээ.

Энэ мэдээллийг уншсанаар та өөрийгөө хэр зэрэг стресст орсон гэж бодож байна? Та өөрийнхөө стрессийн түвшинг хянаж чадна гэж бодож байна уу?

8
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Zoloo Narmandakh

    Zoloo Narmandakh

    2019/11/28 at 21:45

    Мажиграгчаа Лувсандаш

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *