Урт үстэй бүсгүйчүүд бусад хүмүүсийн огтхон ч мэддэггүй 15 зовлонгоо хуваалцжээ. Урт үстэй байх ч үнэхээр хэцүү зүйл юм аа…

2

Урт гэзэгтэй бүсгүйчүүд богино үстэй бүсгүйчүүдээс илүү эмэгтэйлэг, дур булаам харагддаг гэцгээдэг. Үүнээс гадна эрдэмтдийн таамаглаж байгаагаар: үс хэдий хэр гоёмсог байна, төдий чинээ эмэгтэй хүн өөрийгөө залуу гэдгээ мэдэрдэг ажээ.

Хажуугаар өнгөрөх хүмүүсийг өөрийн эрхгүй эргэж харахад хүргэх урт гэзэгтэй бүсгүйчүүд ямар хэцүүхэн асуудалтай тулгардгийг та бүхэндээ танилцуулахаар бэлдлээ.

1. Урт үс зөв самнахыг мэддэг үсчинтэй ганц ч удаа таарч байсангүй. Тэд бүгд доороос нь эхэлж самнана, уг нь бол дээрээс нь самнах ёстой юм шүү дээ.

© Rina Anderson / quora

Бас нэг зүйл гэвэл: нэг бол үсчин өвдөглөж суух хэрэгтэй болно, нэг бол та сандал дээр суухгүй зогсоно.

 

2. Намайг ямар нэгэн нууц бүлэгт хамаардаг уу гэж хүмүүс надаас асуудаг юм. Тэд намайг хамаардаг гэж боддог бололтой, тэгээд тэр нууц шашин шүтлэг нь үсээ тайрахыг хориглодог юм байх.

© Elle Panis / quora

 

3. 1 сав шампуньд би 5 сав ангижруулагч зарцуулдаг. Маш үнэтэй тусна – гэхдээ л үс минь үнэхээр сайхан зөөлхөн.

© Rebecca Foley / quora

 

4. Үеэл дүүгийн маань үс их урт. Сургуульд явдаг байхдаа өглөө болгон уйлдаг байлаа. 15-25 минутыг үсээ янзлахад зарцуулна.

© Sweet / quora

 

5. Шүршүүрт орж байхад үсээ байнга … –аас татаж гаргах хэрэгтэй болно. Үс юунд шигдээд байдгийг та хэлүүлэлтгүй ойлгосон биз дээ?

© Saltedeggs / reddit

 

6. Үсээ 7 жилийн дотор ургуулж чадлаа. Би сэнс хэрэглэдэггүй долоо хоногт нэг удаа угаана, угаасныхаа дараа шөнө томоо гэгч футболконд ороодог.

© mope-throne / reddit

 

7. Хамгийн том асуудал – энэ бол хатаах. Хамгийн хурдандаа л 6 минут – шанааны үс хатна даа. 11 минутын дараа залхана, үсний тал нь нойтон хэвээрээ.

© mindstatex / twitter

 

8. Үстэй холбоотой нэг л асуудал бий – хаа сайгүй хавчуулагдана. Жишээ нь машины хаалганд хавчигдчихна.

© CarolineAzure / twitter

 

9. Заримдаа миний үс наймаалжны хөл юм болов уу гэж боддог. Тэгээд л энд тэнд гогодоод л, миний зөвшөөрөлгүйгээр.

caseybeeb / instagram

 

10. Хамгийн аймшигтай нь – өдөр болгон үсээ угаах. Тиймээс би үсээ цөөн угааж эхэлсэн – сардаа ердөө хоёрхон удаа.

© IronLotus00 / reddit

 

11. Заримдаа үсээ задгай тавьж явмаар санагддаг. Тэгээд 15 минутын дараанаас эхлээд л агаарт хөөрөх давалгааг мэдэрнэ.

© Anetta / pikabu

 

12. Би эдгээр асуудлуудын хүнд хэцүүг хэзээ ч ойлгохгүй. Найз бүсгүйчүүд өглөө болгон үсээ угаана, сэнсээр үлээлгэнэ, элдэв төрлийн хөөс цацна, үс арчилгаанд зүгээр л сүйрч байна.

© Flamma / pikabu

“Миний урт үс хэвийн харагдахын тулд би 3 өдөрт 1 л удаа угаахад хангалттай. Гарахаас өмнө үс нэг л биш харагдаад байвал зүгээр л сүлжчихнэ”

 

13. Би жишээ нь үсээ зүгээр ардаа боож чаддаггүй: хэтэрхий их хүчтэй татаад байгаа юм шиг мэдрэмж төрнө. Үсээ ч янз бүрээр засахгүй. Үсчингүүд гараа савчуулаад л байдаг юм: ийм их үс байх хэрэггүй гээд л

© shigotoshiro / pikabu

 

14. Энэ асуудалд илүү тайлбар хэрэггүй гэж бодлоо

© Tuutikki / pikabu

 

15. Би бүх насаараа л урт үстэй явлаа. Үсчин дээр очоод 50 см тайраад өгөөч гэсэн юм, яагаад гэвэл их хэцүү санагдаад: ардаа боохоор сүүлдээ толгой их өвдөх болсон.

© Michelle Fortunato / quora

Таны хувьд ямар үс эзэндээ их асуудал авчирдаг вэ? Урт уу эсвэл богино уу?

6
ГоёГоё
6
Ха ХаХа Ха
3
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Uchral Batzul

    Uchral Batzul

    2020/02/12 at 19:32

    Rose Rose anai sn unsh urt ustei blno gd tnegteed bsan😂😂😂😂😂😂😂

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *