Хавдраар өөд болж байгаа хүүхдүүдийн тухай бичсэн нэгэн эмчийн сэтгэл өвтгөм пост, олон хүнд эмч хүний харамсал, гэмшлийг ойлгох ухаарлыг хайрлажээ

0

Хавдар – хүүхдийг ч энэрч өршөөдөггүй аймшигт өвчин. 2018 онд гэхэд л АНУ-д 15 хүртэлх насны 10,590 хүүхдэд энэ оношийг тавьжээ. Анагаах ухаан хөгжиж байгаагийн ачаар зарим нэг төрлийн хавдрыг бүрэн эмчилж чадаж байна, гэхдээ л асуудал хурцаар тавигдах тохиолдол гарсаар байгааг мартаж болохгүй. Хавдар нь 14 хүртэлх насны хүүхдүүдийн гэнэтийн оcлоор нaс барах үxлийн шалтгааны дараа буюу хоёрдугаарт бичигдэж байгаа юм.

Mama Belle and the kids / Shutterstock.com

Хүүхдэд аймшигтай өвчний онош тавиад гэр бүлд нь мэдэгдэхэд зүрх шимширмээр байдаг. Гэхдээ өвчтөнийхөө төлөө өөрийгөө зориулсан чадалтай эмч нар маш олон байгааг мартаж болохгүй. Үүнийг эмч Майкл Ла Куаглия өөрийн постоороо баталжээ. Тэрээр ийн бичжээ:

Humans of New York / Facebook

“Миний хувьд дэлхий дээрх хамгийн сайхан зүйл бол – эцэг эхчүүдэд хүүхдийнх нь хавдар xоргүй гэж хэлэх явдал. Би энэ мөчөөр л амьдарч байгаа юм. Мөн хамгийн аймшигтай зүйл – эцэг эхчүүдэд хүүхдийг нь алдчихлаа гэж хэлэх. 30 жил ажиллахдаа ийм зүйл надад 5 удаа тохиолджээ. Тохиолдол болгонд би өөрийгөө aлмаар санагдаж байлаа. Өөд болсон хүүхдүүдийн эцэг эх надад хүүхдээ даатгаж өгсөн шүү дээ. Энэ бол гэгээн итгэл найдвар, тиймээс эцсийн хариуцлага над дээр л ирнэ. Би хэдэн өдрөөр нойргүй явдаг юм. Тухайн үед гаргасан шийдвэр болгоноо толгойдоо эргүүлэн бодно. Хүүхдийн амь насыг аварч чадалгүй алдахдаа би эцэг эхчүүдэд: “Би түүний оронд үxэж болдогсон бол үxмээр байна” гэж хэлдэг. Би яг л энэ утгаар нь хэлдэг юм. Би өдөр болгон сүмд очиж мөргөл үйлддэг. Нэг л өдөр тэднийг сайхан газар, эрүүл саруул тоглож байгааг нь харах байх гэж байнга боддог. Надад үнэхээр харамсалтай байлаа гэж тэдэнд хэлнэ дээ гэж бодох юм. Тэр үед хүүхдүүд: “Энэ тухай март даа. Ороод ир” гэж хэлэх болов уу гэж итгэх юм даа”.

Humans of New York / Facebook

Энэ пост үнэхээр эмчийн сэтгэлийн үг шиг санагдаж байна. Эмч олон жилийн турш зүрх сэтгэлдээ тээж явсан үгс. Түүний шаналал, гашуудлыг хэн ч ойлгох биз ээ. Аймшигтай өвчний өмнө xүчин мөxөстсөнийхөө гэмшлийг тэр сэтгэлдээ тээж явсаар л… Facebook-ийн хэрэглэгчдийн сэтгэл ихэд догдолж эмчийн постын доор сэтгэгдлээ үлдээсэн байна. Та бүхэндээ зарим нэгийг нь хүргэхээр бэлдлээ:

“7 настай охин маань надтай зэрэгцэж сууж уншаад: “Ээж ээ, тэр их сайн хүн юм байна” гэсэн юм. Бидэнд ийм л хүмүүс хэрэгтэй, юу ч хийсэн хамаагүй ажилдаа зүрх сэтгэлээ зориулах хүн чухал. Баярлалаа. Таныг сайн хүн байгаад баярлалаа.”

“Уншаад тэвчилгүй уйлчихлаа. Эмч Ла Куаглия юу мэдэрч байдгийг мэдээд сайхан боллоо”.

“Түүнийг мэдэх хүний хувьд, мөн түүнтэй 7 жил цуг ажилласны хувьд хэлэхэд түүний хийсэн гайхамшигтай ажлын нэгээхэн хэсэг гэж хэлмээр байна. Тэр бол үнэхээр гайхалтай хүн”.

Humans of New York / Facebook

Сэтгэгдэл хэсэгт эдгэрсэн хүүхдүүдийн эцэг эхчүүд гэрэл зургуудаасаа мөн хуваалцжээ. Тэд одоо эрүүл саруул өсөцгөөж байна. Эмч маш олон хүүхдийн амийг аварсан, одоо цагийн том баатар хүн юм.

Humans of New York / Facebook

Хэн нэгний амийг аврахын тулд өөрт байгаа бүхий л эрч хүч, мэдлэг чадвараа бүрэн дaйчлан ажиллаж байгаа эмч нар байгаа гэдгийг мэдэхэд үнэхээр сайхан санагдаж байна. Эмч Майкл Ла Куаглия хүүхдүүдийн амийг авардаг, тэр бол дэлхий дээр байгаа сахиусан тэнгэр. Олон хүүхдийн амийг аварсан танд талархаж явъя.

14
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *