Компьютер график огт ашиглаагүй 13 киноны зураг авалтын хэсгээс… Гэхдээ яг л ашигласан юм шиг л санагдаад байдаг юм даа

4

Кино үзэгчдийн хувьд – хоёр цаг орчим эйкшн бас сонирхолтой үйл явдал дүүрэн. Харин кино бүтээгчдийн хувьд – олон хүнд төсөөлөгдөхгүй хүнд хүчир ажил болно. Хэрвээ зураг авалтын талбайгаар зочлоод гарвал тэнд ямар хүнд хэцүү зүйл болохыг та ойлгоно. Ялангуяа кино бүтээгчдийн баг аль болох компьютер график ашиглахаас зайлсхийдэг буюу хуучин арга барилаар зураг авалтаа хийхийг хичээнэ. Зарим нэг зураг авалт бүр итгэмээргүй үр дүнд хүргэдэг, бодит биш компьютер график ашиглачихсан юм биш үү гэж сэрдмээр!

1. “Mary Poppins Returns” киноны ваннтай хэсэг

Эмили Блантын бүтээсэн Мэри Поппинс энэ удаад ямар ч компьютер графикгүйгээр ваннттай усанд уусна. Энэ зураг авалтыг авахын тулд жирийн хөөстэй ванны доор гулсуур суулгажээ.

 

2. Spider-man болон Мэри Жейнийн өдрийн хоол

Киноны энэ хэсгийн зураг авалтыг хийхийн тулд Тоби Магуайрын гарт подносыг “наасан”, гэхдээ жүжигчин таваг, хоолоо өөрөө барьж авсан – нэг ёсондоо нийт 156 дубл зарцуулжээ.

 

3. “Star Wars: Episode VII – The Force Awakens” киноны талх

Өөрөө хөөж болох талхны дүр зургийг гаргахын тулд мэргэжилтнүүд 3 сар орчим уйгагүй хөдөлмөрлөсөн. Энэ амттай талхны зураг авалтад ганц ч компьютер график байхгүй, гэхдээ бөөн химийн элемент байгааг анхаараарай. Юун амттай талх, зүгээр л аймшгийн хортой талх.

 

4. “The Dark Knight” киноны харандаатай илбэ

Энэ дүр зураг хоёр хэсгээс бүрдэнэ – нэг нь хараандаатай, нөгөө нь харандаагүй. Гэхдээ жүжигчин Чарльз Жарен эрсдэл хүлээх хэрэгтэй болсон юм. Тэр хэнд ч мэдэгдэлгүйгээр харандааг ширээн дээрээс авах ёстой. Гэхдээ толгойгоороо ширээ шаахаас өмнө шүү дээ.

 

5. “Inception” киноны коридор дахь хэсэг

Энэ зураг авалтыг гүйцэтгэхийн тулд эргэлддэг тусгай коридор бүтээсэн. Харин Жозеф Гордон-Левитт татлагын тусламжтайгаар эргэлдэх коридороор алхаж сурах ёстой. Тэр дүрээ чадварлаг бүтээж чадсан.

 

6. “Mad Max: Fury Road” болон галт гитарчин

Зураглаач Колин Гибсоны батлан хэлснээр гитар үнэхээр бүрэн ажиллагаатай байсан, харин жүжигчин гитар тоглож сурахын тулд хэдэн долоо хоног хичээллэх хэрэгтэй болсон гэжээ. Машины резинэн дугуйн дээр зогсоод хаалттай нүдтэй гитар тоглох амаргүй байх аа.

 

7. Hocus Pocus

Билл Бутчерсоны дүрийг бүтээсэн Даг Жонсон амандаа амьд эрвээхий хийсэн. Амьд эрвээхий амандаа хийхийн тулд аманд нь тусгай сав суулгажээ: эрвээхий бас тоос шороо хийсэн. Тэгээд л жүжигчин ханиалгахаар амнаас нь эрвээхий нисээд л, тоос шороо пургина.

 

8. Том Круз болон Бурж-Халиф

Том Круз ямар нэгэн орлон тоглогчгүйгээр өөрийнхөө дүрийг бүтээдгээрээ алдартай. Бурж-Халиф цамхагаар авирч байгаа хэсгийг ч гэсэн тэр орлон тоглогчгүй бүтээсэн. “Mission: Impossible” киноны үеэр орлон тоглогч ашигласан гэж бас нөгөө талаасаа хэлж болно, гэхдээ эрсдэлийг тооцоолох гэж орлон тоглогч цамхагаар авирсан. Том Крузыг унах эрсдэлээс хамгаалж хамгаалалт хийсэн, дараа нь хамгаалалтын бүсийг компьютер графикаар арилгажээ.

 

9. “Elf” киноны Уилл Феррелийн том бие

CGI-график ашиглахын тулд тус киноны зураг авалтанд уламжлалт ёсоор хандахаар шийджээ. Уилл Феррелийг бусад хүүхдүүдээс өндөр харагдуулахын тулд түүнийг тусгай тайз шиг өндөрлөгт бэлдэж суулгажээ.

 

10. Цагаан ордны дэлбэрэлт

“Independence Day” киноны Цагаан ордон дэлбэрдэг хэсэгт зориулж 1,5 метрийн хэмжээтэй Цагаан ордны хуулбарыг барьжээ. Тэгээд л түүнийгээ дэлбэлж агаарт цацарч байгаа нь тэр.

 

11. “Jumanji: Welcome to the Jungle”

Киноны гол дүрийн баатар Дуэйн Жонсон мотоциклоосоо үсрээд баримлын хажуугаар нисдэг, тэгээд тун чиг бодитоор газардана – үнэндээ ямар ч компьютер график ашиглаагүй шүү. Энэ хэсгийн зураг авалтад орлон тоглогч оролцсон, хамгаалалтын трос зүүсэн байгаа – дараа нь арилгасан.

 

12. “The Matrix” болон лобби дахь буудалцаан

Энэ зураг авалтад арав гаруй хоног зарцуулсан. Хамгаалалтын тросыг арилгах зорилгоор л компьютер график ашиглажээ.

 

13. “Home Alone” болон шатаж буй толгой

Киноны малгай шатаж байгаа энэ хэсгийг хуучны илбэчдийн “Пепперийн хий үзэгдэл” гэх үзүүлбэрийг ашигласан. Камер болон жүжигчний дунд шил байгаа, тэр шилэнд толгой нь шатаж байгаа хиймэл хүний тусгал харагдана. Ингээд л бодит жүжигчний толгой дээр жинхэнээсээ шатаж байгаа малгай харагдана даа.

51
Ха ХаХа Ха
16
ГайхмаарГайхмаар
10
ГоёГоё
9
ТэнэглэлТэнэглэл
8
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
3
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *