Гэрийн нөхцөлд хэрхэн кетчуп хийх вэ?

2

Манай гэрт кетчуп хэрэглэдэггүй хоол гэж үгүй. Нөхөр, хүүхдүүд бүгд л улаан лоолийн кетчупт маш их дуртай. Гэхдээ бид тэр кетчупыг гаднаас, дэлгүүрээс худалдаж авдаггүй юм шүү. Би өөрөө зуслан дээрээ тарьсан улаан лоолиор кетчупээ хийдэг юм. Үүнд маань бүгд л дуртай бөгөөд дэлгүүрийнхнээс хамаагүй илүү амттай болохоор тэр байх.

Одоо танд гэрийн нөхцөлд кетчуп хийх аргыг танилцуулъя. Дэндүү гэмээр амархан билээ.

Гэрийн нөхцөлд кетчуп хэрхэн хийх вэ?

Орц:

  • 3 кг улаан лооль
  • 0,5 кг алим
  • 250 гр сонгино
  • 50 гр алимны уксус
  • 2 хоолны халбага давс
  • 1,5 аяг сахар
  • Давс, перец зэргийг өөрийнхөө хүссэнээр

Кетчуп хийх арга:

1. Гэрийн кетчупыг амархан хийж болно. Та урьд нь хийж үзээгүй байсан ч үүнийг хийхэд төвөгтэй зүйл үгүй. Эхлээд улаан лооль, алимынхаа хальсыг цэвэрлэнэ. Хэрвээ лооль болгоныг цэвэрлэх нь хэцүү байвал тэр чигээр нь ч орхиж болох ба дараа нь шүүрээр сайтар үрэх хэрэгтэй.

2. Ногоогоо хэрчээд саванд хийж гал дээр тавина. Сонгиноо зөөлөртөл чанана. Дараа нь бүгдийг блендер ашиглан холих ба шүүрээр үрж жижиглэнэ. Дараа нь хүссэн хэмжээгээр өтгөртөл чанах ба энэ нь ойролцоогоор 1 цаг орчим болно.

3. Чанаж дуусаж байх үед нь давс, сахар зэргээ хийж кетчупээ түлэхгүйн тулд байнга зөөлөн хутгана. Дээрээс нь перец, алимны уксусаа хийж, гал дээрээс аваад өмнө нь бэлдэж ариутгасан саванд хийж сайтар таглана.

Ингээд л гэрийн кетчуп бэлэн болж байгаа ба одоо хадгалах газраа хийх л үлдлээ. Өвлийн цагт ийм кетчуп үнэлж баршгүй чухал зүйл болдог.

9
ГайхмаарГайхмаар
6
ГоёГоё
4
БахархмаарБахархмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *