
Хоорондоо адилхан эмэгтэй хүн гэж хаа ч байхгүй, гэхдээ зурхайн ордоороо нийтлэг зан төрхтэй байж болно.
Хонь: үсэрдэг эмэгтэй
Хэрвээ уулзаж учирч байгаа залуу тань таны хүлээлтэд хүрэхгүй байвал та зүгээр л өөр залуу руу яваад өгнө. Хонины ордныхон байнга харилцаатай байх дуртай, гэхдээ энэ харилцаа өөрийнх нь хүсэл сонирхлыг байнга өдөөж байх ёстой юм. Хонинд сонирхолтой байвал бүх зүйл хэвийн: үгүй бол дараагийн байг эрэлхийлнэ.
Тиймээс Хонины ордын эмэгтэйчүүд хэд хэдэн удаа нөхөрт гардаг. Хайр дурлал тэдний хувьд – нэгэн төрлийн спорт, энэ тэмцээнд тэд байнга ялагч нь байх ёстой.

Үхэр: халамжтай эмэгтэй
Үхрийнхэн өөрийнхөө хайр дурлалд итгэдэггүй. Тэр эмэгтэй хайр дурлалын харилцааг эхлүүлэхээс өмнө залууг бүх талаар нь шалгана. Тэд юунд ч яарахгүй, бас бодлогогүй шийдвэр гаргахгүй. Та түүний хайрыг олж авах ёстой.
Зүрх сэтгэлдээ хэн нэгнийг оруулахад хэдэн зуун жил ч болж магадгүй. Хэн нэгнийг зүрх сэтгэлдээ оруулсан бол хайр халамжаар огт дутаахгүй. Үхрийн ордныхны эмэгтэйчүүдийн хайрыг татах тэвчээр танд хангалттай байгаа бол та хариу хайрыг авах болно.
Ихрүүд: бэрхшээлийг даван туулагч
Хэдий хэр авахад хэцүү байна төдий чинээ Ихрийн ордны бүсгүйчүүдийн сонирхлыг татна. Тэрээр харилцаанд гарсан асуудлыг шийдэх дуртай, бэрхшээлийг даван туулна. Асуудал жигдрээд ирэхээр л харин тэдний сонирхол нь буурчихдаг.
Тэд тайван тогтвортой амьдралаас илүүтэй романтик, болзоо, сайхан яриа хөөрөө бас байнга үргэлжлэх сексийг хүсэмжилнэ. Түүнийг хайрлах залуу маш их тэвчээртэй, урьдчилан таашгүй байх ёстой – ингэж байж л хайр дурлалын урт удаан харилцаагаа дэмжинэ.

Мэлхий: гэр бүлийн амьдралд зориулагдсан эмэгтэй
Мэлхийн ордны эмэгтэй гэр бүлтэй, үр хүүхдүүдтэй, тав тухтай орон байртай байхыг хүсдэг. Түүний биологийн цаг ямар чанга цохилно гээч, өөрийнхөө өмнө тавьсан эдгээр зорилгууддаа хүрэхэд тулгарах бэрхшээлийг давж туулах хүч чадалтай.
Түүний хайрын сэтгэл нээлттэй, заримдаа хайрлах хүсэл нь бусдад ядаргаатай санагдахаар их.
Энэ эмэгтэй үнэндээ хайрлахгүй байхын аргагүй.

Арслан: төгс эмэгтэй
Арслангийн ордны эмэгтэйчүүд найрсаг, харилцаж байгаа хүн болгондоо сайхан сэтгэгдэл үлдээж чаддаг. Тэд өөрсдийнхөө амьдралд маш сэтгэл хангалуун байж чаддаг, гэхдээ энэ нь гэр бүлийн амьдрал, хайр дурлалын харилцаанд асуудалгүй гэж ойлгож болохгүй.
Тэд өөрийгөө яаж хайрлуулахаа сайн мэдэж байгаа бөгөөд ийм залуутай учирна гэдэгтээ итгэл дүүрэн байдаг. Ингээд л амьдралын мөч бүрээс сайн сайхныг мэдрэн явна.
Охин: эрэлд байгаа эмэгтэй
Охины ордны эмэгтэйчүүд танилцах аппликейшн, программ, сайтуудыг сайн мэднэ. Тэд энэ тал дээр маш их судалгаа явуулдаг. Хэзээ нэгэн цэгт амьдралд нь зөв эрэгтэй хүн орж ирнэ гэж найдаж явдаг ажээ.
Тэд өөрт тохирох залуучуудад тавих шаардлагын жагсаалт ч гаргасан байх вий, гэхдээ энэ бол хэвийн үзэгдэл юм. Таны хийх ажил бол түүнд тохирох л үлдлээ.

Жинлүүр: тэнцвэртэй эмэгтэй
Жинлүүрийн ордны эмэгтэйчүүд өөрийн харилцаандаа тайван байдаг. Учирч байгаа залуу өөрт нь таарна гэдэгт бүрэн итгэх хүртлээ хэтэрхий наалдахгүй, хэтэрхий дасахгүй явсаар л. Тиймээс түүний зүрх сэтгэлд нэвтрэхийн тулд багагүй хөдөлмөрлөж дээ.
Хилэнц: эрч хүчтэй эмэгтэй
Хилэнцийн ордны бүсгүй хэн нэгэн залуу дээр нүд унагасан л бол толгойноосоо амархан гаргаж чадахгүй. Хэрвээ түүнийг урьд өмнө нь мэхэлж байсан бол тэр таагүй дурсамжийг ч амархан мартаж чадахгүй. Нэг бодлын энэ ордны бүсгүйчүүд хуучинтайгаа зууралддаг гэмээр. Тэд хайр дурлалыг тоглоом гэж ойлгодоггүй, ямар нэгэн гүн гүнзгий зүйл гэж бодож явдаг.
Тэд сексийн хувьд харин хязгааргүй мөрөөдөлтэй, гэхдээ энэ нь тохиолдлын байдлаар хэн дуртайтайгаа унтаад байна гэсэн үг биш юм шүү. Зүрх сэтгэлээ тэд зөвхөн итгэл даасан эр хүнд л нээж өгнө.

Нум: бүдүүлэг эмэгтэй
Нумын ордын эмэгтэйчүүд өөрийнхөө нөхөргүй статусдаа сэтгэл дүүрэн явдаг. Тэд хэн нэгэнд баригдахыг хүсдэггүй, шинэ хүнтэй танилцахад хэн нэгэн саад болоосой ч гэж хүсэхгүй. Залуутай харилцаж байхдаа өөрийгөө хайрлаасай гэж бодох бөгөөд зарим нэг тал дээр хувиа хичээсэн зан авир ч гаргаж мэднэ.
Тэр өөрийгөө онцгой гэдгийг сайн мэддэг, романтик, хайр дурлалын харилцаанаас оргилуун мэдрэмж авах дуртай. Нумын ордын эмэгтэйчүүд гэр бүлийн гүн гүнзгий харилцаа үүсгэхийг нэг их яарахгүй.
Матар: нухацтай эмэгтэй
Матрын ордны эмэгтэйчүүд тогтвортой болон аюулгүй байдлыг эрхэмлэдэг, бие даагаад ч ийм нөхцлийг өөртөө бүрдүүлж чадна. Тэд хайр дурлалын харилцааг хамтын дэмжлэгтэйгээр явуулахыг хүсдэг бөгөөд ингэснээр тэнцвэрт байдлыг хангана гэж үздэг ажээ. Тэд найдваргүй хүмүүстэй харилцахаас зайлсхийнэ.

Бумба: бие даасан эмэгтэй
Энэ ордны эмэгтэйчүүд үнэхээр бие даасан хараат бус байдаг, ямар ч харилцаанд шүү. Ажил төрлийн хувьд амжилттай, зорилгодоо хүрэх чин хүсэлтэй. Түүний амжилтад атаархахгүй эрэгтэй хүн түүнд хэрэгтэй.
Бумбын ордын эмэгтэйчүүд ажил төрөлдөө анхаарал их хандуулдаг тул залуутай танилцах гэдэг зүйл түүний жагсаалтад дээгүүр орохгүй. Гэхдээ хэрвээ тэр хэн нэгнийг сонгосон бол тэр залуу үнэхээр азтай, хайр халамжинд умбах ажээ.

Загас: романтик эмэгтэй
Загасны ордны эмэгтэйчүүд хайр дурлал, романтикт итгэдэг бөгөөд энэ бүгд хайр дурлалынх нь харилцаанд байгаасай гэж хүснэ. Загас – олон мэлхий үнсэх гүнж, ардаа олон зүрхийг шархлуулж орхино. Түүний сонгосон залуу хүсэж байгаа болгоноо авч чадна – сайхан сэтгэл, халамж, үнэнч шударга чанар.
Бүсгүйчүүд та бүхэн өөрийгөө илүү таньж чадав уу?








Goo Bbe Moon
2019/09/23 at 20:56
Melkhii ?
Энхжин Энжи
2019/09/23 at 21:05
humh ???
Narangarav Nangaa Ishgee
2019/09/23 at 22:57
Humh
Otgoo Otgoo
2019/09/24 at 18:29
Jena Yuki?☺
Шинэ Ирээдүй
2019/09/24 at 22:10
Temuujin Temvge endee hairaa minii ordiig hharda yg heljee
В. Сонио
2019/09/24 at 22:20
Gantulga Ganaa unsh
Srn Sarnai
2019/09/24 at 23:27
Төр Бат
Алтангэрэл Үүрээ
2019/09/25 at 10:40
Э. Энэрэл миний ордыг уншаарай хѳгжилтэй юм бна
Мина М.А
2019/09/25 at 19:24
Г. Мөнхзул
Sky Sky
2019/09/25 at 21:17
.
Oyuka Oyuna
2019/09/26 at 09:10
Инээмсэглэл
Tsetsegmaa Sukhbaatar
2019/09/26 at 22:12
Яг тийм