
Танилц Jill – 7 настай амьд үлдсэн хэрэм. Энэ өхөөрдөм амьтан 2012 оны 8-р сард Луйзиана дахь эргийг дайран өнгөрсөн Исаак хар салхины үеэр аврагджээ. Түүнд “Энэ охин бол хэрэм” гэсэн нэртэй Инстаграм хаяг байдаг ба одоогийн байдлаар 630,000 дагагчтай юм байна. Түүний профайлыг сонирхвол, “цагаан хоолтон, паркоур сонирхогч, зөвхөн тоос сорогчноос айдаг, Starbucks-ын салфетканд дуртай” болохыг мэдэж авч болно. Эдгээрээс гадна түүнд бяцхан тедди бамбарууш байдаг ба тэр унтахдаа түүнийгээ байнга тэвэрдэг гэнэ.
Тэр мөн хувцас загварт дуртайгаас гадна камерын өмнө пооз авч, зураг авахуулах түүнд маш их таалагддаг байна. Ингээд та бүхэнд энэ өхөөрдөм хэрэмний зарим нэг фото зургуудаас хүргэе.
Та Jill-тэй танилцчихсан уу?

Тэр 2015 оноос хойш интернетэд алдартай болсон

Дэлхий даяар түүнийг хувцас загварт дуртайг мэднэ

Тедди бамбаруушаа тэвэрч хэвтэхгүй л бол тэр огтхон ч унтаж чаддаггүй

Орондоо орох үедээ энэ хэрэм үргэлж бяцхан гартаа жижигхэн тедди бамбаруушаа барьдаг

Үнэн хэрэгтээ Jill-ийн хамгийн хийх дуртай зүйлсийн нэг бол дуг хийх

Тэр тоглоогүй эсвэл унтаагүй үедээ, өөрийн хувийн “Энэ охин бол хэрэм” нэртэй блогоо хөтөлдөг

Түүний тогтмол постолдог зургуудын нэг

Түүнд бусдын анхаарлын төвд байх таалагддаг ба түүний Инстаграм хаягийг одоогоор 630,000 хүн дагадаг байна

Тэр аль хэдийнээ таныг Инстаграмынхаа дагагч болгоход нөлөөлчихсөн үү?

Танд энэ хэрэм хэр зэрэг өхөөрдөм санагдаж байна вэ? Та түүний Инстаграмыг дагах уу? Хариултаа сэтгэгдэл үлдээх хэсэгт бичээрэй.








Solongo Gantulga
2019/11/20 at 10:21
Jill bas neeh huurhun urd huluu sarvaij bgad evsheedeg hehe❤️
Хулан Хуланка
2019/11/20 at 22:31
Yum hoorhon yum be????
Tuul Tuul
2019/11/21 at 14:39
Neee yasan hoorhiin ?
Munhnar Munguu
2019/11/22 at 12:41
Isnta-giin yu gej haihuu