Д амин дэмийн дутагдал ийм аюулд хүргэнэ! Д амин дэмийн дутагдлын үед илрэх шинж тэмдгүүд болон хэрхэн нөхөх талаарх зөвлөгөө

2

Бидний бие махбодид амин дэмүүд нэн чухал. Аль нэг амин дэмийн дутагдалд орвол эрүүл мэндийн асуудлууд гарч ирэх ажээ. Д амин дэм – бусад шим тэжээлтэй бодисуудыг бодвол хүнсний бүтээгдэхүүнд бараг агуулагдахгүй, гэхдээ нарны туяанд арьсаа ил гаргавал өөрөө ялгарч эхэлдэг онцгой амин дэм юм. Бид наранд гардаг болохоор ямар нэгэн асуудалгүй мэт санагдана. Гэхдээ та гадаа хэдий хэр удаан байж чаддаг вэ, гадаа байлаа гээд өөрт хэрэгтэй Д амин дэмээ нарнаас хангалттай авч чадаж байна уу?

Шуудхан хэлэхэд хангалтгүй. Өнөөдөр та бүхэндээ Д амин дэмийн дутагдлын шинж тэмдгийг танилцуулахаар шийдлээ. Нэгэнт дутагдсан амин дэмийг хэрхэн нөхөх талаар ч бас та бүхэндээ зөвлөгөө өгнө.

 

Д амин дэмийн дутагдал

Д амин дэмийн дутагдал нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө, мөн хоол хүнснээс авах кальци, фосфорын шимэгдэлтийг удаашруулдаг байна. Цаашлаад ясны эрүүл мэнд, дааврын ялгаруулалт, дархлаа болон мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах бөгөөд бие махбодийн өөрийгөө үрэвслээс хамгаалах чадварыг эрс буруулах ажээ. Эдгээрээс гадна Д амин дэмийн дутагдал нь илүүдэл жингээ багасгахад хүндрэл учруулдаг, үүнээс үүдэн дааврын тэнцвэрт бус байдал үүсэхэд хүрдэг байна.

Уг амин дэмийн дутагдал нь архаг өвчний эх сурвалж болох магадлал байгааг ч мэргэжилтнүүд анхааруулаад эхэлжээ. Д амин дэмийн дутагдал нь тухайн хүний бие болон эрүүл мэндийн онцлогоос хамааран харилцан адилгүй шинж тэмдгээр илэрнэ. Хүүхэд болон насанд хүрэгчдийн амин дэмийн дутагдал явагдаж байгаа нь шууд ямар нэгэн шинж тэмдгээр илрэхгүй. Гэхдээ цаг хугацааны эрхэнд хүүхдүүдийн хувьд рахит, насанд хүрэгчдийн хувьд яс хэврэгших байдлаар өөрийгөө мэдрүүлж эхэлдэг.

© DepositPhotos

Д амин дэмийн дутагдал нь эрүүл мэндийг хамгаалах салбарт томоохон асуудал болоод байна, учир нь удаан хугацаагаар уг амин дэмийн дутагдалд явсан өвчтөнүүдийн дунд зүрх-судасны өвчлөлөөр өвдөх эрсдэл их байгаагаас гадна хавдрын эх сурвалж болох магадлал өндөр байгааг эрдэмтэн, судлаачид анхааруулж эхэлжээ. Ингээд ямар тохиолдолд болгоомжилж шинжилгээ өгөх ёстой талаар олж мэдэцгээе.

 

Д амин дэмийн дутагдлын шинж тэмдгүүд

1. Халдварт өвчин

Хүний дархлааны систем Д амин дэмээс маш их шалтгаалдаг. Уг амин дэм дутагдсанаар дархлааны эд эс аливаа халдварт өвчинд хариу үйлдэл үзүүлж тэмцэх чадваргүй болно. Д амин дэм нь төрөлхийн болон олдмол дархлааны чанарт нөлөөлдөг ажээ.

© DepositPhotos

 

2. Сэтгэл санаагаар унах

Д амин дэм нь серотинины тэнцвэрт байдалд гол нөлөө үзүүлдэг. Хэрвээ уг амин дэм дутагдвал амархан ядарч сульдах, сэтгэл санаагаар унах, тэр ч бүү хэл сэтгэл гутралд орох явдал ч бий. Medical Hypotheses сэтгүүлд нийтлэгдсэн саяхны нэг судалгааны үр дүнд – Д амин дэмийн болон улирлын сэтгэл гутрал хоорондоо холбоотой байгааг дурджээ.

© DepositPhotos

 

3. Архаг ядаргаа

Д амин дэмийн тусламжтайгаар хоол хүнс хүний биед эрч хүч болон боловсордог. Хэрвээ байнга ядраад байгаа бол бие махбодь өөрт нэн хэрэгтэй шим тэжээлт бодисоо хоол хүнснээс авч чадахгүй байгааг илтгэнэ. Энэ нь Д амин дэмийн дутагдлын улмаас үүсэж байгааг үгүйсгэхгүй. Хэрвээ байнга ядраад юу ч хийх чадалгүй болоод байвал яаралтай эмчид үзүүлэх цаг болсны дохио юм.

© DepositPhotos

 

4. Яс хэврэгших

Уг амин дэм нь эрүүл яс, шүдийг дэмжих кальци, фосфатын тэнцвэрт байдлыг хангахад гол үүрэг гүйцэтгэдэг. Д амин дэмийн хэвийн хэмжээ нь яс хэврэгшихээс хамгаалж байгааг судалгаанууд баталжээ. Тиймээс үе мөчөөр өвдөх, яс хэврэгшиж байгаа бол эмчид хандан үзүүлээрэй.

© DepositPhotos

 

5. Булчингаар өвдөх

Булчингийн хэвийн үйл ажиллагаанд мөн л Д амин дэм чухал үүрэг гүйцэтгэнэ. Хэрвээ ямар нэгэн шалтгаангүйгээр булчингаар байнга өвдөөд байвал амин дэмийн дутагдалд орсонтой холбоотой байж болох юм. Д амин дэм эд эсэд шингэснээр булчингийн бүтцэд нөлөөлдөг – булчинг хүчтэй, уян хатан байх нөхцлийг бүрдүүлнэ. Д амин дэмээ хангалттай авч чаддаг бол булчин тасрах зэрэг жижиг бэртэл гэмтэлд өртөх магадлал эрс буурна.

© DepositPhotos

Д амин дэмийн дутагдалд орж байгаа үндсэн шалтгаан – наранд гарахгүй байх, мөн арьсны хорт хавдраас сэргийлэх зорилгоор нарны тос байнга хэрэглэж байгаатай холбоотой. Мөн сүү, сүүн бүтээгдэхүүн, үхэр болон гахайн элэг, тахианы өндөг, тослог ихтэй загас хоол хүнсэндээ хэрэглэхгүй байгаа нь уг амин дэмийн дутагдалд хүргэнэ.

Д амин дэмийн дутагдлыг нөхөхийн тулд ямар арга хэмжээ авах вэ? Ихэнх хүмүүсийн хувьд наранд хангалттай гарахад л нөхөгддөг. Өдөр болгон 15-20 минут нарнаас хамгаалах тос түрхэхгүйгээр наранд гарч чадвал Д амин дэмийн өдрийн хэрэгцээг бүрэн авч чадна.

© DepositPhotos

Бас нэгэн хувилбар – хоол хүнсний дэглэмээ эргэж харах. Хоол хүнс нарны туяа шиг уг амин дэмийг бүрэн нөхөж чадахгүй ч гэлээ зарим нэг хүнсийг хослуулан хэрэглэж чадвал муугүй үр дүнд хүрэх боломжтой. Тослог ихтэй загас (яргай, скумбр, туна), өндөг, бяслаг, элэг мөн сүүн бүтээгдэхүүн, төрөл бүрийн будаа хоол хүнсэндээ түлхүү хэрэглэнэ.

© DepositPhotos

Хэрвээ та өөртөө Д амин дэмийн дутагдлын аль нэг шинж тэмдэг илэрч байгааг анзаарсан бол хойш тавилгүй эмчид үзүүлж шинжилгээ өгөхийг танд зөвлөж байна.  Амин дэмийн дутагдал – тоглоом биш. Эрүүл мэнддээ анхаарал тавиарай.

Энэхүү нийтлэл танд хэрэгтэй санагдав уу? Найз нөхөдтэйгөө заавал хуваалцаарай.

37
ГоёГоё
14
ХөөрхөнХөөрхөн
6
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
5
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

17 Сэтгэгдэл

  1. Батцэцэг Болд

    Батцэцэг Болд

    2019/11/20 at 18:49

    Цогтоо Хамка

  2. Отгон Болд Эрдэнэ

    Отгон Болд Эрдэнэ

    2019/11/20 at 21:11

    Huuwii Chuhalbayar

  3. Mungun Bold

    Mungun Bold

    2019/11/20 at 21:34

    Бат- Эрдэнэ nuruu gar entred jni heregtei bj mgdgv gj bdloo?

  4. Buyanjargal Buyanaa

    Buyanjargal Buyanaa

    2019/11/20 at 22:17

    Дука Дука

  5. Б Б. Янжиндулам И.

  6. Ганхуяг Мандах

    Ганхуяг Мандах

    2019/11/21 at 00:00

    Ариунболор Алтангэрэл

  7. Enkhmaa Enkhmaa

    Enkhmaa Enkhmaa

    2019/11/21 at 00:25

    Hamy Biba

  8. Jagai Batsuuri

    Jagai Batsuuri

    2019/11/21 at 09:12

    Б. Буянаа

  9. Hongoroo Hoji

    Hongoroo Hoji

    2019/11/21 at 10:56

    D amin demig nasand hursen hun yaj uuval tohiromjtoi ve.zaaval uzuulehguigeer uridchilan sergileh zorilgoor ulirald ch ymu jild ch ymu neg udaa uuj bolohuu

  10. Lkhamjav Tserendorj

    Lkhamjav Tserendorj

    2019/11/21 at 17:22

    Энийг л уу, энийг ид гэж өдөр болгон бичих юм.
    Юм асуухаар хариу бичихгүй. Тэрний оронд бүгдийн олж аваад , бүгдийн хамт нийлүүлж холиод нэг өдөр уучихья,идчихья, удаан насалж эрүүл болж , залуужья!

  11. Lkhamjav Tserendorj

    Lkhamjav Tserendorj

    2019/11/21 at 17:26

    Энийг бичсэн хүн өөрийгөө харуулчих юм бол итгэмээр байна

  12. Saikhan Jargal

    Saikhan Jargal

    2019/11/21 at 22:16

    Batbayar Batka

  13. Baljka Batsuuri

    Baljka Batsuuri

    2019/11/21 at 23:31

    Munkhuu Nergui ijil bn shuu te

  14. Norjmaa Myagmar

    Norjmaa Myagmar

    2019/11/22 at 09:13

    yag D haana ochij uzuuleh ve hariu

  15. Enkhtuya Magvan

    Enkhtuya Magvan

    2019/11/22 at 09:48

    Хувийн лаборатори д гийн шинжилгээ авдаг

  16. Б. Батмөнх

    Б. Батмөнх

    2019/11/22 at 17:02

    D amin dem chin arhind baidaguu

  17. Заяа Ганбат

    Заяа Ганбат

    2019/11/22 at 21:35

    Enkhee Flower

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *