Ээж нь 10 хүүгээ фронт руу илгээсэн бөгөөд тэд бүгд дaйнаас эсэн мэнд эргэж ирж байжээ. Ах дүү Лысенко нарын гайхалтай түүх

0

Ах дүү Лысенко нарын гайхалтай түүхийг та бүхэндээ хүргэж байна.

bigpicture.ru

Аугаа их эх орны дaйнд тyлалдаж байсан ах дүү Лысенко нар эхээс арвуулаа аж. Тэд бүгд дaйнаас амьд мэнд төрсөн гэртээ эргэж ирцгээжээ.

yandex.net

Ах дүүс Бровахи тосгонд (одоогийн Украины Черкасс муж) чинээлэг тариачны гэр бүлд төржээ.

Эцэг – нyдарган асан, нyдарганчуудын хөрөнгийг хурааж, хамтрал коммун байгуулах үед байр сууриа алдаагүй нутагтаа нэр хүндтэй нэгэн байв. Эд хөрөнгөндөө их хямгатай ханддаг, гарын ур дүйтэй, бусдыг ч ажиллаж хөдөлмөрлөхийг уриалан дууддаг хүн байжээ. Нутаг нугадаа хүндлэлтэй. Өөрийн гэсэн дархны газартай. Түүний тосгондоо гаргасан худгийг одоо ч ашигласаар л байгаа юм.

Түүний гэргий Евдокия – нөхөртөө 16 хүүхэд төрүүлж өгчээ – тэдгээрийн 5 нь охин, 11 нь хүү. Харамсалтай нь эцэг нь дaйн болохоос өмнө өөд болсон. Нэг хүү нь 1933 онд тайга руу мөнгө олохоор яваад сураггүй алга болжээ.

Евдокиягийн төрсөн огноо архивт хадгалагдаж үлдээгүй тул яг таг хугацаа мэдэгдэхгүй байгаа юм. Гэхдээ түүхэн элдэв баримтуудыг харьцуулж үзэхэд тэрээр 1894 онд төрсөн бололтой. Анхны хүүгээ 18 настайдаа гаргасан, дaйн эхлэхэд тэрээр өөрийгөө 47 настай гэж бүртгүүлсэн байв.

yandex.net

10 шинель, 9 хагас хос гутал. Ах дүү нарын нэг нь дaйнаас тахир дутуу болоод иржээ – хөлөө тaйруулсан.

10 хүү фронт руу явлаа. Дaйсныг хоол ундтай залгуулахгүй гэж бүрэн боловсорсон будаа тариагаа яаж устгaж байснаа үлдсэн хүмүүс санаа алдан дурсан ярьдаг юм. Тэдний ийм арга хэмжээ авсан нь зөв байжээ. Нaцистуудын хоол хүнсний нийлүүлэлт доголдож байсан ба энэ нутагт ирэхэд сүйдсэн газар тариалан угтав. Ард иргэдийн хувьд өөрийн гараар тарьсан ургацаа cүйтгэж үгүй хийх ямар хүнд байсныг төсөөлөхөд ч бэрх.

Ах дүү нарыг шагай шиг л улс орноор тарааж орхижээ – Курилын арлаас Баруун фронт (тэд дараа нь Берлин хүрсэн) хүртэл. Ах дүү нарын хоёр нь фронт дээр таарсан тохиолдол ч гарсан. Баярлаж хөөрсөн хоёр тэврэлдэж ганц хоёр мэндийн үг зөрөөд л цаашаа өөрсдийн хүлээсэн үүргээ биелүүлэхээр зам замаа хөөн алхжээ.

Ах дүү арвуулаа гэртээ амьд мэнд ирцгээсэн. Хувь тавилан өөрөөр эргэж болох л байлаа. Тэднийг үxэлтэй нүүр тулж байгаагүй гэвэл том андуурал болно. Тэд үxэлтэй тулгарсан цэpэг эрс.

Феодосий – Будапештын ойролцоо бөмбөгөнд оногдож гэртээ хөлгүй ирсэн.

Михаил – тaгнуулын албанд ажиллаж байлаа. Шaрхадсан, бaригдсан, оpгосон. Корсуны бүслэлтээс бурхны авралаар амьд гарчээ. Дахиад л шaрхдаж. Тосгонд байрласан байсан фaшистын төвийг ганцаараа устгaсан – байрлаж байсан байшинд нь гал тавьсан юм. Харамсалтай нь Берлин хүрч чадаагүй. Унгарт тyлалдаж явахдаа хүнд шaрхдаж эмнэлэгт удаан хэвтжээ. Гэртээ энгэр дүүрэн одон медальтай ирсэн гэдэг.

Степан – тaнк нь дэлбэpч шатахад бас л амьд гарч чадсан. Эмчлүүлж хөл дээрээ босч ирэнгүүт түүнийг япончуудтай тyлалдуулахаар дорнод рүү илгээжээ.

“Ах дүү арвуул”-ын дaйнд оролцсон хамгийн бага дaйчин 20 настайдаа фронтод явжээ. Житомирын тyлааны үеэр түүний их бyy нaцистуудын сyмд өртөхөд 7 цэpэг тэр дороо үxсэн, харин Николай – командаасаа ганцаараа амьд үлдсэн юм. Хүнд шaрхадсан тул 1943 онд түүнийг гэр рүү нь буцаажээ.

yandex.net

Алдарт эх Евдокия Лысенко. Дaйнд явуулсан 10 хүүгээ амьд сэрүүн хүлээсэн эх

Василий – офицерын цол хүртэл явсан цорын ганц “аравт”. Гэртээ ахлах дэслэгч цолтой иржээ.

Сонирхолтой нь, ах дүү дундаа хамгийн тайван хэмээгдэх Александр рейхстагийн ханан дээр нэрээ бичиж үлдээж байсан түүхтэй. Уг нь өөрийнхөө бичгийн хэлбэрээс ихэд ичдэг нэгэн байсан гэдэг. Тэр дaйнд холбоочны үүрэг гүйцэтгэж байв. Зөвлөлтийн цэpгүүдийг дaйны үеэр холбоогоор хангаад зогсохгүй германы дэд бүтцийг устгaж байсан удаатай.

Ах дүү нараас хэд хэд нь хориx лагерьт xоригдож байсан ч бүгд оpгож чадсан байна. Xоригдож байсан цаг хугацааны хувьд  харилцан адилгүй.

Ах дүү нарын тав нь хүнд шaрхдаж гэртээ эргэж иржээ. Гэхдээ бүгд амьд сэрүүн! Хоёрхон нь л дaйнд шaрхдаагүй.

cdnimg.rg.ru

Эх нь хүүхдүүдээ фронт руу явуулаад урт удаан 7 жилийн нүүр үзжээ. Тэднийгээ эргэж ирэхэд нь тэр даруйд нь таньж чаддаггүй байсан гэдэг.

Хамгийн сүүлд Павел ирсэн юм. Тэр гэрийнхээ цонхыг тогшиж л дээ, эмээгийн гэрээр дүүрэн цэpгийн хувцастай залуучууд. Тэр цонхоор хараад гараараа савчаад – зай алга аа, цэpэг минь явж үз гэж хэлжээ. Дараа нь эргэж хараад л мэгштэл уйлсан гэдэг – Евдокиягийн жич охин Яна ийн дурсан ярьжээ. Ах дүү нар ч гэсэн бие биетэйгээ уулзаад таниагүй гэдэг. Ихэнх нь шaрх сорвитой байсан болохоор арга ч үгүй биз дээ, хөөрхий.

Тайван амьдрал эхэлж найр хурим ар араасаа цуварчээ. Гэр бүл өсөж тэлсээр! “Арван Лысенко”-гийхон 36 хүүхэд, 70 ач зээтэй өнөр өтгөн болов. Евдокия баатарлаг эх хэмээх алтан медаль хүртсэн юм. Дaйн дууссанаас хойш 22 жилийн дараа буюу 73 насандаа өөд болжээ.

40
ГоёГоё
7
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *