Хоол хийх үедээ бидний өөрсдөө ч мэдэлгүй гаргаж байдаг 10 алдаа

0

Та өөрийгөө хэр сайн хоол хийдэг гэж боддог вэ? Эсвэл та нийтийн дунд үнэн мэт түгсэн хоол бэлтгэх талаар ташаа ойлголтод итгэж, туршиж үзсээр хоол хийх зөв арга барилаа олохгүй л байсаар байна уу? Манай сайт уншигч танд бидний өдөр тутамдаа хоол хийх үедээ өөрийн мэдэлгүй гаргаж байдаг 10 алдааг танилцуулж байна.

1. Хөлдөөгчнөөс гаргаж ирсэн хөлдүү махыг шууд чанах, болгох

© Depositphotos.com, © Depositphotos.com

Махыг хөлдөөгчнөөс гаргасан даруйдаа чанах, болгох явдал их гардаг билээ. Гэвч ийнхүү хөлдүүгээр нь чанаж, шарснаар гадна талаасаа болсон мэт боловч дотроо түүхий байх нь олон тохиолддог ажээ. Иймээс хоол хийх гэж буй махаа хөлдөөгчнөөс хөргөгч рүү 1 өдрийн өмнө гаргаж бүрэн гэсгээж байхыг мэргэжилтнүүд зөвлөдөг байна.

 

2. Бүх төрлийн хүнсэнд нэг xутга хэрэглэх

© Depositphotos.com

Олон xутга солихгүй нэг xутгаар хоолоо бэлтгэх нь цаг хэмнэдэг гэсэн нийтлэг ойлголт байдаг нь өрөөсгөл ойлголт юм. Мах хэрчихэд том xутга, хүнсний ногоо, жимс, тахианы мөч зэргийг бэлтгэхэд жижиг xутга, талх зүсэхэд хөрөө шүдтэй xутга хэрэглэх нь тохиромжтой байдаг аж.

 

3. Дөнгөж болсон будааг шууд xутгах

© Depositphotos.com, © Depositphotos.com

Дөнгөж агшсан будааг xутгахаас илүүтэйгээр чийгтэй хэвээр байлгах нь зүйтэй байдаг ажээ. Учир нь будааг xутгаснаар түүнд агуулагдах цардуул ялгарч, будаа бяцрах явдал их гардаг байна.

Иймээс будаа болгох үедээ xутгахгүй байхын зэрэгцээ хагас аяга будаанд нэг аяга ус буюу хоорондын зохистой харьцааг барьж байх нь чухал. Түүнчлэн цагаан будааг 15-25 минут чанаж болгодог бол бор будааг 45 минут чанадаг гэх мэт будааны төрөл зүйлээс хамаарч харилцан адилгүй байдлаар болгодог гэдгийг анхаарах хэрэгтэй.

 

4. Шарсан махыг болмогц зүсэх

© Depositphotos.com

Хөлдөөгчнөөс махаа гаргасан даруйдаа амтлахаас гадна махаа шармагц зүсэх зэрэг алдааг хүмүүс олон гаргадаг. Иймээс шарсан махаа гаргасан даруйдаа зүсэлгүй, халуунаар нь байлгаж, шүүслэг байдлыг нь хамгаалах нь чухал аж.

 

5. Буруу тос хэрэглэх

© Depositphotos.com

Өндөр хэмд хэрэглэх зориулалттай, шарах, хуурах зэрэгт хэрэглэх зориулалт бүхий тос гэх мэтээр аливаа хүнсний тос нь хэрэглэх заалтын хувьд өөр хоорондоо харилцан адилгүй байдаг. Тухайлбал, цэвэр чидун жимсний тос нь гүн өнгөтэй, амтлаг чанартай тул соус бэлтгэх, хуурах, шарах зэрэгт хэрэглэвэл зохистой байдаг ч 191ºC буюу түүнээс дээш хэмд хэрэглэхэд тохиромжгүй байдаг.

Харин наран цэцгийн тос зэрэг ургамлын тосыг шарах хуурах, жигнэх зэрэгт хэрэглэхэд тохиромжтой байдаг бол эрдэнэ шишийн тосыг талх, нарийн боов, шарах, хуурах зэрэгт ашигладаг.

 

6. Саваа халаалгүй хүнсний бүтээгдэхүүнээ хийх

© Depositphotos.com, © Depositphotos.com

Хайруулын таваг, тогоогоо хүйтэн байх үед хүнсний бүтээгдэхүүнээ хийх нь хүмүүсийн гаргадаг бас нэгэн нийтлэг алдаа ажээ. Аливаа сав суулганд хоолны орцоо хийхээс өмнө 2-3 минут халааж байх нь зүйтэй байдаг байна.

 

7. Хоолоо бэлтгэж байх үедээ амтлахгүй байх

© Depositphotos.com

Эрүүл ахуйн шаардлага хангасан тохиолдолд хоолыг бэлтгэж байх үедээ амтлагчны тун тохирсон эсэх, мах, паста зэргийн амтыг амталж үзэхэд буруу зүйл үгүй. Ингэснээр хоолоо цаг тухай бүрт нь хянаж, алдаа гаргалгүй сайн хийх боломж бүрддэг.

 

8. Паста чанах усандаа тос хийх

© Depositphotos.com, © Depositphotos.com

Тостой усанд паста чанах нь тогоонд наалдахаас хамгаалдаг гэсэн өрөөсгөл ойлголттойгоор тостой усанд чанаснаар паста хатуурах төдийгүй, амтлагч соусыг өөртөө шингээж авах чадамж нь үлэмж хэмжээгээр буурдаг ажээ.

 

9. Паста чанасан усыг асгах

© Depositphotos.com, © Depositphotos.com

Пастаг бид ихэвчлэн усыг нь асгаж шүүж авдаг билээ. Гэвч тэрхүү усыг соус хийхэд хэрэглэснээр соус илүү амтлаг, өтгөн болдог ажээ. Иймээс паста чанасан усыг асгалгүй, соус хийхэд хэрэглэхийг зөвлөж байна.

 

10. Сонгино буруу хэрчих

© Depositphotos.com, © Depositphotos.com

Сонгино хэрчих үед нүд тань хорсож, нулимс урсаж байсан уу? Энэ нь сонгиныг буруу зүсч буйн илрэл бөгөөд түүнд агуулагддаг хийг гадагшлуулснаар нүд аргаж, нулимс урсдаг ажээ.

Харин хурц xутгаар, зөв чиглэлд сонгиныг зүссэнээр тэрхүү таагүй мэдрэмжийг ахин мэдрэхгүй байх боломжтой байдаг. Ингэхдээ та сонгины үндэс хэсгээс хошуу хүртэл үргэлжилсэн судал дагуулан зүсэхэд л хангалттай аж.

Хоолыг амттай хийдэг таны нууц юу вэ? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

4
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *