Эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд нэн тустай йогийн 10 тусгай дасгал. Эдгээр дасгалууд нь аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тусална

3

Нуруу, нугас болон бага аарцагны цусан хангамж нь эмэгтэй хүний эрүүл байх үндэс суурь болдог. Цусан хангамж муудах, түүнчлэн тунгалгийн солилцоо алдагдах нь төрөл бүрийн өвчний шалтгаан болдог байна: хавдар, хэвлийн доод хэсгээр болон бэлхүүс орчмоор өвдөх, хүнд оргих, шамбарам, бэлгийн дур хүсэл буурах, доголдох, ходоод гэдэсний эмгэгүүд гэх мэт. Иогод эмэгтэй хүний эрүүл мэндэд илүү үр нөлөө үзүүлэх тусгай дасгалууд гэж байдаг. Эдгээр дасгалууд нь аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тусалдаг байна.

Та бүхэндээ хийхэд амар, жирийн дасгалуудыг танилцуулахаар бэлдлээ. Эдгээр дасгалууд нь таныг эрүүл саруул, эрч хүчтэй байхад тусална. Бидний танилцуулах дасгалуудыг өдрийн аль ч цагт хийх боломжтой юм.

1. Эрвээхий

Иллюстратор Natalia Okuneva-Rarakina

Техник: Нуруу эгц сууна, хөлийн улыг нийлүүлэн өвдгөө хоёр тийш болгоод, аль болох шаланд ойртуулна. Далаараа хананд тулах боломжтой, ингэснээр нуруугаа эгц байлгахад амар байх болно. Хананд далаараа тулж байгаа бол бэлхүүс хананд хүрэх ёсгүй. Толгой эгц.

Гүйцэтгэх хугацаа: 1-3 минут.

Үр нөлөө: Гэдэс орчмын ачаалал багасна, гуяны дээд хэсэг, аарцаг ормын үе мөчний үйл ажиллагаа, хөдөлгөөн зөөлөрнө. Сарын тэмдгийн мөчлөг тогтворжиж ирнэ.

 

2. Эргэлдэх

Иллюстратор Natalia Okuneva-Rarakina

Техник: Тэгш гадаргуу дээр суугаад хөлөө өвдгөөр бага зэрэг нугална, өөрөөр хэлбэл өвдөг аарцагны төвшинд байрлахаар сууна. Нуруу эгц, хөлөө завилж сууж болно. Зүүн гараа ардаа тавиад, харин баруун гараа зүүн өвдөг дээр байрлуулна. Амьсгал авахдаа цээжээ дээш өргөн их биеийг эргүүлж 20 секунд энэ байрлалд барина. Их биеийн эсрэг тал руу мөн эргүүлж дасгалыг гүйцэтгэнэ.

Гүйцэтгэх хугацаа: 2 минут.

Үр нөлөө: Нурууны ачаалал багасна, хоол боловсруулах үйл ажиллагаа сайжирч бэлхүүс орчмоор чилж өвдөх эрс багасна.

 

3. Хананд тулсан хус мод

Иллюстратор Natalia Okuneva-Rarakina

Техник: Нуруугаараа дээш харан хэвтэнэ, хөлөө өргөөд шулуунаар нь хананд тулна. Хөлөө мөрний хэмжээний зайтай тавьж болно. Гараа хоёр тийш алдална. Тайвшраад хөлөө нугалж дал, нуруугаараа түлхэх гэж байгаа мэт байрлалд очно. Энэ байрлалд байхдаа амьсгалаа жигд, гүнзгий авахыг хичээгээрэй.

Гүйцэтгэх хугацаа: 3-5 минут.

Үр нөлөө: Цээжний багтаамжийг нэмэгдүүлнэ, мөр, хэвлийн ачааллыг багасгаж тунгалгийн солилцоог идэвхжүүлнэ. Мөн хөлийн хаван бууруулж хэвлий орчмын эд эрхтнүүдийн үйл ажиллагааг дэмжинэ, ядаргаа тайлна, сэтгэл санаа сэргээнэ.

 

4. Баатрын байрлал

Иллюстратор Natalia Okuneva-Rarakina

Техник: Өвдөглөөд хоёр хөлийнхөө дундуур аажим сууна, хөлийн улаа гуяны гадна талд гаргаарай. Алгаа нийлүүлээд цээжнийхээ өмнө барина. Эрүүгээ дээш болгоод нуруугаа сунгахыг хичээнэ. Гүнзгий амьсгал аваарай.

Гүйцэтгэх хугацаа: 1 минут

Үр нөлөө: Гуяны булчинг сунгаж, сарын тэмдгийн үеийн таагүй өвдөлтийн мэдрэмжийг багасгана, аарцагны үе мөчийн хөдөлгөөнийг сайжруулна.

 

5. Нээлт

Иллюстратор Natalia Okuneva-Rarakina

Техник: Нуруу эгц шулуун, хөлөө аль болох салгаж дэлгэнэ. Өлмийгөө сунгаад, амьсгалаа авахдаа гараа дээш өргөнө. Амьсгалаа гаргахдаа боломжоороо урагш бөгтийнө, гэхдээ нуруугаа эгц байлгахыг хичээсээр байх хэрэгтэй. Нуруу эгц байдлаа алдвал цааш доош бөгтийхөө болих учир нуруу эгц шулуун байх нь маш чухал шүү.

Гүйцэтгэх хугацаа: 1 минутаар 8-10 удаа.

Үр нөлөө: Нуруу, нугасны булчин бэхжүүлнэ, хүйс орчмын булчингийн чангаралыг суллана, аарцагны цусан хангамжийг сайжруулахаас гадна өндгөвчийн үйл ажиллагааг дэмжинэ. Сарын тэмдгийн ирэх мөчлөгийг тогтворжуулж, целлюлит үүсэхээс урьдчилан сэргийлнэ.

 

6. Нүүрээ доош харуулсан баатрын байрлал

Иллюстратор Natalia Okuneva-Rarakina

Техник: Өвдгөө хооронд нь бага зэрэг салган нугалаад газар сууна. Урагш тонгойж цээжээ өвдөг дээрээ байрлуулна. Гараа аль болох урагш сунгана. Аарцаг хөлийн өсгий дээр байрласан байна. Духаа шаланд хүргэн энэ байрлалыг хэсэг барина.

Гүйцэтгэх хугацаа: 1 минут

Үр нөлөө: Хүзүү болон нурууны булчингийн ачааллыг багасгахаас гадна бага аарцагны цусан хангамжийг сайжруулна.

 

7. Хошуугаа унжуулсан нохойны байрлал

Иллюстратор Natalia Okuneva-Rarakina

Техник: Өвдгөө салгаад явган сууж байгаад гараа аль болох урагш байрлуулж сунгаарай. Аарцгаа өргөөд хөл, гараа тэгшилнэ. Биеийн жин бүхэлдээ хөл дээр ирнэ. Хөлийн өсгийг шалнаас салгахгүй байхыг хичээгээрэй. Гар шулуун, нуруу ч эгц байрлалд. Нуруугаараа бөгтийж болохгүй.

Гүйцэтгэх хугацаа: 2 удаа 30 секундээр

Үр нөлөө: Тархины эд эсийг шинэчилнэ, нүүрний арьсны өнгийг сэргээнэ, гуяны арын булчингуудын ачаалал авах чадвар нэмэгдэнэ, целлюлилтын шинж тэмдэг багасна, нурууны сунгалт сайжирна, хүзүүний чангарсан булчингууд суларна.

 

8. Бүжигчний байрлал

Иллюстратор Natalia Okuneva-Rarakina

Техник: Зогсоо байрлалаас зүүн хөлөө арагш болгоод өвдгөөр нь нугалж зүүн гараараа барина. Хөлөө аль болох арагш, дээш болгохыг хичээгээрэй. Энэ үед баруун гарыг урагшаа сунгана. Дасгалын мөн адил техникээр нөгөө хөлөөрөө гүйцэтгэнэ.

Гүйцэтгэх хугацаа: Хөл тус бүрт 30-40 секунд.

Үр нөлөө: Нурууны ачаалал авах чадвар нэмэгдэнэ, бөөрний үйл ажиллагаа сайжирна, бодисын солилцоо идэвхэжнэ.

 

9. Мөрөн дээрх гүүр

Иллюстратор Natalia Okuneva-Rarakina

Техник: Нуруугаараа дээш харан хэвтээд хөлөө өвдгөөр нь нугална. Хөлийн ул мөрний хэмжээний зайтай, гараа их биеийг дагуулж байрлуулна. Аарцгаа дээш өргөхдөө мөр, хүзүү болон толгойгоо шалнаас салгахгүй.

Гүйцэтгэх хугацаа: 1 минут.

Үр нөлөө: Нурууны өвдөлтийг арилгана, хэвлийн бүхий л булчинд нөлөөлнө, сарын тэмдгийн үеийн таагүй өвдөлтөөс урьдчилан сэргийлэх бөгөөд хэвлий орчмоор өөхний хуримтлал бий болохоос хамгаална. Хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжинэ.

 

10. Тайвшрах дасгал

Иллюстратор Natalia Okuneva-Rarakina

Техник: Нуруугаараа дээш харан хэвтэнэ, шаардлагатай гэж үзвэл толгой доороо жижгэвтэр дэр тавьж болно. Хөлөө өвдгөөр нь нугалаад хөлийн улыг аль болох аарцгандаа ойртуулна. Өвдгөө хоёр тийш салгаж хөлийн улыг хооронд нь нийлүүлээрэй. Гараа мөрний дагуу алдалж тавина. Амьсгал гаргахдаа биеэ бүрэн суллахыг хичээгээрэй.

Гүйцэтгэх хугацаа: 3 минут.

Үр нөлөө: Булчингууд суларч амарна, сэтгэл санаа тайвширна, нуруу болон гуяны булчингуудын ачаалал аажим багасна, бага аарцагны цусны хангамж нэмэгдэнэ, тунгалгийн солилцоо идэвхжинэ.

Эдгээр дасгалуудыг тусгай тоног төхөөрөмжгүйгээр гэрийн нөхцөлд хийхэд нэн тохиромжтойгоос гадна онцгой бэлтгэл сургуулилтгүй хүн хийхэд ч боломжтой.

34
ГоёГоё
5
БахархмаарБахархмаар
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Б. Баатардорж

    Б. Баатардорж

    2019/07/05 at 23:37

    Tseren Lkham

  2. Danaajav Aldarmaa

    Danaajav Aldarmaa

    2019/07/06 at 07:34

    Zena Rasheed ene dasgaluudiig hiij bhad zugeer yum bn

  3. Renchin Zaya

    Renchin Zaya

    2019/07/06 at 08:57

    Сувд

  4. Renchin Zaya

    Renchin Zaya

    2019/07/06 at 08:57

    Сувд Сувд

  5. Jagai Oyun

    Jagai Oyun

    2019/07/06 at 09:31

    Oyunbolor Luu

  6. Doljinsuren Mitav

    Doljinsuren Mitav

    2019/07/06 at 09:39

    .

  7. Myagmarsuren Dorj

    Myagmarsuren Dorj

    2019/07/06 at 11:06

    ???? Hello ????
    You are a particular of our country, in any region,
    -✅You are looking for a loan of money for the realization of your projects,
    -✅You have been rejected by the banks of mongolia
    -✅You need loan to pay debts, pay bills or mount a project.
    In the end, your trauma financial is now finished,
    we are a group shareholder and operator financial.

    We give loans with conditions very simple and without problem.
    In partnership with partner banks in all the space of the world, our offers of loans are provided by Bank for transaction security to any person.

    If you are interested contact us back through our email address :

    Email address:?batsaikhan1951@gmail. com ??
    Email address:?batsaikhan1951@gmail. com ??

    CONTACT US BY MESSENGER FOR MORE INFORMATION.

    Thank you.

  8. Цэгц Цэгц

    Цэгц Цэгц

    2019/07/06 at 11:59

    Ariunaa Boldbaatar

  9. Tserendolgor Pb

    Tserendolgor Pb

    2019/07/07 at 21:31

    Delgermaa Dawga

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *