Нэг дэрний уутыг яагаад хоёр шөнө дараалан дэрлэж унтаж болохгүй вэ?

0

Шинэхэн даавууны үнэр ханхалсан хөнжилд тухтай унтаж амрах шиг таатай зүйл ховор. Мэдээж хэрэг хөнжилнөөс гадна толгойд эвтэйхэн, зөөлөн дэр ч хүнийг гүн нойрсоход тодорхой хэмжээний нөлөөг үзүүлдэг. Гэхдээ мэргэжилтнүүд дэрний уутыг 7 хоногт 2-3 удаа угааж цэвэрлэж байхыг зөвлөдөг ажээ.

Дэрний уутанд элдэв төрлийн хачиг үржих магадлал өндөр байдаг

Шөнө бүр биеэс ялгарах хөлс, гуужиж унах арьсны эд, эс зэргээр дэрний уут бохирдож, бичил биет үржих таатай орчныг бүрдүүлдэг аж. Иймээс дэрээ тогтмол солих, боломжгүй бол дэрний уутаа тогтмол угааж цэвэрлэж занших хэрэгтэй.

 

Батга гарах шалтгаан болно

© Shutterstock.com

Нүүрээ бүрэн цэвэрлээгүйгээс үүдэж нүүрний арьс дэрний бохирдолтой хавсарч гүн бохирдол үүсгэж, батга гарах шалтгаан болох нь бий.

 

Үсийг гэмтээх эрсдэлтэй

© Shutterstock.com © Shutterstock.com © Shutterstock.com

Дэрлэх дэрээ зөв сонгохгүй бол ямар ч төрлийн үс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглээд таны үсний гэмтэл эдгэрэхгүй. Учир нь хатуу дэр дэрлэх үед үс салаалах, ширүүн болох зэргээр үс гэмтэх ба бохир дэр дэрлэсээр байвал хуйх үрэвсэх ч эрсдэлтэй байдаг ажээ.

 

Нойргүйдэлд хүрэх магадлалтай

© Shutterstock.com

Дэрийг тогтмол цэвэрлээгүйгээс үүдэн үржсэн бичил биетнүүд элдэв хий ялгаруулж харшил хөдөлгөх, чөлөөтэй амьсгалахад саад болж нойргүйдэлд хүргэх зэрэг сөрөг үр дагаварт ч хүрэх магадлалтай байдаг.

Дэрний уутаа та хэд хоногт угааж цэвэрлэдэг вэ?

17
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Home Primary

    Home Primary

    2022/07/13 at 07:11

    заа битгий шаа

  2. Зочин

    2022/07/23 at 19:07

    7hongt neg ugaadg ahaha

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *