Pоrnhub дээр байрлуулсан математикийн лекц төсөөлснөөс илүү хандалт авч, үзэгчдийн дунд алдаршиж эхэлжээ

0

Хэрвээ та хайртай хүнийхээ интернет хайлтын түүхээс Pоrnhub гэх сайтыг олж харвал түүнийг буруутгах гэж яарсны хэрэггүй шүү. Магадгүй тэр зүгээр л математик сонирхсон ч юм билүү, хэн мэдлээ.

Тайванийн математикийн багш Жан Сюй өөрийн заах хүндхэн хичээлийг бусдад ойлгуулах маш сонирхолтой арга олжээ. Багш өөрийгөө Pоrnhub-д бүртгүүлж нас, жин болон хүйсийн сонирхлоо илэн далангүйгээр бичиж өөрийгөө поpно жүжигчин гэж бүртгүүлжээ. Харин “тoмчуудын бичлэг”-ийн оронд математикийн төрөл бүрийн бодлогыг хэрхэн бодохыг тайлбарласан өөрийн лекцийг оруулжээ.

t.me

Математикийн багш 2020 оноос эхлэн Pоrnhub-д бичлэгээ оруулж эхэлсэн байна. Зайнаас суралцаж байгаа оюутнуудад өөрийн хичээлийг хүртээмжтэй болгох үүднээс ашигласан түүний энэ арга үр дүнд хүрсэн бололтой: томоохон поpно сайтад байрлуулсан түүний лекцээр оюутнууд дифференциаль болон интеграль тэгшитгэл, төрөл бүрийн томьёо зэрэг математикийн олон сэдвийг үзэж судалсан байна.

Мэдлэг олгосон түүний бичлэг зөвхөн оюутнуудын дунд алдаршаад зогссонгүй. Тухайн сайтыг хэрэглэгчид түүний хичээлийг мөн өндрөөр үнэлжээ. Багшийн профайл хичээл нь хэдий хятад хэл дээр явагддаг ч гэлээ сайтын 97,812 үнэлгээнээс 5097 байр хүртэл дээшилсэн байна. Ажилдаа үнэнч багш 200 гаруй бичлэг тавьж, эдгээрийг нь 1,3 сая хүн үзсэн нь хандалтаас тодорхой харагдана.

pikabu.ru

Наcанд хүpэгчдийн цахим сүлжээнд математикийн хичээл байршуулна гэж таны санаанд орох байсан уу?

13
Ха ХаХа Ха
5
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *