Байгаль эхээс үзүүлэх нөлөөний учир шалтгааны улмаас амьдрахад хамгийн эрсдэлтэй газрууд

0

Байгаль эхээс үзүүлэх нөлөөний учир шалтгааны улмаас амьдрахад хамгийн эрсдэлтэй газрууд

Байгаль дэлхий бол хязгааргүй өгөөмөр, баян тансаг оршихуй. Гэвч нэг уурлан хилэгнэхээрээ юугаар ч хорьж тогтоож болшгүй аюумшигт хүчээр бүхнийг сүйтгэх чаддаг. үүнийг саяхан болсон Япоын газар хөдлөлт, цунами нотолж байгаа юм. Энд бид галт уулын дэлбэрэлт, тэсвэрлэшгүй хүйтэн цаг уур, уул хад, нуур цөөрөм, өтгөн шигүү ой хөвч гэх мэтчилэн хүн оршин амьдрахад туйлын хүнд хэцүү нөхцөл байдлыг агуулсан газар нутгуудын жагсаалтыг дэлгэсэн байгаа ба доорх газар нутагт оршин амьдарч байсан хүмүүс сүүлийн жилүүдэд өөр, аюулгүй газар руу шилжин суурьшицгааж байгаа ажээ. Хосгүй гайхамшигт тогтоц, үзэсгэлэн төгөлдөр байдал, зүйрлэмгүй баян тансаг баялгаараа гайхагддаг ч байгаль ээж маань хатуу ширүүн үедээ хайр найргүй байж чаддаг, хүмүүс бидний харгис хэрцгий үйлдлийн эсрэг хилэгнэн босч ирэх үе байдгийг санаж эх дэлхийтэйгээ өрөвч нинжин сэтгэлээр харьцаж байхыг уриалж байна.

Везув, Campania муж, Итали

Mt Vesuvius Volcano

Везув галт уул нь дэлхийн хамгийн аюултай галт уулсын нэг. 20 орчим жилийн дэлбэрэлтийн мөчлөгтэй энэхүү галт уулын хамгийн сүүлийн дэлбэрэлт 1944 онд болжээ. Везув галт уул нь галт уулын өрхний ойролцоо нь сая сая хүн амьдардаг дэлхийн хамгийн аюултай газруудын нэгд тооцогддог байна. МЭ 79 оны 8-р сарын 24-ний шөнө болсон Везув галт уулын дэлбэрэлтийн үнс нурманд дарагдан сүйдсэн Помпей хот нь 1500 жил хөрс шороонд дарагдан байсны эцэст малтлага судалгааны ачаар өнөөгийн Италийн Naples хотын өмнөд хэсэгт байх аялал жуулчлалын томоохон үзмэр болсон байна. Сүүлийн жилүүдэд дараагийн дэлбэрэлтийн аюулыг бууруулах үүднээс галт уулын энгэр дээр амьдардаг оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх оролдлого хийгдэж байгаа ажээ.

Туйл, Верхоянск, Орос

The Cold Pole

Верхоянск бол Хүйтэн туйл хэмээн нэрлэгддэг дэлхийн хамгийн хүйтэн газар юм. Энд 9-р сараас 3-р сарын хүртэл өдөртөө нарны туяаг таваас ч бага цаг харах боломжтой, харин 12 болон 1-р сард бараг наргүй байдаг гэхэд болно. Нэгдүгээр сард гэхэд дундаж температур нь 35,9 хэмтэй байдаг энэ газарт температурын заагч хамгийн ихээр унасан нь 19-р зууны сүүлээр -69,8 хэм болж байсан байна. Өнєє үед Верхоянск хот нь асар хүйтэн цаг агаарынхаа байдлаар extreme зүйлд дуртай аялагчдыг татах зорилго агуулан ажиллаж байгаа ажээ. Оросын хамгийн цөөн хүн амтай хотуудын нэг болох энэ хотын 2010 оны хүн амын тооллогоор 1200 хүн тоологдсон ба 20-р зуунд Верхоянск 2500 хүнтэй болж хүн амынх нь тоо хамгийн их болж байсан байна. Урт удаан түүхийнхээ хугацаанд цөллөгдөгчдийн гэр байсан ба анх хаадууд цөллөгдөгсдийг ийш нь илгээдэг байсан бол хожим нь ЗХУ-ын үед цөллөгийн хот байжээ.

Merapi уул, Индонез

Mount Merapi

Индонезийн Java арал дээр орших Merapi уулын нэрийг англи хэлнээ хөрвүүлбэл Fire Mountain гэсэн үг юм байна. Тэнгэр өөд 10,000 футын өндөртэй утаа суунаглуулсан энэ уул өнгөрсөн зуунд нийтдээ 60 орчим удаа оргилсноос хамгийн ойрынх нь 2006 онд тохиож байжээ. Түүнээс өмнө 1994 оны дэлбэрэлт нь шалзлам халуун хийн уулыг өмнө зүг рүү илгээж, түүнээс болж 60 хүн түлэгдэж үхсэн байна. 1930 онд Merapi уул өөрийн сууринаас эргэн тойрон 8 милийн зайд халуун хайлмаг цацсанаас болж 1000 гаруй хүн амь үрэгдэж байжээ. Галт уулын аюултай нөхцөл байдлыг үл хамааран уулнаас 4 милийн доторх зайд ойролцоогоор 200,000 орчим оршин суугчид амьдардаг байна. Гэхдээ Merapi уул нь 22 идэвхтэй галт уултай хөршлөн амьдардаг 120 сая оршин суугчдын ердөө ганцхан жишээ юм.

Гайтийн байгалийн гэнэтийн үзэгдлүүд, Gonaïves хот, Гайти

Haiti’s  Storms

2008 оны 8-р сарын 16-нд Атлантын далайн хар салхины улирлын зургаа дахь шуурга Fay халуун бүсийн шуурга, түүнээс долоо хоногийн дараа 2008 оны хамгийн их гамшиг дагуулсан хоёр дахь хар салхи болох Gustav-т өртсөн газар юм. Түүний дараагаар 2008 оны хамгийн их үхлийн аюул тарьсан Hanna хар салхи болон хамгийн их санхүүгийн хямралыг дагуулсан Ike хар салхи дараа дараалан энэ улсыг нэрвэснээс ердөө ганцхан сарын хугацаанд тус улсын таван том хотын нэг, эргийн хот Gonaïves дээрх дөрвөн шуурганд хамгийн ихээр өртсөн байна. Хамгийн сүүлийн шуурга болоод өнгөрөх үед Gonaïves үндсэндээ бараг далайн усаар бүрхэгдсэн байжээ. Хотын ихэнх хэсэг шавар шороонд дарагдаж, зарим газартаа 12 футын гүнтэй бохир заваан усаар бүрхэгдсэн байв. 2004 онд Jeanne хар салхинд нэрвэгдэж байсан ба хэдэн мянган Гайтичууд үхлийн саварт өртөж үгүй болж байжээ. Энэ хотын хар шуурганд хамгийн ихээр өртдөгийн учир нь хот Gonâve буланд эргийн дагуу байрладаг, цаашлаад Гайтичууд түлшний эх үүсвэр болсон модны нүүрсийг хийхийн тулд ой модоо хэмжээ хязгааргүйгээр огтолж, үгүй хийсэн нь бороо орох үед хотыг тэр чигт нь ус шавраар булшлахад туйлын ойрхон байдалд хүргэсэн байна.

Kivu нуур, БНАКонго улс/Rwanda улс

Lake Kivu

БНАКонго улс болон Rwanda улсуудын хилийн дагууд оршдог Kivu нуур нь Африкын Их нууруудын нэг юм. 2700 км.кв газар нутгийг эзэлж, сүрлэг уулсаар хүрээлэгдэн орших энэ нуур ховор төрлийн байгалийн гамшигт үзэгдлийн үүр гэдгээрээ алдартай. Хөрсний нуралт, галт уулын идэвхжил эсвэл дэлбэрэлтээс шалтгаалан нуурын усан дахь нүүрсхүчлийн хий дэлбэрч, нуурын ойр орчимд байгаа хүн, амьтан, амьд биетүүдийн амьсгалыг боогдуулдаг байна. Нуурын ёроолд 2.3 триллион куб фут метан хий 60 куб миль нүүрсхүчлийн хийн хамт агуулагдаж байдаг нь хэрвээ ёроолоосоо дэлбэрч ил гарах юм бол Kivu нуурын сав газарт амьдарч байгаа 2 сая орчим африкчуудыг үхэлд хүргэж чадах хийн үүлийг цацах ажээ. Тохиолдож болзошгүй дээрх үйл явдалтай жишигдэж болох явлал 1980-аад онд африкын хоёр нууранд болж байсан ба тэрхүү хоёр нуур нь дээр дурдсан химийн бүтэцтэй байжээ. 1984 онд Камеруны Monoun нууранд болсон дэлбэрэлтэнд 37 хүн өртөж амь үрэгдсэн бол гурван жилийн дараа мөн л Камеруны Nyos нууранд болсон ийм дэлбэрэлтийн улмаас 80 куб метр нүүрсхүчлийн хий уснаас цацагдаж, хорт хийн нөлөөгөөр хожим нь 1700 хүн үхсэн байна. Дэлбэрэлтүүдийн шалтгаан нь нуурын доорх галт уулын идэвхжил байсан ба Kivu нууранд мөн ижил нөхцөл байдал үүсч болзошгүй байгаа нь бараг батлагдаад байгаа ажээ. НYБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөрийн мэдээнд Африкын “алуурчин нуурууд”-ын нэг Kivu нуур нь санаа зовоож байгаа ноцтой асуудлуудын нэг гэж бичсэн байгаа юм байна.

Малдивын цаг зуурын арлууд

The Ephemeral Isles

Далай тэнгисийн эрдэмтэн, Малдивын ерөнхийлөгч Muhammed Nasheed бүх хүн амаа нүүлгэн шилжүүлэх явдлыг санхүүжүүлэх санг бий болгох төлөвлөгөөтэй байгаагаа албан ёсоор зарласан нэгэн. Учир нь Малдив улс нь хамгийн аюул осолтой газруудын нэг юм. Энэтхэгийн далай дахь 1190 арал, шүрэн арлуудаас бүрдсэн Малдив улсын газар нутгийн хамгийн өндөр цэг нь гэхэд л далайн түвшнээс дээш 6 хүрэхгүй фут өндөр гэнэ. 2005 оны АНУ-ын газарзүйн үнэлгээгээр 2004 оны Энэтхэгийн далайд үүссэн цунамигаас үүдэн цаашид амьдрал тийм ч урт хугацаанд үргэлжлэхгүй байж болох газар гэгддсэн энэхүү цаг зуурын арлуудын ерөнхийлөгч улсынхаа иргэдийг нүүлгэн шилжүүлэх тохиромжтой газраар Энэтхэг, Шри Ланк зэрэг улсыг гэж үзэж, хайж байгаа ажээ. 2004 оны цунамигаас хойш тус арлууд дээр хүн амьдарч болох нийт газар нутгийн хэмжээ ердөө 10-хан хувь болсон байна.

Дэлхийн хар салхины нийслэл, Grand Cayman

Hurricane Capital of the World

Cayman Islands-ын гурван арлын хамгийн том нь болох Grand Cayman буюу дэлхийн хар салхины нийслэл хэмээн алдаршсан энэ газар нь 2,16 жил тутамд дор хаяж нэг удаа хар салхинд цохигдож байдаг газар юм. 1871-оос хойш 64 шуурга энэ газрыг нэрвэснээс 2004 оны Ivan хар салхи нь цагт 150 милийн хурдтайгаар ирж, Grand Cayman-ыг асар их хэмжээний үерт автуулсан юм. Шуурганаас үүдэлтэй 10 футын өндөртэй давалгаа арлын дөрөвний нэгийг усанд живүүлж, арал дээрх байшин барилгын 70 шахам хувь нь сүйтгэгдэн, 40,000 оршин суугч олон хоногийн турш цэвэр ус болон эрчим хүчний нөөцгүй байсан байна.

The I-44 Tornado Corridor, Tulsa болон Оклахома хот, Оклахома муж

The I-44 Tornado Corridor

Америкийн Оклахома мужийн Tulsa хот дахь Interstate 44 гудам дагуу нэг сая гаран хүн амьдардаг. Оклахома мужийн хоёр дахь том хот, АНУ-ын хувьд бол 47 дахь том хот болох Tulsa хотын энэ хэсгийг оршин суугчид нь хар салхины гудам хэмээн нэрлэдэг. 1890 оноос хойш энэ хот 120 гаруй хар салхинд нэрвэгдсэн бол 1999 оны 5-р сарын 3-нд Оклахома, Канзас, Техас мужууд нийтдээ 70 хар салхины дэгдэлтэнд өртсөн байна. Хэд хэдэн удаагийн хүчтэй хар салхинууд Оклахома хотын 1700 байр сууцыг ор мөргүй шүүрдэн хаяж, 6500-г нь эвдэж сүйтгэсэн байна. Хэдийгээр орчин үеийн урьдчилан дохио өгөх боломжтой нөхцөл байдалд байгаа ч 40 хүн хар салхины улмаас амиа алдаад байгаагаас гадна 1 тэрбум гаруй долларын хохирол учраад байгаа юм. 1950 оноос хойш 1992-1998 оны хооронд таван жилийн турш торнадогийн аюул хэсэг зуур намжиж, амар тайван байсан ч дахин 11 хар салхины аюул энэ хотыг нөмөрч авсан байна.

Хятадын шороон шуурга, Minquin муж, Хятад

 China’s Creeping Sandbox

Хоёр элсэн цөлийн дунд орших цорын ганц үржил шимт баянбүрд дэх Minqin муж нь Хятадын Ганьсү мужийн баруун хойд хэсэгт байрладаг. 1950 оноос хойш энэхүү элсэн цөл нь нийтдээ 160 гаруй хавтгай дөрвөлжин км газрыг залгиад байгаа ба энэ хугацаанд тус мужийн хүн ам 860,000-аас 2 сая илүү болж өсөөд байгаа юм. 2004 онд элсэн цөлүүд жил бүр хоорондоо 10 метрээр ойртож байгааг тогтоожээ. Түүнээс гадна энэ хотод нүүрлэдэг бас нэгэн байгалийн гамшиг нь жил бүр 130 гаруй өдөр салхи, шороон шуурга болдог явдал ажээ. Хятадын засгийн газар энэхүү туйлын хурдтайгаар цөлжиж буй газар нутгаас тэнд амьдардаг иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлээд байгаа юм байна.

3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

18 Сэтгэгдэл

  1. DaredeviliN

    2011/03/20 at 16:18

    utaaq boloh bailq de… we pray for UB :D

  2. hishigee_0831

    2011/03/20 at 18:18

    :-P :-P

  3. ben_jr

    2011/03/20 at 14:22

    [b]UB oroh yostoi shde. Uvul agaariin bohirdol delhiin yamar ch ulsad bhgui gamshigiin hemjeend hursen.[/b] :-(

  4. rock_tahia

    2011/03/20 at 14:30

    thh ter unen shu kk geres garad tamhi tatchdiishd haha

  5. trojan08

    2011/03/20 at 14:38

    aimar yumaaaaaaaaaaaaa

  6. Зочин

    2011/03/20 at 15:00

    ub-n agaariin bohirdol ni baigaliin gamshig bish humuus bidnees bolon uussen urshig ym.

  7. turuu_designer

    2011/03/20 at 15:36

    hohi ni muu china

  8. CaSuNo

    2011/03/20 at 15:38

    ulaaanbaatriin zurgiig utaatai utaagui zuger l avahad humuus haraal oo yuii gamshig boltsiin boloo gemeer shdee

  9. exo

    2011/03/20 at 16:27

    Yooooy yamar azaar iim gazar bish yadjil agaariin bohirdoltoi gazar amidarch bgam bna :))

  10. muty

    2011/03/20 at 17:11

    tegeed l iim garaz amidraad l bgaamdaa.

  11. merilain

    2011/03/20 at 17:17

    tengeg garuud vee baigaliin gamshig gej bhad ub utaa geed bh ym ta nariin ymbii mashin ta nariin ger chin nuurs tuleed l agaar bohirduulaad bga shdee teneg sda nuud

  12. SUMIYADORJ

    2011/03/20 at 17:40

    [size=large][color=004000]t[/color][color=000000][b]hh oor haichihiv dee[/b][/size][/color]

  13. tmra

    2011/03/20 at 19:22

    udkuu ulaanbaatar oroh biz…

  14. doogii0118

    2011/03/21 at 09:25

    haha

  15. barnerd

    2011/03/21 at 13:14

    [hr]
    [size=x-large][font=Impact][color=800000] Монгол [/color][color=4040FF] Орон Мандан [/color][color=800000] Бадраг [/color][/font][/size]

  16. innowlad

    2011/03/21 at 13:34

    sonirholtoil ym

  17. Crunch

    2011/04/01 at 16:14

    aimar ymaa

  18. RUBY_gem

    2012/01/23 at 16:11

    china ha ha ha

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *