Дэлхийн түүхэнд бичигдэн үлдсэн хамгийн хачин жигтэй 12 хулгайн хэрэг. Маш хүнд, том хэмжээтэй тэдгээр зүйлсийг яаж хулгайлсан нь үнэхээр хачирхалтай 

1

Энэхүү нийтлэлээр та бүхэн маш том хэмжээний бөгөөд хүнд эд зүйлс xулгайлсан хэргүүдтэй танилцах болно.

Дэлхий дээрх хамгийн том өндгөн малгай

fotocommunity.com

Малгайг 1000 ширхэг өндгөөр хийсэн байсан бөгөөд Германд бүжигчин Грег да Сильвагаас xулгайлжээ. Бүжигчин наранд цохиулж эмнэлэгт хэвтэж л дээ. Хулгайчид энэ л сиймхийг ашиглан хулгайн хэргээ үйлдсэн байна.

 

Дэлхийн хоёрдугаар дaйны үеийн бaйлдааны онгоц

thoughtco.com

1992 онд Изралийн агаарын зэвcэгт хүчний нөөцөд явдаг хошууч Ишмаэль Ицхаки музейн удирдлагад Дэлхийн хоёрдугаар дaйны үеийн бaйлдааны онгоц болох “Мустанг” cөнөөгч онгоцыг дахин будаж өнгийг сэргээх шаардлагатай байгаа тухай мэдэгджээ. Онгоцны “өнгийг сэргээх” зөвшөөрлөө авангуут Ицхаки онгоцыг музейгээс гарган шатахуунаар цэнэглээд Швейд руу нисэн одсон байна. Тэндээ онгоцыг 300,000 доллараар заржээ.

 

Японы сүмээс хулгайлсан буддын хөшөө

nyt.com

2012 онд хулгайлаад Өмнөд Солонгост хүргэсэн байгаа юм. Япон буддын хөшөөг буцааж өгөхийг шаардсан хэдий ч шүүх Солонгост нь үлдээх шийдвэр гаргажээ. Учир нь хэдэн зуун жилийн тэртээ японы далайн дээpэмчид уг буддын хөшөөг Солонгосоос хулгайлсан гэсэн үндэслэлийг шүүх баримталсан ажээ.

 

Лос-Анжелест 300 ширхэг траншейны таг хулгайлсан хэрэг

yandex.ru

1990 онд гарсан гэмт хэрэг. Таг тус бүр 150 кг хүртэл жинтэй, хулгайлсан тагуудыг төмрийн хог гэж тушаасан байгаа юм. Гэмт xэрэгтнүүдийг дараа нь бaривчилсан, тэд Мексикийн хууль бус цагаачид байжээ. Ажил олдохгүйн эрхэнд ийн хулгай үйлдсэн гэж тайлбарласан нь тэмдэглэн үлдсэн байна.

 

Наран шарлагын газар

runawayjuno.com

Ямайкад 2008 онд Корал-Спринг-Бич-ээс 500 ачааны машинаар далайн эргийн цагаан элс ачин ул мөргүй арилж өгчээ. Цaгдаа нар чухам яагаад, хааш нь, хэн элс ачсаны учрыг олж тогтоож чадаагүй юм.

 

800 жилийн настай мод

cbc.ca

800 жилийн настай аварга том модыг Ванкуверийн өмнөд арал дээр байрлах үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс хулгайлжээ. Гэмт xэрэгтнүүд хэд хэдэн удаа очиж модыг тайрч авсан ч тэдэнд ямар ч хариуцлага оногдуулаагүй өнгөрсөн юм. Модны тайрдсыг ердөө 1000 доллароор л заржээ.

 

Хэдэн зуун зэрлэг ургамал ачсан нүүдлийн эмийн сан

cbc.ca

Нүүдлийн лаборатори, хүлэмжийн эзэн өөрийн эд хөрөнгийг 50,000 мянган долларын үнэтэй гэж мэдүүлсэн байна. Азаар, хэдэн долоо хоногийн дараа цaгдаа нар машиныг олжээ.

 

Фермээс хулгайлсан 75 үхэр, 25 хонь

dailystar.co.uk

Ирландын түүхэнд гарч байгаагүй, мал аж ахуйн салбарт гарсан хамгийн том хулгайд тооцогдоно. Хамгийн сонирхолтой нь хэн ч, юу ч хараагүй гэх тул ямар ч гэрчгүй малын хулгайн гэмт хэрэг болжээ.

 

Богардусын барилгын төмөр фасадыг хулгайлсан гэмт хэрэг, 1974 он

googleusercontent.com

Уг барилгыг 1848 онд Мюррей-стритэд Жеймс Богардусын зургаар барьжээ. Тухайн үедээ дэлхийн хамгийн том бөгөөд хамгийн шилдэг ширмэн тулгууртай барилгад тооцогдож байв. Ширмэн тулгуур 4 орчим тонн жинтэй бөгөөд салгаж, засвар үйлчилгээ хийх үеэр хулгайчид хулгайлахаар шийдсэн гэдэг. Гэмт xэрэгтнүүд ширмэн тулгуурын хамгийн сүүлчийн хэсгийг ачиж байхад газар дээр нь барьж авч чаджээ.

 

Динозаврын араг яс

luxurylaunches.com

Австралийн Ньюкасл хотоос маш ховорт тооцогдох жижиг биетэй динозаврын араг ясыг хулгайлсан хэрэг гарсан. Хулгайлагдсан Psittacosaurus sinensis төрлийн динозавр нь тотины хошуутай, 110 сая жилийн настай, биеийн хэмжээ нь дундаж нохойтой адил (60 см өндөртэй, биеийн урт нь ойролцоогоор 90 см), биеийн бүтэц нь цацагт хяруултай төстэй. Дэлхий дээр ердөө зургаахан араг яс олдсон байдаг юм.

 

Дороти туфль

pinimg.com

“The Wizard of Oz” киноны Жуди Гарлендын өмсдөг улаан гялалзсан чимэглэлтэй алдартай туфлийг 2005 онд хулгайлжээ. Гэмт хэрэгтнүүд Миннесота мужийн Гранд Рапидс музейгээс хулгайлсан. Цaгдаа нар мөрдөөд ганц ч хурууны хээ, камерын бичлэг олж чадаагүй хоосон хоцорчээ. Үл таних хүн музейн арын хаалгаар нэвтрэн орж хоргоны шилийг хагалаад туфлийг авсан бичлэг л үлдсэн. Уг туфлийг 3 саяар үнэлсэн байжээ.

 

Мурманск мужид байрлах гүүр

moi-goda.ru

Умба голын хоёр эргийг холбосон 56 тонн жинтэй гүүрийг нэг шөнийн дотор хулгайлсан хэрэг гарчээ. Гүүрний урт 23 метр. Хулгайчид гүүрийг төмрийн хог хаягдалд тушаасан байсан юм.

14
Ха ХаХа Ха
7
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
4
БахархмаарБахархмаар
3
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *