Хадан хавцлын ирмэг дээрх аварга том савлуур

0

Хадан хавцлын ирмэг дээрх аварга том савлуурАмерикийн Колорадо мужийн Гленвуд Спрингс хотод Гленвуд Кавернс Адвенчер Парк /Glenwood Caverns Adventure Park/ хэмээх аялал жуулчлалын алдартай газар бий. Энэхүү паркд Хавцлын аварга савлуур /Giant Canyon Swing/ нэртэй аварга том савлуур байдаг. Колорадо голын дээгүүр 397 метр өндөртэй хавцал дээр орших энэхүү аварга савлуур адал явдал эрэлхийлэгчдийн мөрөөдлийн бодит биелэл юм. 2011 онд Америкийн хамгийн хөгжилтэй хотоор нэрлэгдсэн энэ хотын хамгийн алдартай газруудын нэг болсон энэхүү савлуур дээр 4 хүртэлх тооны хүн суух ба савлуур цагт 80 гаруй км-ийн хурдтайгаар 112 градусын налуутай болтлоо савладаг байна. Айдас болон сэтгэл татам байдлыг зэрэг мэдрүүлэх энэ савлуурыг бүтээсэн 41 настай Стив Бекли /Steve Beckley/ өөрийн бүтээсэн Хавцлын аварга савлуур дээрээ ганцхан удаа сууж үзсэн бөгөөд энэ нь түүнд маш аймшигтай санагдсан учир дахин оролдохыг зүрхлээгүй гэнэ. Гэхдээ 60 секундын хугацаанд савлуур дээр суугчдын царайг харж, хашхиралдан орилохыг сонсохоос татгалздаггүй байна. Хавцлын аварга савлуурын анхны хувилбар Беклигийн хувьд тийм ч аймшигтай байгаагүй аж. Тиймээс 2011 онд илүү урт, өндөр савлуурыг байрлуулснаар хамгийн аймшигтай савлуурнуудын нэгд тооцогдох савлуур бий болжээ. Савлуур дээр суух хүсэлтэй хүмүүс тусгай гэрээнд гарын үсэг зурах ба 18 нас хүрээгүй хүмүүсийн хувьд эцэг эх, асран хамгаалагчид нь гарын үсэг зурдаг байна.

1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *