Аймшигтай хэдий ч сонирхолтой санагдах, Стивен Хокингийн 7 таамаглал

0

Уур амьсгалын өөрчлөлт, машинуудын бослого, сүүлт одны дaйралт – бид ирээдүйг иймэрхүү дүр зургаар төсөөлж байлаа. Харин Стивен Хокинг сүйрэл болон “аймшиг”-ийн кинонд дургүй нэгэн байсан юм, тэр бодит байдал ямар ч хурц ширүүн үйл явдалтай киноноос илүү байх болно гэдэгт итгэлтэй байв. Түүнтэй ч энэ талаар маргах шаардлагагүй гэж бодно. Эрдэмтэд ирээдүйн талаар хэд хэдэн таамаг дэвшүүлж, гэхдээ “Нострадамус хэв маягаар” бус. Тэд таамаг болгоноо шинжлэх ухааны үүднээс тайлбарлахыг зорьжээ.

Хокинг ирээдүйг тийм ч гэгээлгээр төсөөлсөнгүй. Бусдыг ч ийм ирээдүйд бэлэн байхыг зөвлөж байсан удаатай, аливаа таагүй нөхцөл байдалд бид бүгд бэлэн байхад илүүдэхгүй бололтой.

Үxэлд ч хүргэж мэдэх хэт халалт

rbc.ru

Хокинг ихэнх цаг уур судлаачидтай санал нийлж байсан бөгөөд аж үйлдвэрийн хэт хурдацтай хөгжил дэлхийн дулааралд хүргэх аюултай хэмээн анхааруулсан юм. Гэхдээ тэр агаарын хэмийн өөрчлөлтийг 5-10 хэмээр хязгаарласангүй, иймэрхүү хэмнэлээр явбал Дэлхий хэдэн зуун жилийн дараа Сугар гариг шиг болно гэж Хокинг хэлжээ. Xүчиллэг бороо, цельсийн 250 хэмийн халуун.

Зарим нэг цаг уур судлаачид энэ талаар арай өөр үзэл бодолтой байдаг: одоогийн дулаарал нь ирээдүйн мөстлөгийн эхлэл. Сүүлийн 10 мянган жилийн хугацаанд бид мөстлөг завсрын үед амьдарч байсан тун удахгүй дэлхий мөсөнд хучигдана гэж тэд үзэж байна.

 

Хиймэл оюун ухаан

hse.ru

Стивен “машинуудын бослого”-ын тухай өөрийн таамгийг 2017 онд үүрэн интернетийн чиглэлээр зохион байгуулагдсан их хурлын үеэр дэвшүүлж байжээ. Машинууд хүний оролцоогүйгээр апгрейд хийх цагаас бослого эхэлнэ гэж тэрээр үзсэн юм. Цаг хугацаа өнгөрч хиймэл оюун ухаан хүн төрөлхтнөөс түрүүлж алхана, хүн төрөлхтөн түүнд хэрэггүй болж эхэлнэ. Хүний оролцоог аж үйлдвэр, технологийн салбараас аажим шахсаар энэ дэлхийд тэргүүлэх xүчин зүйл болж хувирна.

 

Хүн амын тоо буурах

news-24.ru

Хүмүүс машинуудад түрэгдэн ажилгүй болцгоох учир тэтгэмжээр амь зуух болцгооно. Европын хэд хэдэн улсад аль хэдийн иймэрхүү асуудал тулгараад байгаа буюу үндсэн орлогогүй хүмүүст улсаас тэтгэмж олгох асуудал яригдаж байна. Хүн ажил хийхгүй, гэртээ зүгээр суугаад мөнгө авна. Либерал-идеалистуудын үзэл бодлоор бол энэ нь “хүмүүст дуртай зүйлээ хийх боломжийг олгох” ажээ.

Харин реалистуудын хувьд (тэр дундаа Хокинг) энэ нөхцөл байдлыг дараах өнцгөөс харжээ: нэгдүгээрт, энэ нь багагүй мөнгө байх болно, юундаа ч хүрдэггүй зүгээр нэг ажилгүйдлийн тэтгэмж биш. Хоёрдугаарт, ихэнх хүмүүс буйдан дээрээ хэвтээд арxидахаас өөр зүйл хийхгүй, энэ нь тэдний “хийх дуртай ажил” нь болох юм. Үүн дээр хиймэл оюун ухааны байнгын хөгжил дэвшил, ирээдүйн роботжих аж амьдралыг нэмэх юм бол тун удахгүй хүн төрөлхтөн мөxөх зам руугаа орох ажээ.

 

Адройны коллайдероос үүдэлтэй мөxөл

hi-news.ru

Хокинг коллайдерын туршилтад маш болгоомжтой ханддаг байлаа. Протоны мөргөлдөөн хар нүх үүсэхэд хүргэж болзошгүй бөгөөд энэ нь манай дэлхийг өөртөө сорох хэмжээний дайтай байхыг ч үгүйсгээгүй юм. Энэ талаар маш нарийн тооцоо ч хийсэн байдаг – түүний тооцоолсноор ийм нүхэнд Дэлхий хоёр хоногийн дотор л сорогдож дуусна.

 

Астериодтой мөргөлдөх

misis.ru

“Хүн төрөлхтний хувь заяа аль хэдийн тодорхой болсон. Хэзээ вэ гэдэг л асуулт үлдсэн”. Физикч ойрын мянган жилийн дотор Дэлхий том астериодтой мөргөлдөх нь ойлгомжтой гэж үзэж байв. Энэ үед дэлхий дээрх бүх амьд амьтан үxэж үрэгдэхгүй юмаа гэхэд устаж мөxөх аюулд орно гэжээ.

Ийм гунигтай төгсгөлд хүргэхгүйн тулд Хокинг сансар огторгуйг илүү гүн гүнзгий судалж сансрын станц барих ажлыг эхлүүлэх хэрэгтэй гэж ятгаж байсан юм. Өөрөөр хэлбэл, Дэлхий сөнөxөд хүн төрөлхтнийг нүүлгэн шилжүүлэх шинэ гэр орноо бэлдэхийг анхааруулжээ. Стивен бидэнд ойр байгаа гаригийг судлах ажлаа эрчимжүүлэхийг ихэд хүсэж байв. Хүмүүс ирээдүйдээ хэрэгтэй судалгаа, шинжилгээний ажил явуулахын оронд дaйн тyлаан хийж, өөр хоорондоо өрсөлдөхөөс өөр зүйл хийхгүй байгаад ихэд бухамдаж байснаа ч илэрхийлж байжээ. Хүмүүс хэнд ч хэрэггүй iPhone-оор өвчилж алс ирээдүйгээ харахгүй байгаад сэтгэлээр унаж байсан юм.

 

Дэлхий харь гарагийнханд олзлoгдох

kinopoisk.ru

Бид орчлон ертөнцөд орь ганцаар биш гэдэгт Хокинг огт эргэлздэггүй байжээ. Харин ч бүр эсрэгээрээ, сансар огторгуй амьдралаар дүүрэн, алс холын зайнаас болоод л бид тэдэнтэй уулзаж учраагүй байгаа хэрэг. Мөн тэрээр хэрвээ бидний физикийн төсөөлөл зөв бол гэрлийн хурдаар (уран зөгнөлт зохиолд гардаг шиг гипер үсрэлт зэрэг байдаг бол) энэ зайг туулах боломжгүй, тууллаа гэхэд бид харь гарагийнхантай уулзах нь юу л бол гэж үздэг байв. Бид амьдрал цэцэглэсэн ойр байгаа гараг дээр ерөөсөө ч хүрч чадахгүй. Дэлхий дээр ч харь гарагийнхан ирэх боломжгүй – хэтэрхий их хол замыг туулах хэрэг гарна.

Хэрвээ харь гарагийнхан ирлээ гэж бодоход тэд биднээс техник, оюун санааны хувьд өндөр хөгжилтэй улс байх нь ойлгомжтой. Хокинг ийм айлчлалыг Америкт буусан Колумбын экспедицээр төсөөлсөн байна. Уг экспедиц индианчуудын хувьд огт сайнаар төгсөөгүйг бид хэнээр ч хэлүүлэлтгүй сайн мэднэ.

 

Олныг хамарсан цар тахал

newsnn.ru

Хокинг “дэлхий бүгдэд хүрэлцэхгүй” гэдэг үзэл санааг хүлээн зөвшөөрдөггүй нэгэн байв. Үүнээс эсрэг байр суурь илэрхийлсэн, тэрээр Дэлхийн хүн амын өсөлт 1970-аад онд дээд цэгтээ хүрсэн гэж үзэж байв. Өнөө үед уналтдаа явж байгаа гэнэ. Харин дэлхий дахинд мутацид орсон вирус тэнүүчлэх болно гэж тэрээр үзэж байжээ. Энэ талаарх түүний таамаг ч 100 хувь бодит болж байна. Түүний дэвшүүлсэн өөр бусад таамаг ч мөн адил.

Уншигч та түүний таамаглалуудын талаар ямар бодолтой байна вэ?

25
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
6
ГоёГоё
6
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *