
Калифорний тэнгис далай судлаачдад гүн тэнгисийн хаан аварга май загас барих ховорхон боломж тохиосон байна. Энэхүү аварга загасны урт нь 5,5 метрт хүрэх аж. Номхон дөлгөөн далай, Атлантын далай, Энэтхэгийн далайн усанд олддог энэ загасны энэхүү аварга том загас Гиннесийн дэлхийн дээд амжилтын номонд дэлхийн хамгийн урт ястай, амьд загас хэмээгдэн бүртгэгджээ. Судалгааны зорилгоор Калифорний өмнөд эрэгт очсон судлаачдын багийн гишүүн Жасмин Сантана /Jasmine Santana/ энэ гайхалтай загасыг олсон тухайгаа сурвалжлагч нарт хэлсэн бөгөөд тэдний хувьд ийм аварга загас хэзээ ч харж байгаагүй, хамгийн сүүлд харсан хаан май загасны урт нь 3 метрээс хэтрэхгүй хэмжээний байсан гэнэ. Судлаачдын багийнхан 18 хүний тусламжтайгаар загасыг эрэг дээр гаргасан ба загас Калифорний их сургуулийн музейд тавигдах юм байна. Хаан май загас нь жижиг хавч хэлбэртэн, загасаар хооллодог аж.











Зочин
2013/10/18 at 16:21
Зүгээр амьдарж л байна биз үзмэр болгох гэж бариад байхдаа яана вэ дээ
Зочин
2015/10/24 at 13:51
Сэтгэгдэл *aimar ym be