Бенеттон группын ерөнхийлөгч Монгол зураачийн бүтээлийг худалдаж авчээ

0

Бенеттон группын ерөнхийлөгч Монгол зураачийн бүтээлийг худалдаж авчээДэлхийн хувцас загварын алдарт брэнд Бенеттон группын ерөнхийлөгч, Бенеттоний гэр бүлийн гишүүн Алессандро Бенеттон /Alessandro Benetton/ Монгол дахь салбарынхаа гурван жилийн ойн арга хэмжээнд оролцохоор ирсэн. Гурван жилийнхээ ойн хүрээнд тус группын Монгол дахь салбарын захирал Н.Оюунбат “Монгол зураач I, II” уралдаануудыг санаачлан зохион байгуулсан ба тус уралдаанд оролцсон МУЭ-ийн хорооны шагналт зураач Ч.Хүрэлбаатарын зурсан байгалийн сэдэвт зураг Алессандро Бенеттонд ихэд таалагдаж, 10,000 еврогийн үнээр худалдаж авсан байна. Зураач Ч.Хүрэлбаатарын хувьд шинэ цагийн хамгийн алдартай зураач нарын нэг бөгөөд Монголын уран зургийн ертөнцөд хүлээн зөвшөөрөгдсөн нэр төртэй, авьяаслаг нэгэн билээ. Монгол зураач I уралдаанд манай орны 125 мэргэжлийн зураач оролцсон бол II уралдаанд 240 мэргэжлийн уран зураач оролцжээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *