Амьдралыг усгүйгээр төсөөлөхийн аргагүй, ялангуяа зуны халуун нартай өдөр ам цангаад ус балгамаар болно. Гэхдээ ой хүрээгүй хүүхдэд болох уу? Хүүхэд хагас ой хүрсний дараа л ус өгч болох юм байна, эс бөгөөс тэдний эрүүл мэндэд муугаар нөлөөлнө. Хүүхдийг ус ууж сургах амаргүй ажил. Тиймээс хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалахын тулд уг асуудлыг нухацтай судлаж үзэх нь зүйтэй.
Бид уг асуудлыг анагаахын талаас нь сонирхож үзсэн бөгөөд хүүхдийн эмч нарын өгсөн хэд хэдэн үндсэн зөвлөгөөг танд хүргэхээр бэлдлээ.
Хөхний сүү нь хүүхдийн усны тэнцвэрт байдлыг хангалттай хангаж чадна
Залуу ээж нарын юуны түрүүнд анхаарах зүйлээс дурдахад, хөхний сүү нь тослог, уураг, сахар, эрдэс бодис болон хүүхдийн эрүүл саруул бойжиход нэн шаардлагатай бусад бодисуудыг агуулсан байхаас гадна сүүний 80% нь уснаас бүрдэх ажээ. Хөхний сүү нь хүүхдийн амны цангааг бүрэн тайлж чадна, халуун өдөр ч ялгаагүй. Тэгэхээр хүүхэд хөхөө хөхөх тоолонд ус буюу шингэнээ авч байна гэж ойлгоно, бүр өөрт шаардлагатай шим тэжээлтэй бодисуудтай цуг.
Хэрвээ та хүүхдээ нэмэлт тэжээлээр хооллодог бол энэ хоолноосоо өөрт шаардлагатай шингэнийг хангалттай авч чаддаг. Гэхдээ болгоомжлох зүйл бий: хүүхдийн нэмэлт тэжээлийг усаар найруулж болохгүй, эс бөгөөс хүүхэд өөрт хэрэгтэй калори болон нэмэлт тэжээлээ авч чадахгүйд хүрнэ.
6 сар хүрсний дараа л хүүхдийг усанд дасгаарай
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөснөөр хүүхдэд эхний 6 сар хүртэл ус уулгах хэрэггүй. Хүүхдийн эмч нар ч мөн 6-12 сарын хооронд хүүхдэд 0,06 – 0,1 л ус өгч эхэлнэ гэж зөвлөдөг байна. Хүүхдэд ус сонирхолгүй байвал та санаагаар унах хэрэггүй. Яагаад гэвэл хүүхэд хөхөөр эсвэл нэмэлт тэжээлээс өөрт шаардлагатай шингэнээ авсаар байгаа юм.
6-аас доош сартай хүүхдэд ус өгөх яагаад аюултай гэж?
6-аас доош сартай хүүхэд ус уугаад байвал тэжээлийн дутагдалд орох шалтгаан болох магадлалтай, яагаад гэвэл хүүхэд хөхөө бага хөхөх болно, үүнээс үүдээд өөрт шаардлагатай калори, эрдэс бодисоо бага авна. Мөн ус болон усаар найруулсан нэмэлт тэжээл нь хүүхдэд усны хордлого үүсгэж болзошгүй. Энэ нь аливаа өвчний суурь эсвэл бүр үхэлд ч хүргэх аюултай.
Муу цэвэршүүлсэн ус нь хүүхдийг халдварт өвчин тусахад хүргэдэг. Зарим нэг эцэг, эхчүүд нэмэлт тэжээлийг ихээхэн усаар найруулчихвал зүгээр гэсэн буруу ойлголттой явдаг нь харамсалтай. Ингэснээрээ хүүхдийн эрүүл мэнд, амь насыг эрсдэлд оруулж байгаа хэрэг юм. Хэрвээ та хүүхдийг хэрхэн зөв хооллохтой холбоотой асуултууд эсвэл өөр бусад асуудлууд байгаа бол мэргэжлийн хүүхдийн эмчид хандаарай. Энэ нь хамгийн зөв алхам болно.
Та хүүхэдтэй юу? Тэднийг асарч хүмүүжүүлэхэд ямар асуудалтай тулгарч байв? Та асуудлыг хэрхэн шийдэж чадсан бэ?
Oyuka Oyuka
2020/08/31 at 10:58
Teneg ym usaar nairuulj bolohgvi gecheed yugaar nairuulj bolohiin helehgvin bol yu zowlood baigaan
Luwsanbaatar Zoljargal
2020/08/31 at 12:39
Usaar l nairuuliishdee uur yugaar nairuuldiim bee
Odongoo Erdenebaatar
2020/08/31 at 15:14
хаха. энэ эмч нар ДЭМБ гэж балай газраас байнга баталгаагүй мэдээлэл авна, хэдэн жилийн дараа дахиад л өмнөх мэдээллээ үгүйсгэнэ, та нарын тоглоом уу ямар.