Цагаан хувцасны өнгийг сэргээж цасан цагаан болгох 10 арга

2

Цагаан хувцасны өнгийг хадгалж үлдэнэ гэдэг амаргүй даалгавар. Хоол хүнсний толбо эсвэл хэдэн угаалтын дараанаас шаргалтаж сааралтаад ирэхээр дахин цагаан өнгийн хувцас худалдан авах хүсэлгүй болдог билээ.

Үнэтэй цайруулагч бодисоор бус харин гар дор бэлэн байдаг зүйлсээр хувцасныхаа цагаан өнгийг нь хадгалан үлдэх зөвлөгөөг өгөхөөр бэлдлээ.

Угаалгын бодис, хэт исэл болон сод

“Хэт исэл, аяга таваг угаагч шингэн бодис, содыг 4:2:1 харьцаагаар хийж хутгаад цайруулахыг хүсэж байгаа хэсэгт сойзоор үрнэ” – гэж уг блогийг хөтлөгч зөвлөж байна. Хэрвээ бүхэлд нь цайруулахыг хүсэж байвал 2 литр усанд зуурсан бодисоо хийгээд хэдэн цаг хувцсаа дэвтээгээрэй. Дараа нь угаадгаараа угаана.

 

Аммиак

Энэхүү блогийг хөтлөгч аммиакийн тусламжтайгаар цагаан даавуунаас цусан толбыг хэрхэн арилгахыг харуулж байна. Резинэн бээлий заавал өмсөж, тасалгааны агаарыг заавал солих хэрэгтэйг анхаарна уу. Хувцсаа бүхэлд нь цайруулахыг хүсэж байгаа бол 2 л усанд 4 дусал аммиак, 1 х.х устөрөгчийн хэт исэл нэмж хийнэ. Хэдэн цаг дэвтээгээд дараа нь угаалгын нунтгаар угаана.

 

Хүүхдийн цацлага

Хүүхдийн цацлага тосон толбыг гайхалтай арилгаж чадах талаар энд дурьджээ. Эхлээд толбыг нойтон алчуураар арчиж чийглэнэ, дараа нь хүүхдийн цацлага эсвэл крахмал цацаад 10-15 минут байлгаарай. Цацлагаа сэгсрээд угаадгаараа угаана.

 

Аспирин

Цагаан хэрэгслийн өнгийг гандуулахгүйн тулд угаалгын машиндаа 3-4 ширхэг аспирин хийж угааж байхыг зөвлөж байна. Мөн хөлсний шар толбыг арилгахын тулд аспирин ашиглаж болно: бага зэргийн усанд аспиринаа уусгаж толбоо норгоод хэдэн цаг байлгаарай. Дараа нь угаадгаараа угаана.

 

Цагаан талх

Уруулын будаг, суурь будгийн толбыг цагаан хувцаснаас арилгахыг хүсвэл цагаан талхаар бөмбөлөг хийж бэлдээрэй. Дараа нь толбыг чийглээд бөмбөлгөөр арчина. Боломжтой бол дөнгөж толбо үүссэний дараа энэ аргыг ашиглавал илүү үр дүнтэй. Хувцсаа угаадгаар нь угаагаад л толбо арилах болно.

 

Шил, толь цэвэрлэгч бодис

Черниль болон фломастерын толбыг арилгахын тулд шил, толь цэвэрлэгч ашиглаарай. Толбоны дор цаасан салфетк тавиад бодисоор шүршинэ. 5 минут дэвтээсний дараа угаадаг аргаараа л хувцсаа угаана.

 

Нимбэг

“Цагаан хувцсыг угаалгын машинд хийж угаахаас өмнө 1 цаг орчим нимбэгтэй усанд дэвтээнэ” – гэж энд зөвлөж байна. Цагаан хувцсаа усанд хийж дээрээс нь хэдхэн зүсэм нимбэг, цайны халбага хэт исэл нэмнэ.

 

Борын хүчил

Борын хүчил нь хөлсний шаргал толбыг арилгах чадалтай. Хоолны халбага борын хүчлийг устай хольж толбыг арчаад 15-20 минут дэвтээнэ. Дараа нь та хувцсаа угаадгаараа угаагаарай. Мөн хоолны халбага борын хүчлийг угаалгын нунтгийн хамт угаалгын машинд хийж угааж болох ажээ. Гэхдээ танд гэж анхааруулахад: цайруулах цэвэрлэгээг байнга хийхгүй байхыг зөвлөж байна.

 

Шохой

Хувцасны тосон толбыг арилгахын тулд угаахаасаа өмнө шохойгоор үрээрэй. Хувцас угааж байх явцад толбо маш хурдан арилах болно.

 

Аяга таваг угаагч машины нунтаг

Цагаан өнгийг сэргээхийн тулд та угаалгын нунтгийн хэмжээтэй адил аяга таваг угаагч машины нунтаг мөн хийж угаагаарай. Хувцас угаах гэж байгаа угаалгын машиндаа хийгээд л угаахад таны хувцасны өнгө сэргээд л ирнэ.

31
ГайхмаарГайхмаар
14
БахархмаарБахархмаар
10
ТэнэглэлТэнэглэл
9
ХөөрхөнХөөрхөн
8
ГоёГоё
6
БурууБуруу
5
Ха ХаХа Ха
5
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Д. Эрдэнэчимэг

    Д. Эрдэнэчимэг

    2017/04/07 at 16:03

    het isel gej u g heleed bna aa heleed ogooch

  2. Enebish Ganbayar

    Enebish Ganbayar

    2017/04/07 at 21:22

    Uuksuus gedeg bilvv

  3. Rntsendavaa Enkhtungalag

    Rntsendavaa Enkhtungalag

    2017/04/08 at 04:05

    Tolgoi ovduul tsagaan tsamtsaa hulheed zugeer bolno ????

  4. Tuka Zorigt

    Tuka Zorigt

    2017/04/08 at 20:49

    мэдээллээ тугжих юм бол битгий элдэв юм бичиж бай

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *