
Заримдаа хүний сэтгэл бидний бодож байснаас ч илүү хүчтэй байдаг. Та болон бусад хүмүүс хүмүүс хэр зэрэг тэсвэр тэвчээртэй бас сэтгэлийн хаттай вэ гэдгийг эдгээр 15 зураг сануулах болно.
1. Хоёр мөчөө тайруулсан дайчин тэсвэр тэвчээр шалгасан, хамгийн хатуу тэмцээн болох Touch Mudder-т оролцож байна.
2. Урьд нь гэр оронгүй байсан залуу метрон дотор хэрэгцээтэй гэсэн хүмүүст
хачиртай талх тарааж байна.
3. Марафоны үеэр Хивон Нгетикийн бие нь муудсан боловч түүний сэтгэл зүрх тийм ч амархан бууж өгсөнгүй. Тэрээр барианы газар хүртэл 4 мөчөөрөө мөлхсөн байна.
4. «Би хорт хавдрын өгзгийг өшиглөсөн!»
5. 2 жилийн өмнө энэ эмэгтэй саажилттай болжээ. Харин одоо тэр эмээлэн дээрээ амьдралын баяр баясгаланг мэдэрсээр…
6. Хиймэл хөлтэй залуу Колорадо дахь Эванс уулын оргил өөд замд тохиох саад тотгорын өмнө түр амьсгаа авч байна.
7. Энэхүү 13 настай охин наснаас нь эрт хөгшрүүлдэг ховор өвчнөөр өвдөөд байгаа юм. Зурган дээр тэрээр хайртай хөлбөмбөгчинтэйгөө уулзах үеэрээ инээж байна.
8. Энэ залуу гар хөлгүй төрсөн боловч энэ нь түүнд хүчний бэлтгэл хийхэд огтхон ч саад болсонгүй.
9. Хүч ба эрх чөлөө: 10 настай охин өөрөөсөө олон насаар ах нөхрөөсөө салж чаджээ.
10. Эдгээр хүүхдүүд арктикийн хүйтнийг нүүрэндээ инээмсэглэл тодруулсаар тэсч буй.
11. Бид хамтдаа байхад бидний сэтгэл зүрхэнд хязгаар үгүй.
12. Токиод зам руу унасан эмэгтэйг гаргахын тулд зорчигчид 32 тоннын галт тэргийг хамтын хүчээр түлхэж байна.
13. Биеийн тамирын хичээл дээр охин мөрөө мулталжээ. Эмнэлэг рүү явахын өмнө гэрийн даалгавраа авахын тулд анги руугаа шагайж буй нь. Энэ бол ажилдаа үнэнч байх явдал!
14. Энэ залуу олон жилийн турш бүтэн өдөржин ажиллангаа хажуугаар нь оройн сургуульд суржээ. Энэ өдөр тэрбээр үнэ цэнэтэй дипломоо авсан байна.
15. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд бидэнд сэтгэлийн хүч хэрэгтэй. Үүнийг бүү мартаарай!








Dr
2016/08/28 at 12:01
Yamar Gaihamshigtai yum be, setgel hudluj bna
Zayamed Ulamdelger
2016/08/28 at 14:46
Аамьдралаа өөрөө төгс