Үүнийг уншсаныхаа дараа та хүүхдийнхээ зургийг хэтэвчиндээ заавал хийж явдаг болно

2

Бид таныг урьд өмнө энэ талаар огтхон ч бодож байгаагүй гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна.

Ач, зээ нараараа бахархах дуртай эмээ өвөө нар тэдний зургийг хэтэвчиндээ хийж авч явдаг, гэхдээ зарим эцэг эхчүүд, авга болон нагац нар ч гэсэн адилхан. Таны хэтэвчинд хүүхдийн чинь зураг байдаг уу? Харин та энэ мэдээг уншсаныхаа дараа хэтэвчиндээ хүүхдийнхээ дор хаяж нэг зургийг хийж заавал авч явдаг болно гэдэгт итгэлтэй байна.

Учир нь бид танд хүүхдийнхээ зургийг хэтэвчиндээ хийж авч явах нь ямар давуу талтай болохыг хэлж өгье.

 

Хүүхдийн зураг

Хэн ч хэтэвчээ алдахыг хүсэхгүй нь ойлгомжтой. Хэтэвчээ алдах нь хүндрэлтэй бас төвөгтэй байдал үүсгэдэг. Таны хэтэвчинд их хэмжээний мөнгө байхгүй байж болох ч хэрэгтэй картууд болон зарим нэг зүйлийг та дахин олж авч чадахгүй. Эсвэл олж чадах уу? Судлаачид хэрэв таны хэтэвчинд хүүхдийн чинь зураг байдаг бол хэтэвчээ эргүүлэн өөрийн болгох боломж харьцангуй өндөр байдаг болохыг олж тогтоожээ.

 

Судалгаа

Профессор Ричард Вайзман (Richard Wiseman), Хертфордшир их сургуулийн багш, чухамхүү ямар төрлийн зураг хэтэвчинд байгаагаас хамаарч гээгдсэн эсвэл хулгайд алдагдсан хэтэвч буцаад эзнийхээ гарт очоод байгаа шалтгааныг олж мэдэхийг хүсжээ. Тэр өөрийн багийн хамтаар Эдинбургийн эргэн тойронд нийт 240 ширхэг өөр төрлийн хэтэвчийг санаатайгаар хаяж, олсон хүн нь буцааж өгөх эсэхийг харахаар шийдсэн байна. Тэдгээр хэтэвчинд хүүхдүүд, гөлөгнүүд, гэр бүлийн гишүүд эсвэл настай хүмүүсийн зураг хийсэн байв. Мөн ямар ч зураггүй хэтэвчнүүдийг ч гэсэн хотын гудмаар хаяжээ. Харин хүүхдийн зурагтай хэтэвчнүүд хамгийн их тоогоор буцаад эзэндээ ирцгээсэн байна.

 

Буцаад эзэндээ ирсэн хэтэвчнүүд

Өөрөөр хэлбэл санаатайгаар хаясан хэтэвчнүүдийн буюу хүүхдийн зурагтай хэтэвчний 88% нь буцаад эзнийхээ гар дээр ирсэн байна, харин өөр бусад зураг хийсэн байсан хэтэвчнүүдээс ердөө 15% буцаж иржээ. Гөлөгний зурагтай хэтэвчний хувьд 53% нь буцаж ирсэн бол гэр бүлийн зурагтай хэтэвчний 48% нь эргэж иржээ. Тэгвэл настай хүмүүсийн зураг хийсэн хэтэвчний хувьд хамгийн бага буюу 28% нь эргээд эзэндээ очсон байна.

Үүнээс харахад хүмүүс олсон эсвэл хулгайлсан хэтэвчин дэх эд зүйлийг авах үедээ хүүхдийн зургийг харж сэтгэл нь уярах болон хүүхдийг нь бодоод олсон, хулгайлсан хэтэвчээ ямар нэгэн байдлаар эзэнд нь буцааж өгдөг болох нь судалгаагаар батлагджээ.

27
ГайхмаарГайхмаар
5
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Ваанжил Энхтуяа

    Ваанжил Энхтуяа

    2019/03/11 at 08:12

    таалагдсангүй…Бусдад яахын бол…

  2. Duugii Aamii

    Duugii Aamii

    2019/03/11 at 08:27

    Шагдарсүрэн Дашчоймбол

  3. Dora Dorjeva

    Dora Dorjeva

    2019/03/11 at 09:11

    Үр хүүхэдтэй хүн байна гээд өрөвдөх сэтгэл байдаг тэгээд хулгайч ч гэсэн нинжин сэтгэл байдаг болуу санаа зовон эмзэглэж тэгээд буцаадаг биз

  4. Б. Заяа

    Б. Заяа

    2019/03/11 at 10:29

    Gan Gantumur

  5. Inga Sewe

    Inga Sewe

    2019/03/11 at 11:02

    Manai hulgaichid tiim setgel zurh bhgui…turuuuvch ni uneitei bol …hulgaichid setgel uguiee. Yah gej hulgai hiij bna gedegt setgel zurh ni orshino.

  6. Selengee Khukhuu

    Selengee Khukhuu

    2019/03/11 at 13:05

    Ээж шигээ хүнийг алахаас буцахгүй хүмүүс хүүхэд өрөвдлөө юу худлаа шүүдээ

  7. Toogoo Terbish

    Toogoo Terbish

    2019/03/11 at 17:57

  8. Bayalag Budjav

    Bayalag Budjav

    2019/03/12 at 01:11

    Za tegej tenegtehee bolië.Huuhdiinhee zurgiig hadgalah gazar oldoj yadsan bish.

  9. Б. Нараа

    Б. Нараа

    2019/03/12 at 07:00

    Za turiwchee hayn gj muu zugnuud yaah we yrshig zugeer. Harin ch turiwchind zurag hiideggui gdg l unen bhda

  10. Delgermaa Deegii

    Delgermaa Deegii

    2019/03/12 at 13:46

    mongold heregjhguil yum bn hetevchind ymarch zurag hiij bolohgui gd bga bizde alindn itgehve

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *