
Хельмут Штребль – Австрийн бодибилдингчин бөгөөд фитнес зааварлагч, булчингийн нарийн бүтцээсээ болоод “үелж зангирсан хүн” гэдэг хочтой болжээ. Тэр яг л амьд баримал, явж хөдөлдөг анатомын загвар гэсэн үг. Түүнийг хөдөлж байхад арьсны цаана байрлах булчингийн ширхэг бүр нь хэрхэн зангирч байгаа нь харагдана.
Хельмут Штребль өдгөө 54 настай бөгөөд өөрийгөө бас муудаад байгаа гэж хэлдэг хэдий ч бидний хувьд 99,9% эрчүүдээс илүү буюу өөлөх зүйлгүй сайхан хэвээр. Тэрээр фитнес амьдралын идэвхтэй хэв маягийг одоог хүртэл хаяагүй яваа ажээ.

“Үелж зангирсан хүн”-ий гэрэл зураг сүүлийн 5 жилийн турш сошиал сүлжээгээр тараад зогсохгүй улам л вирус шиг цааш дамжиж байна.

Тэр болгон сурвалжилга өгөөд байдаггүй тэрээр нэг удаагийн ярилцлагын үеэр ийн ярьжээ: Би “туранхай сул дорой, хулигануудын амархан олз” болдог байсан, 12 настайгаасаа өөрийгөө хамгаалах зорилгоор хүнд зүйл өргөж эхэлсэн гэжээ. Ангийн хүүхдүүд түүнд сэтгэл санааны дэмжлэг үзүүлдэг байсан ба нэг хүү түүнийг “булчингаар хийсэн машин” гэж хэлдэг байв. Тэр угаалгын нунтагны хоёр саванд ус хийж хүндрүүлээд өргөдөг байсан гэдэг.

16 настай болсны дараа л жинхэнэ спорт зааланд явах аз завшаан тохиожээ. Фитнес зааварлагч болох зорилго, мөн дэг журам нь богино хугацаанд үр дүнд хүрэхэд нөлөөлсөн байна.

Хельмут хүнд атлетикт маш нарийн төлөвлөгөөтэй ханддаг буюу бүх булчингуудад нөлөөлөх төрөл бүрийн дасгалуудыг урьдчилан судалдаг уламжлалтай. Хооллолтондоо ч онцгой анхаарал хандуулдаг нэгэн.

Гэрэл зураг дээрх шиг “зангирсан” булчинтай харагдахын тулд Хельмут Штребль өөрийгөө бүхэлд нь “хатаасан” – бие махбодод агуулагдах өөх тосныхоо агууламжийг 4-5 хувь хүртэл бууруулжээ.

Энэ нь их бага хэмжээ ч гэлээ хүнд хөдөлмөр шаардсан ажил. Тамирчин үр дүнд хүрэхийн тулд энэ бүхнийг даван туулах хэрэгтэй гэж бодсон хэрэг.

Тэр дэлхийн хамгийн булчинлаг хүн бол биш. Гэхдээ тухайн төрөлд түүнтэй эн тэнцэхүйц тамирчин ховор юм.
Уншигч та ямар нэг спортоор хичээллэдэг үү? Яагаад тухайн спортыг сонгох болсон бэ?







