Таны элэг өөхөлж, хороор дүүрснийг илтгэх 6 шинж тэмдэг ба үүнд авах арга хэмжээ

5

Элэг бол хүний биед орж ирсэн элдэв хорыг шүүж авч өтгөн, шингэн ялгадас болгон гадагшлуулдаг чухал эрхтэн бөгөөд бидний амьдралын хэв маяг элдэв хортой нягт холбогдох учраас энэ үйл ажиллагаа нь онцгой чухал юм. Цаг явахын хэрээр элэгний үйл ажиллагааны идэвх багасах ба ингэснээр хорыг зөв гадагшлуулахаа болино. Оронд нь эдгээр хорыг өөхний эд эсэд хуримтлуулах ба энэ өөх нь ихэнхдээ гэдэсний орчинд байна.

Элэг өөхлөх гэж юу вэ?

Энэ нь элгэнд байх өөхний хэмжээ ихдэхийг хэлж байгаа юм. Элэг өөрөө тодорхой хэмжээний өөх агуулдаг эрхтэн боловч хэрвээ өөхний хэмжээ элэгний нийт жингийн 5-10%-иас дээш байвал элэг өөхлөж байна гэж үздэг.

Энэ өвчний шинж:

Жин

Таны элэг 100% хороо гадагшлуулж чадахгүй байгаа үед калори багасах, өдөр тутмын дасгал хийгээд ч таны жин олигтой хасагдахгүй ба учир нь организм шүүгдээгүй хороо өөхөнд хадгалах учраас тэр.

Харшил

Эрүүл элэг “эсрэг биет” бий болгож харшлын аллергенийг дарангуйлдаг. Харин элэгний үйл ажиллагаа муу байх үед эдгээр аллергенууд идэвхжих ба тархи үүнд хариу үйлчлэл болгож гистамин хэмээх химийн бодис бий болгоно.

Архаг ядаргаа

Хор нь булчингийн эд эсийн бодисын солилцоог багасгах учир хүн амархан ядарна. Яваандаа энэ ядаргаа нь уур уцаар, депресс болдог.

Хөлс ихээр ялгарах

Элэгний үйл ажиллагаа их ачааллаас болон алдагдах үед элэг улайсна. Элэг нь том эрхтэн учир энэ халсан дулаан нь бусад эрхтэнд хүрэх ба үүнээс шалтгаалан их хэмжээний хөлс ялгардаг байна.

Тослогийн булчирхай буюу батга

Элгэн дэх хор нь дааврын тэнцвэрт байдлыг алдагдуулж болох ба эдгээр нь батга гарах зэрэг бэрхшээл үүсгэдэг. Хэрвээ энэ нь элэгний идэвх муутай үйл ажиллагаанаас болж байгаа бол гадна талаас нь ямар ч эмчилгээ цэвэрлэгээ хийгээд тус болохгүй ба зөвхөн элэгний ажиллагаа хэвийн болсон үед л алга болно.

Амнаас эвгүй үнэртэх

Таны амны хөндийн ариун цэвэр зохих хэмжээндээ боловч амнаас эвгүй үнэртэж байвал энэ нь элэгнээс шалтгаалж байж болох юм. Эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй.

Элэг эмчлэх аргууд

Элэг өөхлөх өвчинг зөв хооллолт, хоолны дэглэмээр эмчилж, хөнгөрүүлж болно. Одоо танилцуулах хоёр арга нь элэг эмчлэх өндөр үр дүнтэй арга бөгөөд багваахай цэцгийн үндэс, гадил, амтат төмс, цагаан гаа, түүний үндэс зэрэг нь элэг өөхлөх өвчний эсрэг чухал нөлөөтэй.

Багваахай цэцгийн үндэс, гадил болон цагаан гааны коктейл бэлдэж өглөөний ундандаа хэрэглэн өвчний үр дагавартай тэмцэх хэрэгтэй.

Нэг ширхэг гадил жимс авч хэрчээд нэг аяга грек тараг, цагаан гааны нухсан үндэс, хоёр хоолны халбага  газрын самрын тос, нэг цайны халбага багваахай цэцгийн үндэстэй хольж хутгаад уух хэрэгтэй.

Танд энэ зөвлөгөө маань таалагдаж, эрүүл мэндэд тань сайнаар нөлөөлөн, илүү эрүүл байхад тань тус болно гэж найдаж байна.

87
ГайхмаарГайхмаар
21
ГоёГоё
17
ТэнэглэлТэнэглэл
13
БурууБуруу
13
ХөөрхөнХөөрхөн
7
БахархмаарБахархмаар
6
Ха ХаХа Ха
6
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Erdenetsetseg Tsevegjav

    Erdenetsetseg Tsevegjav

    2018/01/28 at 17:17

    Grek tarag , tsagaan gaanii undes gej haana bdagiin boldoo

  2. Erdenetsetseg Tsevegjav

    Erdenetsetseg Tsevegjav

    2018/01/28 at 17:17

    Grek tarag , tsagaan gaanii undes gej haana bdagiin boldoo

  3. Maxi Maxim

    Maxi Maxim

    2018/01/28 at 17:58

    greek tarag delguurt bdag bho.tsagaan gaanii undes gedeg chin zugeer tsagaan gaa g helj bga baih

  4. Maxim Bat Maximus

    Maxim Bat Maximus

    2018/01/28 at 17:58

    greek tarag delguurt bdag bho.tsagaan gaanii undes gedeg chin zugeer tsagaan gaa g helj bga baih

  5. Altantsetseg Dagva

    Altantsetseg Dagva

    2018/01/28 at 18:04

    Багваахай цэцэг

  6. Altantsetseg Dagva

    Altantsetseg Dagva

    2018/01/28 at 18:04

    Багваахай цэцэг

  7. Зочин

    2018/01/28 at 18:13

    Грек тараг ер нь их тослогтой нэг тийм өтгөн исгэлэн тараг бдг бараг л хоормог шиг

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *