Алдартай кинонуудын зураг авалт хийгдсэн бодит газрууд

1

Хэдий өнөө үед ямар ч киног тусгайлан янзалсан студид бүтээж болох ч уламжлалт арга барилыг орхих аргагүй юм. Үлгэрийн аль эсвэл зөгнөлт киноны ертөнцийг ч гэсэн эх дэлхий дээрээ бүтээх бүрэн боломжтой юм.

The Martian, 2015

Кино зураг авалт хийгдсэн бодит газрууд 1

Йорданы цөл болох Вади-Рам нь кино авахад хамгийн тохиромжтой газруудын нэгт тооцогддог. Энд хэдэн арван дэлгэцийн бүтээлүүд амилж байсан ба ихэнх тохиолдолд Ангараг гаригийг харуулахад ашигладаг байсан байна. Вади-Рам цөлийн элсэн манханууд мөн Жабаль-Умм-ад-Дами буюу 1854 метрийн өндөртэй уул нь үнэхээр харийн мэт харагддаг байна.

Mad Max: Fury Road, 2015

Кино зураг авалт хийгдсэн бодит газрууд 2

Урьд өмнө Галзуу Макс цувралыг Австралийн цөлд авдаг байсан бол энэ удаад Африкийн Намибийн цөлд авахаас өөр аргагүй болсон юм. Австралид орсон их хэмжээний борооноос болж юм бүхэн ногоорсон нь “сөнөсөн дэлхий” гэдэг тодорхойлолтоос хол байсан учир тэгсэн аж. Нутгийн иргэдийн хэлж байгаагаар Намибийн цөлийг бүтээж байхдаа бурхан тийм ч сайхан ааштай байгаагүй гэдэг.

Guardians of the Galaxy, 2014

Кино зураг авалт хийгдсэн бодит газрууд 3

Агаарын дайралтаас зугтаж байгаа хэсгийг Лондон хотын “Миллениум” гүүрэн дээр авсан байна. Хэдий тус гүүрийг 2002 онд засварласан ч хүмүүс одоо болтол ганхаж байгаа талаар гомдол мэдүүлдэг байна.

Alice in Wonderland, 2010

Кино зураг авалт хийгдсэн бодит газрууд 4

Алиса үлгэрийн ертөнцөд очихоосоо өмнө хуримын үдэшлэгээс зугтдаг. Тус үдэшлэг болдог газар бол үнэн хэрэгтээ Корнуоллын үед байсан Энтони-Хаусын эзэмшил газар юм. Өнөөдөр энэ газар нь жуулчдын очих дуртай газруудын нэг юм.

Interstellar, 2014

Кино зураг авалт хийгдсэн бодит газрууд 5

Манн гаригийн гадаргууг харуулахын тулд найруулагч Кристофер Нолан, Исландын Свинафелльсьёкюдль хэмээх мөстлөг ихтэй үндэсний хүрээлэнг ашигласан байна. Тэрээр энд 4.5 тонны хэмжээтэй хиймэл хөлөг онгоцнуудыг авчирсан юм.

The Dark Knight Rises, 2012

Кино зураг авалт хийгдсэн бодит газрууд 6

Тэрбумтан Брюс Уэний гэрийн доторх хэсгийг Лондон дахь Osterley Park House-д авсан байна. Харшуудын хаан гэгдэх энэхүү барилга нь 18-р зуунаас хойш огт өөрчлөгдөөгүй юм.

Harry Potter and the Sorcerer’s stone, 2001

Кино зураг авалт хийгдсэн бодит газрууд 7

Нотамберлендын ноёдын цайз болох Алникт жил бүр 800,000 жуулчид ирж зочилдог байна. 13.45 фунттэй байхад л та зөвхөн цайзтай танилцаад зогсохгүй шүүрээр нисэх сургалтанд сууж болдог байна. Учир нь Харри Поттер цувралын анхны нисдэг шүүртэй хэсгийг энд авсан юм.

The Hobbit: The Desolation of Smaug, 2013

Кино зураг авалт хийгдсэн бодит газрууд 8

Одой нар Билбо Бэггинсийн хамт торхонд орж голын урсгалд туугддаг хэсгийг санаж байна уу? Тэгвэл тэр хэсгийг Пелорус голд авчээ. Тус гол Шинэ Зеландын өмнөд арлаар урсдаг байна.

Star Wars: The Force Awakens

Кино зураг авалт хийгдсэн бодит газрууд 9

Алдарт цувралын 8 дугаар анги дээр гардаг тулааны хэсэгт Гол дүрийн баатрууд Кайло Рентэй тулалддаг. Харин тэдний амь өрссөн тулаан өрнөсөн тэрхүү ойг Пазлвүд гэдэг ба төөрдөг байшин мэт бүтэцтэй энэхүү ой нь үнэхээр нууцлаг байж чаддаг байна.

2
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *