Нас ахих тусам найз нөхөдтэй болоход хэцүү болдгийн 11 шалтгаан

0

Хүний амьдралд маш их нөлөөтэй, томоохон байр суурь эзэлдэг хүмүүс бол найз нөхөд. Хүн бүрт хар бага наснаасаа олон жилийн туршид үерхэж нөхөрлөсөн найз нөхөд байдаг. Зарим хүн цөөн хэдэн найзтай байдаг бол зарим нь олон хүмүүстэй нөхөрлөдөг. Ямартай ч хүн бага залуу үедээ хүнтэй танилцаж, найзалж нөхөрлөх боломж илүү өргөн хүрээтэй байдаг бол нас ахиж, өөрийн гэсэн ажил төрөл, гэр бүл, гэр оронтой болох үед бусадтай найз нөхөд болох нь тийм амар зүйл биш болдог. Яагаад ийм болдгийн шалтгаануудыг доор дурджээ.

1. Та хариуцлага хүлээх маш олон зүйлтэй болсон

Үүрэг хариуцлага нь цаг хугацаа болон хүчин зүтгэл их шаарддаг. Танд хамтдаа цагийг өнгөрүүлэх олон хүмүүс байгаагийн хамт хүлээх үүрэг хариуцлага ч маш их байгаа. Үдийн цайны цагаар уулзах уу, эсвэл гурван сард нэг удаа уулзах уу? Гэвч яг уулзах үед ямар нэгэн гэнэтийн зүйлээс болоод уулзалт цуцлагдах нь олонтаа.Нас ахих тусам найз нөхөдтэй болоход хэцүү болдгийн 11 шалтгаан 1

2. Ажлын байр нь нөхөрлөлөөс илүүтэй өрсөлдөөний талбар болсон

Сургууль болон коллежид бүтэлгүйтэл нь ангийнхантайгаа нэгдэх боломж байдаг. Харин ажлын байранд хүн бүр өөрийн карьерын өсөлтийн тухай бодож явдаг учир найзалж нөхөрлөхөөс илүү өрсөлдөх чиг хандлага ноёлдог.Нас ахих тусам найз нөхөдтэй болоход хэцүү болдгийн 11 шалтгаан 2

3. Хамтран ажиллагсадтайгаа өнгөрүүлэх цаг хугацаа үнэхээр уйтгартай

Амралтын өдрүүд эсвэл чөлөөт цагийг хамт ажиллагсадтайгаа өнгөрүүлэхэд ярианы сэдэв ихэнхдээ л ажлын тухай байдаг.Нас ахих тусам найз нөхөдтэй болоход хэцүү болдгийн 11 шалтгаан 3

4. Сургуульд байсан шиг нас болон нийтлэг сонирхлоороо нэгдэх боломж хомс

Сургууль болон коллежид суралцаж байхдаа нийтлэг сонирхлоороо бие биенээ олж нөхөрлөх нь үнэхээр амархан зүйл байдаг. Харин өөрийн гэсэн амьдралтай, түүндээ ихээхэн цаг завыг зарцуулах шаардлагатай болсон хүмүүст энэ боломж хомс байдаг.Нас ахих тусам найз нөхөдтэй болоход хэцүү болдгийн 11 шалтгаан 4

5. Орлогоос хамаарна

Зарим хүн том оффист ажиллаж, сайн цалин авдаг. Зарим нь ашгийн бус байгууллагын багахан цалингаар аж төрдөг. Найз нөхөдтэйгээ цагийг өнгөрүүлэхэд мөнгө гарцаагүй хэрэгтэй учир энэ нь бас нэгэн хүчин зүйл болдог.Нас ахих тусам найз нөхөдтэй болоход хэцүү болдгийн 11 шалтгаан 5

6. Амьдрал

Хэрвээ та хэн нэгэнд маш их хайртай, түүндээ хамаг цагаа зарцуулдаг бол найз нөхөдтэй болно гэдэг хэцүү зүйл болж хувирна. Хэдийгээр хосууд найзууд байж болох ч хоёр ижил хүйсийн хүмүүс шиг нөхөрлөж бараг чаддаггүй.Нас ахих тусам найз нөхөдтэй болоход хэцүү болдгийн 11 шалтгаан 6

7. Хүүхдүүд

Хэрвээ хостой болсон бол тодорхой хугацааны дараа та хоёрын амьдралд хүүхдүүд гарч ирэх магадлал өндөр. Тэр тохиолдолд хүүхдүүддээ зориулах цаг хугацаа, мөнгөний хэмжээ нэмэгдэнэ.Нас ахих тусам найз нөхөдтэй болоход хэцүү болдгийн 11 шалтгаан 7

8. Та шалгуур, шаардлагатай болсон

Та найз нөхөдтэй болж чадахгүй байгаадаа санаа зовох хэрэггүй. Учир нь та өөрийн гэсэн шалгуур, шаардлагатай болсон байгаа. Та өөрт таалагдаж байгаа, таалагдахгүй байгаа зүйлдээ хэм хэмжээ тавьж чаддаг хувь хүн болсон.Нас ахих тусам найз нөхөдтэй болоход хэцүү болдгийн 11 шалтгаан 8

9. Мэдэгдэл хийх хэрэгтэй болдог

Хэрвээ та залуу байсан бол хэн нэгэнтэй нөхөрлөл үүсгэхэд амархан байх байсан. Тэдэнд зүгээр л сайн уу гэж хэлэхэд л хангалттай. Харин одоо бол хэн нэгэнд өөрийнхөө тухай бүхэл бүтэн танилцуулгыг хийх хэрэгтэй болсон.Нас ахих тусам найз нөхөдтэй болоход хэцүү болдгийн 11 шалтгаан 10

10. Насанд хүрсэн хүн бүрт айдас, болгоомжлол байдаг

30 жилийн хугацаанд танд ямар нэгэн сонирхолтой тэр ч бүү хэл хачин жигтэй зүйлсийг сурч судлах хангалттай цаг хугацаа байсан. Энэ хугацаанд та мөн хангалттай хэмжээний болгоомжлолыг өөртөө бий болгосон. Энэ нь шинэ найз нөхдөөс болгоомжлоход хүргэдэг.Нас ахих тусам найз нөхөдтэй болоход хэцүү болдгийн 11 шалтгаан 9

11. Нийтлэг сонирхол

Яг өөртэй чинь адил сонирхолтой хүнийг олох тийм ч амар биш. Гэхдээ шантрах хэрэггүй. Сошиал сайтууд хүсэл сонирхлоороо нэгдэх боломжийг хүн бүрт олгож байгаа.Нас ахих тусам найз нөхөдтэй болоход хэцүү болдгийн 11 шалтгаан 11

3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/03/23 at 20:28

    Яг үнэн

  2. Зочин

    2015/03/24 at 23:39

    unen shu

  3. good xopom

    2019/08/10 at 13:03

    unshaar sonirholtoi unen sanagdlaa bayrlalaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *