Юунд ч итгэдэггүй хүнд боломжгүй зүйл гэж байдаггүй гэдгийг батлах Гиннесийн 15 дээд амжилт

5

Дэлхийн дээд амжилтын Гиннессийн ном – гайхалтай хэвлэл. Энэ л номын ачаар хүмүүс ид шидэд итгэдэг, мөн өөрийнхөө хэмжээнд дээд амжилт гаргахыг хичээдэг. Энэ номын агуулга хэдхэн жилд эрс өөрчлөгддөг гэхэд буруудахгүй. Урьд нь зөвхөн авьяас чадал, авхаалж самбаатай нэгэн л энэ номд бичигддэг байсан бол өнөө цагт хамгийн азтай нэгэн ч бичигдэх боломжтой болжээ. Үүний тулд этгээд хачин гадаад төрхтэй байхад л хангалттай (төрөлхийн эсвэл хиймэл байх нь огт хамаагүй).

Өнөөдөр дээд амжилтын хуудсыг томчууд төдийгүй багачууд ч дүүргэнэ, бүр амьтад хүртэл оржээ. Өөрийгөө бүртгүүлэхийн тулд тусгай комиссыг урьж өөрийнхөө чадварыг үзүүлнэ. Ингээд л таны мөрөөдөл болсон гэрчилгээ халаасанд чинь орох нь тэр. Уг гэрчилгээг өөрийн болгож чадсан азтай хүмүүсээс танилцуулъя.

Инстаграмд хамгийн их дагагчтай эмэгтэйн аккаунт

selenagomez / guinnessworldrecords

Тийм ээ. Дуучин Селена Гомез дэлхийн дээд амжилтыг эвдэж чадсан. Сонирхуулж хэлэхэд, түүний дагагчид өдрөөс өдөрт нэмэгдсээр л байна. Одоо бүр 408 сая гарчээ.

 

Хоолны блог хөтөлдөг Ник ДиЖованни болон Линн Дэвис нар дэлхий дээрх хамгийн том иштэй бялуу хийжээ

guinnessworldrecords

Иштэй бялууны жин 44 кг гаруй. Цайгаа уух цаг боллоо.

 

Энэ аварга том хөшөөг Ultraman Zero хамтлагийн концертод зориулж урласан бөгөөд домогт улаан, цэнхэр өмсгөлөөр чимэглэсэн байна

guinnessworldrecords

Хөшөө 3,8 тонн жинтэй. Өндрөөрөө дөрвөн давхар байшинтай тэнцэнэ.

 

Калифорнийн оршин суугч Диснейлендэд очсон тоогоороо Гиннесийн номд бичигджээ

guinnessworldrecords

50 настай Жефф Райц 8 жил, гурван сар, 13 хоногийн хугацаагаар аялал зугаалгын паркад зочилжээ. Түүний тэвчээртэй занд атаархахаас өөрцгүй. Бас ямар их уйгагүй хөдөлмөр вэ?

 

Victoria Boliviana усан сараана өөрийнхөө том хэмжээний ачаар дэлхийн дээд амжилтын номд бичигджээ

guinnessworldrecords

Victoria Boliviana цэцгийн диаметр 3,2 метр. Үнэхээр том байгаа биз дээ?

 

Үсчин Дэни Хисуани хамгийн өндөр үсний засалт хийжээ. Өндөр нь 2,90 метр хүрсэн байна

guinnessworldrecords

 

Энэтхэг эр Энтони Викторын чихнээс үс ургадаг, түүний чихний үс 18,1 сантиметр хүрчээ

guinnessworldrecords

 

Танилцаарай, түүнийг Блосом гэдэг – дэлхий дээрх хамгийн өндөр үхэр

guinnessworldrecords

Үхрийн өндөр 1,9 метр.

 

Туркийн иргэн Мехмет Озюрек дэлхий дээрх хамгийн том хамрын эзэн

guinnessworldrecords

Урт нь 8,8 сантиметр. Хүний хамар амьдралынх нь туршид ургадаг гэж үзвэл Мехмет хэдэн жилийн дараа өөрийнхөө тогтоосон дээд амжилтыг дахин эвдэхэд нэг их гайхаад байх хэрэггүй биз ээ.

 

Дэлхий дээр хамгийн өндөр илжгийг Ромулус гэдэг, тэрээр 172 см өндөртэй ажээ

guinnessworldrecords

 

Дэлхий дээрх хамгийн хүнд нимбэг. Энэ жимсийг фермер Аарон Шемоэль ургуулжээ, 5,265 кг жинтэй байсан гэдэг

guinnessworldrecords

 

Pizza Hut компани дэлхий дээрх хамгийн том пиццаг хийжээ

guinnessworldrecords

1300 квадрат метр хэмжээтэй пицца хийхэд тогооч нар гурван өдөр зарцуулжээ. Олон хүний идэх дуртай хоолыг хийхэд 6 тонн зуурмаг, хоёр гаран тонн улаан лоолийн сүмс, дөрөв орчим тонн бяслаг мөн 630,496 зүсэм пеперони оржээ.

 

Хоёр настай английн ангор бүжин Франческа – жинхэнэ дээд амжилтын эзэн

guinnessworldrecords

Франческагийн үс ноосны урт нь 36,5 см.

 

АНУ-ын Аша Мандела дэлхий дээрх хамгийн урт үсний эзэн

guinnessworldrecords

Түүний гэзэг 33,5 метрийн урттай. Тэрээр 40 гаруй жилийн турш үсээ огт тайруулаагүй ажээ.

 

Швейцарт дэлхий дээрх хамгийн том бялуу даашинзыг урлажээ

guinnessworldrecords

Амттай гоёлын жин 131,15 кг. Та ийм их хэмжээний амттан идмээр байна уу?

Эндээс та бүхэн бага зэрэг айдаст автуулах магадлалтай дэлхийн дээд амжилтуудыг сонирхож болно.

78
ГоёГоё
33
ГайхмаарГайхмаар
11
Ха ХаХа Ха
10
БахархмаарБахархмаар
8
ХөөрхөнХөөрхөн
6
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Teeeee

    2023/04/13 at 16:18

    Tegsen murtluu edgeer amjiltuud n hend ch hereggui yumnuud bdg naasn tee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *